2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 23 хувьцаат компанийн 31,411,097.91 төгрөгийн үнийн дүн бүхий 181,254 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Улсын их дэлгүүр" ХК (UID +7.79%) болон "Айтүүлс" ХК (ITLS +6.12%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөх ган" ХК (HGN -8.49%) болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (ERDN -1.73%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Мөн “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 19,046 ширхэг нэгж эрхийг нийт 1,991,181 төгрөгөөр арилжаалсан байна.
Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 168 ширхэг үнэт цаас 16,950,000 төгрөгөөр арилжигдсан байна. Мөн компанийн багцын арилжаанд нийт 6,189,000 ширхэг үнэт цаас 272,316,000 төгрөгөөр арилжигдсан байна
ТOP-20 индекс 0.84 хувиар өсөж, 17625.01 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,582,415,279,709.48 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ