"Эрдэнэт" үйлдвэрийн 40 ажилчин тусгаарлагдаад байна

Хуучирсан мэдээ: 2020.11.19-нд нийтлэгдсэн

"Эрдэнэт" үйлдвэрийн 40 ажилчин тусгаарлагдаад байна

"Эрдэнэт" үйлдвэрийн 40 ажилчин тусгаарлагдаад байна

Орхон аймгийн онцгой комиссоос өнөөдөр (2020.11.19) 17.10 цагт үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.


Орхон аймгийн онцгой комиссын дарга С.БАТЖАРГАЛ:

-Сэлэнгэ аймгийн Бугант тосгон руу самранд явсан 300 гаруй хүн гацчихсан байгаа гэсэн. Гэхдээ цар тахлын голомт Сэлэнгэд байгаа учраас тус аймгийн онцгой комисс шийдвэр гаргахгүй байна. Яг 300 хүн байгаа эсэх нь эргэлзээтэй. Тэгээд хэдэн аймаг, хэдэн сумын хүн байгаа эсэх нь тодорхойгүй. УОК-оос орон нутгийн хөдөлгөөнийг зохицуулах түр журам гаргана гэсэн. Бугант тосгоны захирагч холбогдож, гомдол гаргасан. Эрдэнэт-Бугантын хооронд самарчид нууцаар хөдөлгөөн хийгээд байна гэсэн.

Халдвар аваад буй дөрвөн хүүхдийн явсан маршрутыг гаргаж байгаа.

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ Т.БАТМӨНХ:

-Эрдэнэт үйлдвэрийн 180 ажилтанд шинжилгээ хийсэн. Үлдсэн хүмүүсийг нь ч гэсэн бүрэн шинжилгээнд хамруулах тал дээр ажиллана. Бид олон ажилчдынхаа төвлөрлийг багасгах тал дээрээ ажиллаж байна. 0-12 насны хүүхэдтэй, эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгосон, 570 хүнийг онлайнаар ажиллах боломжийг олголоо, цех нь зогссон хүмүүст цалинтай чөлөө олголоо. Мөн ажилчдын автобусны тоог нэмж, суудлын тоог хязгаарлаж, зайтай суулгана. Үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангах зохион байгуулалтанд орж байна. Эрдэнэтээс батлагдсан 13 тохиолдолд Эрдэнэт үйлдвэрийн ажилчид байхгүй ээ. Харин тээвэр, ложистикийн ажилчидтай харьцдаг нэг төмөр замын хүн халдвар авсан. Тээвэр, ложистикийн ажилчдыг тусгай автобусаар зөөж байгаа. Эрдэнэт үйлдвэрээс нийтдээ 28 хүн тусгаарлагдаад байна. Энэ хүмүүс Улаанбаатар байж байгаад ирсэн хүмүүс. Мөн нэмээд 12 хүнийг тусгаарласан. Ингээд нийтдээ манай үйлдвэрийн 40 хүн тусгаарлалтанд байгаа. Энэ хүмүүс Улаанбаатар хотын халдвар авсан хүмүүсийн маршрутаар явсан хүмүүс.  Өчигдрийн  шинжилгээгээр бүгд сөрөг гарсан ч бид үргэлжлүүлэн гэрт нь тусгаарлаж байна. Үйлдвэрлэлийг шинээр дөрвөн зонд хуваасан. Зон болгон дээр тусгай маршрутаар ажилчдыг хүргэж өгнө. Өнөөдөр гэхэд 230 хүнд цалинтай чөлөө өгч, гэрээсээ ажиллах боломжийг нь олгож байна. Мөн оффисын ажилчдынхаа 227 хүнийг гэрээсээ ажиллах боломжийг олгоно. Тэгэхээр оффист ердөө 43 хүн ажиллана гэсэн үг.

Эрүүл мэндийн газрын дарга Д.СҮХЭЭ:

-Батлагдсан 13 тохиолдол өнөөдөр Улаанбаатар хот руу явсан. Тэдэн дээр нэмэгдэж ойрын хавьтлууд нь гэж тодорхойлогдсон гэр бүлийнх нь гишүүд гээд таван хүн хамт явсан. Одоогоор 500 гаруй хүнийг шинжилгээнд хамруулаад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж