Барак Обамагийн ном дээд амжилт тогтоов  

Хуучирсан мэдээ: 2020.11.19-нд нийтлэгдсэн

Барак Обамагийн ном дээд амжилт тогтоов  

Барак Обамагийн ном дээд амжилт тогтоов   

 АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн “A Promised Land” ном АНУ болон Канадад Мягмар гаригт /2020.11.17/ худалдаанд гарсан байна. Энэхүү номын нэгдүгээр боть худалдаанд гарсан эхний өдөртөө 890 орчим мянган хувь  борлогдож, дээд амжилт тогтоожээ. Энэ нь хэвлэмэл, аудио болон цахим хэлбэрээр борлогдсон бүх үзүүлэлтийг багтаасан тоо юм.

АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгчийн энэхүү бүтээлийн борлуулалт түүний гэргий Мишель Обамагийн “Becoming” дурсамж номынхоос ялимгүй давсан аж. Мишель Обамагийн "Becoming” ном 2018 онд худалдаанд гарсан бөгөөд эхний өдөртөө 725 мянга гаруй хувь борлогдсон билээ.

“Promised Land” номын нэгдүгээр боть 768 хуудастай ба 25 орны хэлээр орчуулагдсан байна. Номыг нь хэвлэх эрхийг “Penguin Random House” хэвлэлийн газар 2017 онд авч байсан бөгөөд гэрээний үнэ 60 сая ам.доллар. Өмнө нь Барак Обама “Dreams From My Father, 1995”, "Audacity of Hope” нэртэй хоёр ном гаргасан нь мөн л борлуулалтаараа дээгүүрт жагсч байсан юм.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж