Сэлэнгэчүүддээ туслах хандивын аян эхлүүлжээ

Хуучирсан мэдээ: 2020.11.19-нд нийтлэгдсэн

COVID-19

Сэлэнгэчүүддээ туслах хандивын аян эхлүүлжээ

Сэлэнгэчүүддээ туслах хандивын аян эхлүүлжээ

Covid-19-ийн багц тохиолдол Сэлэнгэ аймагт илэрч, нутгийн иргэд маш их ачаалал үүрч, боломжийнхоо хэрээр зүтгэж байгаа энэ үед нутгийн зон олондоо туслах үүднээс Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын унаган иргэд, фэйсбүүк группын залуучууд санаачлан Сэлэнгэчүүддээ туслах “Сэтгэлийн дэм” хандивын аян эхлүүлжээ.

Залуус, цар тахлын хүнд үед улс орны эдийн засаг маш хүнд, ард иргэд хүнд цаг үеийг туулж байгаа тул нэг ч гэсэн айлын амьдралд нэмэр болж, амьдрал нь тарчиг айлын өлсөж буй бяцхан хүүхдүүд, хүйтэнд даарч хөрч байгаа нэгэндээ сэтгэлийн дэм өргөхөөр ийнхүү нэгдсэн байна.

Тус аяныг санаачлагчид “Боломжтой хүн бүр боломжгүй нэгэндээ туслан, бага ч болов гэрэл гэгээ нэмж, Сэлэнгэ түмэндээ “Сэтгэлийн дэм”-ээ илгээе” гэсэн уриалга дэвшүүлжээ. Уг аян эхлээд дөнгөж гурав хонож байгаа ч хүмүүс идэвхитэй оролцон, өөрийн боломжоор хандив өгч буй бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 6540000 төгрөг цугласан байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж