Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит /2020.11.19/ 17.00 цагийн мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
-Өнөөдрийн 11.00 цагаас хойш, 17:00 цаг хүртэл шинээр 13 тохиолдол бүртгэгдлээ. Тодруулбал, Сэлэнгэ аймагт ойрын хавьтлын 53 хүнээс шинжилгээ авахад, 13-аас нь халдвар илэрчээ. Мөн арваннэгдүгээр сарын 9-ний 17.00 цагаас арваннэгдүгээр сарын 11-ний 03.00 цагийн хооронд СБД-ийн 8-р хорооны Багшийн хөгжлийн ордны ард байрлах "Говь гурван сайхан" караокегаар үйлчлүүлсэн иргэд ЭМЯ-ны 109, ХӨСҮТ-ийн 80086829 дугааруудад яаралтай холбогдохыг анхаарууллаа.
17.00 ЦАГИЙН БАЙДЛААР УЛСЫН ХЭМЖЭЭНД:
- Дархан-Уул-11
- Сэлэнгэ-41
- Орхон аймаг-13
- Говьсүмэр-1
- Дорноговь-1
- Улаанбаатар-18
Нийтдээ улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 518, дотоодын халдвар 85 бүргэгдээд байна.
ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна
ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна
Posted by News.mn on Thursday, November 19, 2020