Орхон аймгийн онцгой комиссоос өнөөдөр (2020.11.19) 17.10 цагт үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Орхон аймгийн онцгой комиссын дарга С.БАТЖАРГАЛ:
-Сэлэнгэ аймгийн Бугант тосгон руу самранд явсан 300 гаруй хүн гацчихсан байгаа гэсэн. Гэхдээ цар тахлын голомт Сэлэнгэд байгаа учраас тус аймгийн онцгой комисс шийдвэр гаргахгүй байна. Яг 300 хүн байгаа эсэх нь эргэлзээтэй. Тэгээд хэдэн аймаг, хэдэн сумын хүн байгаа эсэх нь тодорхойгүй. УОК-оос орон нутгийн хөдөлгөөнийг зохицуулах түр журам гаргана гэсэн. Бугант тосгоны захирагч холбогдож, гомдол гаргасан. Эрдэнэт-Бугантын хооронд самарчид нууцаар хөдөлгөөн хийгээд байна гэсэн.
Халдвар аваад буй дөрвөн хүүхдийн явсан маршрутыг гаргаж байгаа.
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ Т.БАТМӨНХ:
-Эрдэнэт үйлдвэрийн 180 ажилтанд шинжилгээ хийсэн. Үлдсэн хүмүүсийг нь ч гэсэн бүрэн шинжилгээнд хамруулах тал дээр ажиллана. Бид олон ажилчдынхаа төвлөрлийг багасгах тал дээрээ ажиллаж байна. 0-12 насны хүүхэдтэй, эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгосон, 570 хүнийг онлайнаар ажиллах боломжийг олголоо, цех нь зогссон хүмүүст цалинтай чөлөө олголоо. Мөн ажилчдын автобусны тоог нэмж, суудлын тоог хязгаарлаж, зайтай суулгана. Үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангах зохион байгуулалтанд орж байна. Эрдэнэтээс батлагдсан 13 тохиолдолд Эрдэнэт үйлдвэрийн ажилчид байхгүй ээ. Харин тээвэр, ложистикийн ажилчидтай харьцдаг нэг төмөр замын хүн халдвар авсан. Тээвэр, ложистикийн ажилчдыг тусгай автобусаар зөөж байгаа. Эрдэнэт үйлдвэрээс нийтдээ 28 хүн тусгаарлагдаад байна. Энэ хүмүүс Улаанбаатар байж байгаад ирсэн хүмүүс. Мөн нэмээд 12 хүнийг тусгаарласан. Ингээд нийтдээ манай үйлдвэрийн 40 хүн тусгаарлалтанд байгаа. Энэ хүмүүс Улаанбаатар хотын халдвар авсан хүмүүсийн маршрутаар явсан хүмүүс. Өчигдрийн шинжилгээгээр бүгд сөрөг гарсан ч бид үргэлжлүүлэн гэрт нь тусгаарлаж байна. Үйлдвэрлэлийг шинээр дөрвөн зонд хуваасан. Зон болгон дээр тусгай маршрутаар ажилчдыг хүргэж өгнө. Өнөөдөр гэхэд 230 хүнд цалинтай чөлөө өгч, гэрээсээ ажиллах боломжийг нь олгож байна. Мөн оффисын ажилчдынхаа 227 хүнийг гэрээсээ ажиллах боломжийг олгоно. Тэгэхээр оффист ердөө 43 хүн ажиллана гэсэн үг.
Эрүүл мэндийн газрын дарга Д.СҮХЭЭ:
-Батлагдсан 13 тохиолдол өнөөдөр Улаанбаатар хот руу явсан. Тэдэн дээр нэмэгдэж ойрын хавьтлууд нь гэж тодорхойлогдсон гэр бүлийнх нь гишүүд гээд таван хүн хамт явсан. Одоогоор 500 гаруй хүнийг шинжилгээнд хамруулаад байна.
zasgiin gzar neg l aldaatai ajilaad ba UB ruu buh virusee avchiraaad baih yumaa 2020-11-19 139.5.219.251
ene virusuudiig yagaad ULAANBAATAR ruu zoogood baigaa yum be tend n emchij boldoggui yumuu,Gadaadaas 10 sar UB ruu virus zooson odoo buur dotoodoos virus zoogood ehelsen bid chin bas hun shuu dee zasgiin gazar neg l aldaatai ajilaad baina
Зочин 2020-11-19 202.9.46.252
Дарханчууд ухамсартай шуу
монгол хүн 2020-11-19 192.82.65.120
Дархан засаг Азжаргал мундаг залуу байна
монгол хүн 2020-11-19 192.82.65.120
Дарханы засаг дарга Азжаргал мундаг залуу байна
Би 2020-11-19 192.82.65.120
Дархан шиг л байл даа
Иргэн 2020-11-19 66.181.188.10
ХҮНСНИЙ ТҮГЭЭЛТИЙН МАШИНЫ ЗӨВШӨӨРЛӨӨ ӨГӨХ АЖЛАА АЯТАЙХАН ЦЭГЦТЭЙ БОЛГООРОО ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДАА. АРАЙ ГЭЖ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙХАД БАГА ШИГ ДАРАМТЛААРАЙ.
Зочин 2020-11-19 139.5.219.22
Монголын ард түмэн минь аюулт хар гамшигт өртлөө манай улс. Дэлхийд даяараа тахалд нэрвэгдэх болсон цаад эх үүсвэрийг БНХАУ-аас эхтэйг мартаж болохгүй.
хүннү 2020-11-19 202.179.24.26
Ер нь ийм хүнд үед засаг дарга ямар баых нь их чухал юм байна. Дарханы засаг дарга бол сайн залуу байна. Хамгийн гол нь Дарханчууд засаг даргадаа үнэн итгэж явдаг юм байна. Тиймч учираас тэд бусдаас илүү байна. Дарханчууд илүү илүү, та нарт амжил хүсэе.
иргзн 2020-11-19 202.179.27.138
Орон нутагт Эмнэлэг байдаггүй юмуу Халдвар хвсан болгоныг Улаанбаатар луу зөөвөрлөөд байх юм , энэ Улсын хамгийн Хүн ам төвлөрсөн газар орон нутагруугаа Яагаад өвчитнүүдээ төвлөрүүлээд байна вэ,
х 2020-11-19 66.181.187.79
харин тийм, бүр болохгүй бол УБ-аас эмч нараа явуул.
Зочин 2020-11-19 66.181.184.84
Дарханаас үлгэр жишээ авч хөл хориог чангатгаачээ эрдэнэт хот
Зочин 2020-11-19 150.129.141.147
ТАХАЛ ОРОН НУТГИЙН СОНГУУЛИААР ТАРСАН ШҮҮ. УЛС ТӨРЧИД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ
орхон иргэн 2020-11-19 192.82.67.80
Орхон аймгийн засаг дарга болон эрүүл мэндийн дарга
Сүхээ нар ямар ч мэдлэг боловсрол онцгой үед ажиллах чадамж тааруухан учир УОК удирдах чадвартай хүмүүс ирж Орхон аймгийн ажлыг Дархан хотод ажиллаж байгаа Ж.Энхбаяр шиг хүн удирдуулж ажилуулвал сайн шүү.Энэ хэдийн гараас ажил гарах нь тааруухан харагдаж байна.
Зочин 2020-11-19 66.181.188.180
МАН монголчуудыг хулхиджээ!!! Одоо гаргаж байгаа дарангуйлалыг нь ч бас ард түмэн харцгаа!!! Гайнууд газрын гаваараа далдраач ээ!!!
Зочин 2020-11-19 103.212.118.132
МАН-д хариуцлага тооцох хэрэгтэй. Урд нь халдвар зөвхөн гаднаас орж трж байхад сүржигнэн хөл хорио тавьж, зөвхөн өөрсдөө ухуулга сурталчилгаагаа хийж байгаад сонгуульд ялаад одоо юу хийж байгаагаа хараач. Нэг л өндөр дуутай, хөмсөг зангидсан, заналхийлсэн дарга нар. Ерөнхий сайд нь худлаа та нарыг сонсоно ч гэх шиг. Хилийн ойролцоо болон Дархан, Эрдэнэтэд эмнэлэг ажиллуулаач. Халдварт чинь дэлбэрэх нь.
Зочин 2020-11-19 202.126.89.247
….undur duutai, humsug zangidsan darga nar….Hvvk,Genko 2-iin jijighen modeluud… … Er ni bol 1937 oni nogoon malgait nuudiin svns svvdrvvd shvv dee !
Эрүү Мэндийн Сайдыг огцруул!!! 2020-11-19 103.26.193.171
Эрүү Мэндийн Сайдыг огцруул!!!
Коронаг дотооддоо алдчихаад байхад мэргэжлийн салбарын алдаа гаргасан сайдыг ажлаас нь халахгүй байгаа нь ямар учир байна? Зориуд Монгол улсыг дампууруулах бодлогыг явуулаад байгаа юм биш биз? 2020 оны 1 сард Монголд корона орж ирээгүй байхад сонгуульд зориулж, хий худлаа сүржигнэж хувийн хэвшлийн олон компаниудыг дампууруулах бодлого явуулсан. Өөрөр хэлбэл, хамаг нөөцөө цаг нь болоогүй байхад дэмий шавхсан. Яг үнэндээ дотооддоо халдвар алдсан яг өдийд л сургууль ц
зочин 2020-11-19 202.179.25.42
Халдвар хойд хилээр орж ирсэн. Үүнд эрүүл мэндийн сайд хамаагүй. Хойд хөршид эрчимтэй тархаж байхад манай улсад тархах нь цаг хугацааны асуудал юм. Сандрах хэрэггүй бүх юм сайхан болно.
Зочин 2020-11-19 202.126.89.167
Энэ нэг л биш ээ. Аль эрт алдчихсан байснаа нууж дээ.
Зочин 2020-11-19 202.9.40.149
Засаг дарга Хол хөрио бэлэн байдал 0 зогсолтоо ялгахгүй байна. 0 зогсох гэж бн гэж баахан хүмүүсийг хүнсний зах дээр бөөгнөрүүлж байна. Дарханд очсон Ж.Энхбаяр шиг ирээд нам сургаж өгөх хүн байна уу? Тэгээд Хорио цээр дуусахаар чаддаг хүнийг нь тавь
хэ хэ хэ 2020-11-19 49.0.212.165
Эрдэнэт үйлдвэрт хатуу хөл хорио тогтоо
Зочин 2020-11-19 202.55.188.45
Ali 9 sard aldsan baisniig songuuli ungurtul daraad baisiim bishuu, tuunees hedhen honogiin umnuh bol ingej hurdan tarahuu
Тунгаа 2020-11-19 66.181.186.176
Өмнө нь алдчихсан байх гэдэгтэй санал нийлж байна. Сүүлийн үeд хүмүүс их цалгардсан. Ялангуяа орост халдвар их гарч байхад хэл гаалиа эрт хаах байсан.
Зочин 2020-11-19 202.9.40.149
Аль 8 сараас л хойд чиглэлээс аюул ирэх нь гээд л Амбасэлмаа Нямхүү 2 мэдээлэл өгөх бүртээ хэлж бн даа.
Irgen 2020-11-19 202.9.40.176
Daanch UOK gadaadad bgaa bayachuudiin ar geriig avahig chuhalchilsan. Mongold ni mask baitugai honogiin hooloo yanaa gesen urhuud uchnuun bsan. Gevch haldvarig zuusuur zuusuur bsan tudiigui handiviin mungunii ihenhi hesgiig tedniig tusgaarlaj, hoolloj, tedniig hargalzah humuusiig tsalinjuulsaar duussan. Ug ni ene munguu dotoodod garah haldvart zoriulsan bol..,