Covid-19-ийн мэдээлэл задруулсан сэтгүүлчид 5 жилийн ял төлөвлөжээ

Хуучирсан мэдээ: 2020.11.19-нд нийтлэгдсэн

COVID-19

Covid-19-ийн мэдээлэл задруулсан сэтгүүлчид 5 жилийн ял төлөвлөжээ

Covid-19-ийн мэдээлэл задруулсан сэтгүүлчид 5 жилийн ял төлөвлөжээ

Шанхай хотод оршин суудаг чөлөөт сэтгүүлч, хуульч Жанг Жан энэ оны эхээр Ухань хотод шинэ төрлийн коронавируст халдвар дэгдсэн талаар олон нийтэд мэдээлснийхээ төлөө таван жилийн хорих ялаар шийтгүүлж магадгүй болжээ.

Өдгөө 37 настай Жан тавдугаар сарын дундуур анх баривчлагдаж байсан ба covid-19 цар тахалтай холбоотой худал мэдээлэл тараасан, гадаадын хэвлэл мэдээлэлд ярилцлага өгсөн хэмээн буруутгаж байгаа аж.

Тэрбээр одоо Шанхай дахь цагдан хорих төвд хоригдож байгаа бөгөөд баривчлагдсанаас хоёр сарын дараа өөрийгөө буруугүй гэдгээ илэрхийлж, өлсгөлөн зарлаж эхэлжээ. Гэсэн ч түүнд хүчээр дусал залгаж, хоол өгсөн гэж эх сурвалжууд мэдээлж байна.

Түүний шүүх хурал ирэх сард болох ба хоёрдугаар сард Ухань хотод очиж, тэнд үзсэн харсан зүйлээ бодитоор нь олон нийтийн мэдээллийн платформ, тэр дундаа Хятадад хориглогдсон твиттер, “YouTube” зэрэг сувгаар шууд дамжуулсан юм.

Мөн Уханьд гарсан дэгдэлтийн талаарх албан ёсны мэдэгдлүүдийг шүүмжилсэн нийтлэл бичиж, Засгийн газрыг хүний эрх зөрчсөн арга хэмжээ авсанд буруутгаж, эрх баригчид дэгдэлтийн ноцтой байдлыг нуун дарагдуулсан эсэхийг үнэнээр нь хэлэхийг шаардаж байсан билээ. Түүнээс гадна өөр гурван сэтгүүлч болох Ли Зэхуа, Чен Циуши, Фанг Бин нарыг мөн цар тахалтай холбоотой асуудлаар баривчлаад байгаа юм.

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
БурууБуруу
10
ХарамсалтайХарамсалтай
8
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж