З.Мэндсайхан: Махны 40, будааны 57 хоногийн нөөц бий | News.MN

З.Мэндсайхан: Махны 40, будааны 57 хоногийн нөөц бий

З.Мэндсайхан: Махны 40, будааны 57 хоногийн нөөц бий

З.Мэндсайхан: Махны 40, будааны 57 хоногийн нөөц бий

Covid-19-ийн цар тахалтай холбоотойгоор улсын хэмжээн бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд буй. Үүнтэй холбоотойгоор хүнсний хангамж, нөөц дутагдах уу гэсэн асуулт гарч байгаа ч албаныхан хүнсний хомсдол үүсэхгүй гэж тодотгож буй. Тухайлбал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөцийн талаар мэдээлэл өглөө. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэлэхдээ “Хүнсний хангамж, нөөцийн хувьд хангалттай байгаа. Хүнсний аюулгүй байдал алдагдах үеийн хариу төлөвлөгөөний дагуу бүх нөөцөө бүрдүүлсэн. Тоон мэдээллийг гишүүдэд бичгээр өгсөн байгаа. Нийтэд ил зарлахгүй байгаа нь нөөцлөлийн тоо хэмжээтэй холбоотой хий хомсдол үүсчихвий, сандрахвий гэдэг үүднээс болгоомжлол байсан” гэлээ. З.Мэндсайхан сайдын хэлснээр,

  • Мах 11 мянга 690 тонн буюу 40 хоног нөөц
  • Гурил, гурилан бүтээгдэхүүн 166 хоног
  • Төрөл бүрийн будаа 57 хоног
  • Хуурай сүү 30 хоног
  • Өндөг богино хугацаанд хадгалдаг хүнс учир 2 хоног
  • Ургамлын тос 22 хоног
  • Төмс 316 хоног
  • Хүнсний ногоо 62 хоног нөөцтэй
  • Элсэн чихэр 60 хоног
  • Давс 33 хоногийн тус тус нөөцтэй байна гэдгийг танилцуулав. 

Цар тахлын хүндрэлийг даваад гарах хэмжээний нөөцийг хангалттай бүрдүүлсэн. Засгийн газар, УОК гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг бүх төрлийн будаа, ургамлын тосыг гааль, НӨАТ-аас чөлөөлөх, өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд малын тэжээл ургамлын тосны түүхий эдийг импортын гаалийн татвараас чөлөөлөх, дотооддоо бий болсон энэ төрлийн бүтээгдэхүүнийг гааль НӨАТ чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болсон гэдгийг онцолсон юм.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

soyo nima 2020-11-19 64.119.20.100

ene nogoo hothono house min luibardad 1 ohinig min abart hiij ***h shahsan uzeleer ayridag hun mon baigan daa. ene uzeler yariad manai hothoni tuibesen zaluu mon said geel yabj baidag. geel geel geel geed geed geel.

Avatar

Зочин 2020-11-19 66.181.188.180

😫

Avatar

зочин 2020-11-19 103.26.193.64

НӨӨЦИЙН МАХ МАЛЧНЫ ХОТОНД МАЛЫН БИЕД БАЙГАА ЮМ УУ? АЛЬ ЭСВЭЛ УИХын БОЛООД ОРОН НУТГИЙН СОНГУУЛИЙН ҮЕЭР НЯДЛААД ХАТУУ ХӨЛ ХОРИО ТОГТООХ ҮЕЭРЭЭ ХЭРЭГЛЭНЭ ТООЦООД ЗООРЬЛОЧИХСОН МАХНЫ НӨӨЦӨӨ ХЭЛЖ БАЙГАА ЮМ УУ? САЙД АА

Avatar

Эмгэн 2020-11-19 49.0.212.165

Муу эмээ эь өлбөрч үхлээ, юм хайрлаач буянтан минь!

Avatar

Зочин 2020-11-19 202.9.46.6

энэ тэгээд хүмүүст ямар аймшиг болохыг мэдэж б.гаа болов уу?Мэндсайхан гуай.Улсад хуримдлагдсан мөнгө тусламж хаачив???Дарга нар өөрсдийгөө шагнаад дууссан уу???энэ ёстой аюул зарлаж б.на.

Avatar

Мэндсайхан муу сайд 2020-11-19 66.181.189.90

ЭМ-ийн сайд, ХААН сайдыг хөөж явуул. Байгаа нөөцийг нь хараад байгаарай.

Avatar

Зочин 2020-11-19 139.5.219.62

Ганцхан сар орчимын нөөц тэгээд баталгаа юу. Эргүү мал вэ?

Avatar

Зочин 2020-11-19 192.82.73.120

Өлсөөд байнаа, жаахан хүнс хайрлаач

Avatar

uraa 2020-11-19 64.119.19.154

uzeeler ulaanbatart adilhan eree steerguid oromjilososr abidag . ene hen yum bee nemhee gindangin horigdol .

Avatar

Зочин 2020-11-19 64.119.19.154

ajil der h**** buun tulguulj baiagd 41 saj dolor cheke deremdulsinma.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж