Коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор арваннэгдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвүүдэд хүлээлгэн өгч байна. Эдгээр төвд дээрх өдрүүдэд 81 иргэнийг хүлээлгэн өгсөн бол өнөөдөр өглөө /2020.11.19/ 64 иргэнийг мөн хүлээлгэн өгч, болзошгүй эрсдэлээс хамгаалах арга хэмжээ авч байна.
Улмаар эдгээр иргэнийг коронавирусийн шинжилгээнд хамруулж, эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх юм. Нийгмийн хамгааллын тусгай төв нь 12 төрлийн үйлчилгээ үзүүлдэг хараа хяналтгүй, орон гэргүй иргэдийг хүлээн авч өдрийн хоол цай, орон байраар хангаж, бичиг баримтжуулж, эрүүл мэндийн шаардлагатай үйлчилгээг үзүүлдэг юм.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Зочин 2020-11-19 64.119.18.156
Энэ хүмүүст анхаарал тавих нь зөвөө.
Зочин 2020-11-19 192.82.72.238
Өчигдөр СХД-ийн өрхийн мэнэлэгт орон гэргүй 51 иргэнийг хогийн цэг дээрээс авчирч шинжилгээ авчээ. Аймаар хэцүү амьдралтай хүмүүс байна гэнээ. Гэтэл нэг эрэгтэй хүн 2 сартай хүүхдээ тэврээд ирсэн гэнэ. Тэр хүүхэд цоо эрүүл, инээгээд тарвалзаж байх юм гэнэ?!?
монгол хүү 2020-11-19 69.251.251.84
алтаа гэгч чи тэнэг үү эдгээр хүмүүс коронатай бол үхэхгүй яагаад байгаа юм бол…коронавирус гэж зүгээр л нэг вирус ханиад томууны, шувууны болон гахайн ханиадтай адил жаахан хувирчихсан өөрчлөгдчихсөн хүчтэй болчихсон өөр юу ч биш… тарваган тахал шиг , сүрьяа шиг хүн төрөлхтөнийг хиаруулна хэдэн арван саяаар нь үхүүүлэнэ гэж бодоод байгаа бол тийм юм байхгүй болохгүй битгий итгэ үүнд… ард түмэнээ сандаралд оруулахаа бол элдэв хачин шийдвэр хорио цээр дэглэм журамаа боль?????
Алтаа 2020-11-19 66.181.161.94
Наад хүмүүс чин жинхэнэ халдвар тээгчид хэцүү дээ
/*-*/ 2020-11-19 49.0.212.165
Ажил төрөлтэй бид мөнгө төгрөггүй балрах тийшээ хандаж байхад наад орон гэргүй нэн ядуу бүлэг чинь ёстой хэцүү дээ, гэхдээ Утаанбаатарын хэмжээнд ганц хоёр мянгаар л тоологдох учраас маршрут хянахад амар байж магадгүй