ОХУ-ын гэрийн тэжээвэр нохойн холбоо саяхан нохой тэжээгчдийн дунд нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Тус байгууллага нь жил бүр ойролцоогоор 320 мянга орчим шинээр төрсөн гөлгийг бүртгэн авч, бүртгэлжүүлдэг байна.
Уг судалгаагаар Оросын иргэдийн дунд нохойгоо АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын нэрээр нэрлэх явдал түгээмэл байдаг нь тогтоогдсон байна. Харин саяхан болсон ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Жо Байдены нэртэй нэг ч нохой байгаагүй гэнэ. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама, Германы канцлер Ангела Меркель, Францын Ерөнхийлөгч Эмануэль Макрон нарын нэртэй нохой Оросод түгээмэл байдаг ажээ.
Судалгаанд дурдсанаар Трамп нэртэй 72, Обама нэртэй 39, Меркель нэртэй 13, Ельцин нэртэй 10, Путин нэртэй найман нохой байгаа гэнэ.
ОХУ-ын гэрийн тэжээвэр нохойн холбооны мэдээлснээр ихэнхдээ немц овчарка үүлдрийн нохойнд Дональд Трампын нэрийг өгсөн байсан бол Трамп нэртэй чихуахуа болон спицс үүлдрийн нохой ч элбэг байдаг байна. Оросын улстөрчдөөс тус улсын анхны Ерөнхийлөгч Борис Елцин болон Леонид Брецнев, Иосиф Сталин нарын нэрээр нохойгоо нэрлэх нь түгээмэл байдаг аж.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ