Солонгост бэлгийн мөлжлөгт өртсөн хүүхдүүдийг хамгаалах хууль хэрэгжиж эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2020.11.19-нд нийтлэгдсэн

Солонгост бэлгийн мөлжлөгт өртсөн хүүхдүүдийг хамгаалах хууль хэрэгжиж эхэлнэ

Солонгост бэлгийн мөлжлөгт өртсөн хүүхдүүдийг хамгаалах хууль хэрэгжиж эхэлнэ

Өмнөд Солонгост биеэ үнэлэх гэмт хэрэгт холбогдсон хүүхэд, өсвөр насныхныг албан ёсоор хохирогч хэмээн үзэж, тэднийг хамгаалах шинэ хууль маргаашнаас/2020.11.20/ хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх гэж байна. БНСУ-ын эрүүл мэндийн яамны мэдээлснээр “Хүүхэд, залуусын бэлгийн амьдралыг хамгаалах тухай хууль (цаашид залуу иргэдийн бэлгийн хамгааллын тухай хууль гэх)”-ийг хэрэгжүүлснээр хүний наймаа, бэлгийн хүчирхийллийн золиос болсон хүүхэд, залуусыг албан ёсоор хохирогч хэмээн үзэж, улмаар хамгаалах боломжтой хууль эрхзүйн орчин бүрдүүлж байгаа гэнэ.

Өмнө нь хүний наймаа, бэлгийн хүчирхийллийн золиос болсон тэдгээр хүүхдүүдийг биеэ үнэлэх гэмт хэрэгт холбогдуулж, засан хүмүүжүүлэх, хорионд оруулах гэх мэт шийтгэлийн шинж чанартай арга хэмжээ авдаг басан бол шинэ хууль хэрэгжиж эхэлснээр тэднийг хохирогч хэмээн үзэж, хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлж байхаар боллоо. Ийнхүү хохирогч болсон хүүхэд залуусыг хамгаалах шинэ хууль эрхзүйн орчин бүрдсэнээр тэднийг хамгаалах төвүүд шинээр байгуулагдаж, цаашид ажил мэргэжилтэй болох, коллежид сурах, дадлага хийх, эргээд тус төвдөө ажиллах зэрэг боломжуудаар хангах гэнэ. Мөн хүүхэд залуучуудыг дэмжих төв эрүүл мэнд, хууль зүй, сэтгэл зүйн эмчилгээ, туслалцааныхаа арга барилд шинэ өөрчлөлт оруулахаар болжээ. Цаашлаад эрүүл мэндийн яам дараа жил гэхэд орон даяар хүүхэд залуучуудыг дэмжих 17 төв шинээр байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ.

Шинэ хуулинд мөн хүүхэд, өсвөр насныхан бэлгийн мөлжлөгт өртөж байгааг мэдээлсэн иргэдийг шагнаж, урамшуулах заалт тусгагджээ. Тодруулбал, хүүхэд бэлгийн мөлжлөгт өртөж байгаа хэргийг мэдээлсэн иргэнд нэг сая вон, хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой бараа бүтээгдэхүүн зарж байгаа талаар мэдээлбэл 300 мянган воноор шагнах аж.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж