УИХ-д анх удаа Дархан-Уул аймгаас сонгогдсон Г.Дамдинням гишүүн өөрийг нь 30 минут зам дээр зогсоосон төрийн цагдааг сайдад нь “матаж”, гомдоллов. УИХ-ын чуулганы хуралдаанаар коронавирусийн цар тахалтай холбоотойгоор Улсын онцгой комисс, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон цаг үеийн чухал асуудлыг хэлэлцэж буй. УИХ-ын гишүүд ч цахимаар хуралдаандаа оролцож буй.
Ийм чухал асуудал хэлэлцэж байгаа, түүний сонгогдсон Дархан-Уул аймагт коронавирусийн 11 тохиолдол бүртгэгдэж, тэг зогсолт хийсэн энэ үед тэрбээр өөрийг нь замын цагдаа 30 минут зогсоосон замын цагдааг сайдад нь “ховлоод” сууж байгааг нь шүүмжлэх хүмүүс олон байна. Тэрбээр “Намайг замын цагдаа саатуулж, 30 минут зогсоолоо. УИХ-ын гишүүн би төрийн ордонд яаралтай хуралтай байсан. Цагдаа нарын зан харилцаанд анхаарах хэрэгтэй” гэж Х.Нямбаатар сайдад дайв.
Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед цар тахлын хууль бүх хүнд тэгш үйлчлэх ёстой. УИХ-ын гишүүнд хууль үйлчилдэггүй, зам дээр 30 минут хүлээж болохгүй хэрэг үү, эсвэл шинэхэн гишүүн маань өөрийг нь таниагүй цагдаад туниад байна уу.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ