Бусдын яриаг хөглөдөг залуу | News.MN

Бусдын яриаг хөглөдөг залуу

Бусдын яриаг хөглөдөг залуу

Бусдын яриаг хөглөдөг залуу

Хөл хорионы үед бага ч гэсэн инээд бэлэглэж байгаа авьяаслаг гитарчин залуутай цөөн хором ярилцлаа. Тэрбээр сүүлийн үед хүмүүсийн ярианд хөг оруулж, хэр чадварлаг гитарчин болохоо харуулаад байгаа билээ.

Урлаг, хөгжимд дуртай түүнийг М.Анар гэдэг. Өдгөө 21 настай, хөгжим сонирхдог. СУИС-ийн лицей Бадмаараг ахлах сургуулийн Дүрслэх урлагийн ангийг 2017 онд төгссөн. Энэ жил GMUB-д элссэн, жазз хөгжмөөр хичээллэж байгаа ажээ.


-Гитарчин залуу яагаад жазз хөгжим сонирхох болов гэдгээс ярилцаж эхлэх үү?

-Тэгье. Би хөгжимд дуртайгаас гадна мэдлэгээ тэлэхийн тулд жазз хөгжим сурч байгаа юм.

-Гитар чадварлаг тоглож буй таны бичлэг олны сэтгэлд их хүрсэн. Та хэзээ гитар тоглож сурав?

-Хамгийн анх 2009 онд ахаараа гитар заалгаж байсан. Түүнээс хойш энэ хөгжимд татагдан, интернэтээр өөрөө бие даан суралцаж эхэлсэн. Их сонирхолтой, бас зугаатай байсан шүү. Тэгээд 2017 оноос хойш фингерстайл (Fingerstyle) гэдэг урсгалаар хичээллэж, өөрөө найруулан тоглосон бичлэгүүдээ сошиалаар дамжуулан хүмүүст сонирхуулж байна.

-Ямар ч яриаг ингэж хөглөж чадах уу? 

-Хүний яриа тэр чигтээ авиа. Авиа нь хөгжмийн эгшгүүдээр эгшиглэж байнаа л гэсэн үг. Тийм учраас ямар ч хүний яриаг тэгж тоглож болно. Харин ярианаасаа шалтгаалаад нэлээд цаг орно.

Яаж янзлах юм бол оо? аниа? 🤷‍♂️Youtube ээс илүү олон бичлэг үзээрэй : https://www.youtube.com/channel/UCU7guMlXeLa8rvCOKRNRdDg

Posted by Granate Go on Saturday, July 25, 2020

-Фингерстайлаар тоглож сурахад хэр хугацаа зарцуулсан бэ?

-Фингерстайл гэдэг басс, ритм, бөмбөрийг нэг доор бүгдийг нь ганцаараа тоглох хэв маяг. Энэ хэв маягаар тоглож сурах хүнд байсан. Би 5-6 жил ноцолдож байж одоо л их дөхүүлдэг болж байна.

-Сүүлийн үед сошиалд олон хандалт авсан яриа бичлэгүүдийг гитараар хөглөж тоглох хэр хүнд вэ?

-Үүнийг хийх амар байдаггүй ч дараа нь түүнээс авах мэдрэмжийг бодохоор хэцүү санагддаггүй. Гитар тоглосон бичлэгээ өөрөө үзээд суух үнэхээр сайхан байдаг. Бас намайг дэмжиж байгаа, миний бичлэгийг үздэг хүмүүсээс урмын үг авдаг болохоор дахиад л бичлэг хийгээд баймаар санагддаг.

-Ил галын дэргэд найзуудаа тойруулж суугаад, эсвэл таалагдсан бүсгүйдээ гитар тоглож өгөхийг залуучууд хүсдэг. Хүссэн хүн бүр гитар тоглож сурах боломжтой юу? Гитар тоглож сурахад юун дээр анхаарвал зохимжтой вэ?

-Яах вэ, ил гал тойрч суугаад, хэдэн ая "балбачихдаг" болъё гэвэл 2-3 сар л хангалттай. Гэхдээ гитар гэдэг хөгжим чинь дан ганц аккорд бариад цохиод байдаг хөгжим биш. Хөгжим талаас нь хараад, бүр гоё техникүүд сураад хичээллэж бас болно. Ил гал гэлтгүй хүмүүсийг алмайруулж болно оо. Охид ч араас тань хуйлрах байх шүү (инээв.сурв).

-Гитарын сургалт хичээллүүлдэг юм билээ. Ихэнх нь залуучууд байдаг уу?

-Тийм ээ. Би Good Soil Music Store гээд хөгжмийн зэмсэг зардаг дэлгүүрт гитарын багшаар гурван жил ажилласан. Тэр хугацаанд хүмүүст яаж заавал илүү хурдан сурах вэ, юу болох, болохгүй вэ гэдэг дээр их туршлагажсан. Одоо хэр баргийн хүмүүст заачихдаг болсон. Надаар гитар тоглохыг заалгуулж байгаа хүмүүс их хурдан сурч байгааг харах урамтай байдаг. Ялангуяа 12 настай хүүхдүүд маш хурдан сурдаг. Одоо тэр газраасаа гараад байр түрээслээд хувиараа зааж байна. Өнөөдрийн хувьд цар тахлын хориотой байгаа болохоор онлайнаар хичээлүүд авч эхэлж байгаа.

-Гитар тоглохоор анхлан суралцаж байгаа залууст зориулан мэргэжлийн хүний зөвлөгөө өгөхгүй юү?

-Багштай болох нь цаг хугацааг хэмнэх хамгийн зөв арга. Багштай болоод, заасан хичээлийг нь давтаад, өөрөө бас санаачилгатай байж, багштайгаа ярилцаад явбал хурдан сурна. Надад тийм асуудал байна, тэгж сурвал илүү хурдан сурмаар санагдаж байна гээд ярилцаад явбал тун зүгээр.

-Хөл хорионы үеийг хөгжилтэй, үр дүнтэй өнгөрүүлэх аргын нэг нь гитар тоглож сурах байж болох юм. Гитарыг хамгийн багадаа хэр хугацаанд гайгүй сайн тоглож сурах вэ?

-Хүн гэртээ байгаад эхлэхээр дотор буй өөрийгөө сонсож эхэлдэг юм шиг надад санагдсан. Энгийн үед бол нөгөө л хийдэг байсан ажлаа хийнэ. Өөр юм бодохгүй. Одоо яг энэ үеэр өөрийгөө сонсоод, тайвшраад, урьд нь сурах гээд чадаагүй зүйлсээ сураад авах хэрэгтэй байх. Юу ч байж болно л доо. Унших гээд чаддаггүй байсан номоо уншиж болно. Хэл сурмаар байсан бол онлайн хичээлүүд зөндөө байна, сураад эхэл. Багадаа хөгжим сурах гээд чадаагүй бол одоо танд боломж олдож байна л гэсэн үг.

Гитараар цайны хэдэн дуугаа тоглочихдог болоход 1-2 сар л хангалттай. Харин давгүй сайн тоглож сурахад нэг жилийн хугацаа хэрэгтэй. Бүгдэд амжилт хүсье.

😅 Өөрийгөө хөгжүүлБичлэг таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай 😃 Илүү их бичлэг хуудсаар зочилоод үзээрэй 🙂

Posted by Granate Go on Wednesday, November 18, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХөөрхөнХөөрхөн
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-11-20 202.21.109.54

Хөөрхөншт кк тэр бацааны ярилцлага бүр эгдүүтэй болчихжээ ххэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж