Дэлхийн дулаарлаас болж Пантануд ганцхан шалбааг үлдлээ

Хуучирсан мэдээ: 2020.11.19-нд нийтлэгдсэн

Дэлхийн дулаарлаас болж Пантануд ганцхан шалбааг үлдлээ

Дэлхийн дулаарлаас болж Пантануд ганцхан шалбааг үлдлээ

Бразилын баруун хэсэгт оршдог, дэлхийд хамгийн том ойн намагт тооцогддог байсан Пантану намаг ширгэж, ойр хавийн амьтад, ялангуяа тус намагт амьдардаг байсан матруудад үхлийн аюул нүүрлээд байна. Нутгийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар намгаас үлдсэн сүүлчийн ганцхан шалбаагт зуу зуун матар цуглан үхлээ хүлээн хэвтэцгээж байгаа аж. Ойролцоо амьдардаг нэгэн фермер “Би өмнө нь хэзээ ч ийм олон матар нэг шалбаагт цугларч байхыг хараагүй. Энэ жил сүүлийн 50 жил болоогүй ган гачиг болж, маш олон түймэр гарснаас болж ийм зүйл боллоо. Энэ бол хамгийн сүүлийн шалбааг. Энэ хэвээрээ удвал энэ нутаг нэг ч матаргүй хоцрох бололтой” хэмээн ярьжээ.

Харин Пантанугийн хөдөө аж ахуйн судалгааны корпораци Эмбрапагийн мэргэжилтэн “Ган гачиг удаан үргэлжилснээс болж амьтад нэг газарт бөөнөөрөө цугларах нь байдаг л зүйл. Гэхдээ пантанугийн хувьд өмнө нь хэзээ ч ийм олон матар нэг дор цугоарч байсангүй” хэмээн ярьжээ.

Пантану бол Амазоны ширэнгэн ойтой харьцуулагдахуйц баялаг экосистемтэй газар. Гэвч энэ жил сүүлийн 50 жилд тохиогоогүй их ган гачиг болж, хуурай, халуун агаараас болж ойн түймрүүд асар их газрыг сүйтгэсэн байна. Албаныхны мэдээлж буйгаар Бразилд энэ онд 2005 оны 12536 түймрээс 21.84 дахин их түймэр гарч, дээд хэмжээ тогтоосон аж.

Пантанугийн нийт газар нутгийн 80 хувь нь Бразилд, үлдсэн хэсэг нь Болив, Парагуайд багтдаг гэнэ. Пантануд ойролцоогоор 3500 зүйл ургамал, 550 зүйлийн шувуу, 120 зүйлийн хөхтөн, 260 зүйлийн цэнгэг усны заас, 80 зүйлийн хэвлээр явагч амьдардаг гэх судалгаа бий.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж