Шарк хүү, Лава охин хоёр эргэн ирнэ

Хуучирсан мэдээ: 2020.11.19-нд нийтлэгдсэн

Шарк хүү, Лава охин хоёр эргэн ирнэ

Шарк хүү, Лава охин хоёр эргэн ирнэ

Найруулагч Роберт Родригез “We can be heroes” нэртэй шинэ кинондоо Шарк хүү, Лава охин хоёрыг эргүүлэн авчрахаар төлөвлөжээ. Гэр бүлээрээ үзэхэд зориулагдсан Netflix-ийн кино шинэ жилийн үдэш платформ дээр тавигдах аж. Кинонд 2005 онд нээлтээ хийж байсан Шарк хүү, Лава охин хоёрын адал явдалд тоглосон жүжигчид болох Тэйлор Лутнер, Тэйлор Дүли нар дахин тоглохоор болсон нь үзэгч олны сэтгэлийг хөдөлгөж байгаа юм. Урьдчилсан мэдэгдэж байгаагаар Лава охин шинэ кинон дээр 27 настай, ээж болсон байх ба охин Гаппи нь ээж, аавынхаа чадварыг хослуулан дуурайсан байх гэнэ.

Шинэ кинон дээр хуучин баатрууд шинээр төрсөн онцгой чадвартай хүүхдүүдийг хулгайлагдсан газраас нь аварч буй үйл явдал гарах гэнэ. Хуучин баатруудын дүрд бидэнд хэдийн танил болсон алдартай жүжигчид, харин шинэ, бяцхан баатруудын дүрд шинээр гарч ирж буй бяцхан жүжигчид тоглож байгаа нь үнэхээр гайхалтай хослол байх болно хэмээн кино шүүмжлэгчид тааварлаж байгаа юм.

Найруулагч Родригез цар тахал, хөл хориотой энэ үед олон гэр бүл гэртээ хамтдаа суугаад үзэх шинэ кино хэрэгтэй байгааг анзаарч, Шарк хүү, Лава охин төдийгүй тагнуулч хүүхдүүд киног ч эргэн сэргээхийг хүсч, уран бүтээлчидтэй холбоо барьж эхэлсэн аж.

Эх сурвалж: NETFLIX

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж