“Чингис хаан” одонт “The Hu” хамтлаг 2020 онд дэлхийн рок хөгжмийн алдартай том фестивалиудаас гадна нийт 98 тоглолт хийхээр төлөвлөж байжээ. Энэ талаар хамтлагийн продюсер Б.Дашдондог өөрийн цахим хуудсаар дамжуулан уран бүтээлийн тухай ярихдаа “Уг нь дэлхий дахинаа цар тахал гараагүй байсан бол “The Hu” хамтлагийн залуус 2020 онд нийт 98 тоглолт хийх байлаа. Мөн Латин америкийн орнуудаар аялан тоглолт хийх байсан.
Нөгөө талдаа энэ нөхцөл байдал давуу тал болж өгч байна. Хамтлагийн залуус хоёр дахь цомгийнхоо ажилд төвлөрч, шаргуу ажиллаж байна. Одоо 2-3 дууныхаа хоолойны бичлэгт ороод дуусчихсан. Бид өвөг дээдсийнхээ түүхийг эргэн сануулсан, монголчуудынхаа сэтгэл зүрхийг доргиосон цоо шинэ дуунуудаа бэлдэж байна. Миний хувьд “The Hu” хамтлагаас өмнө таван цомог гаргахаар төлөвлөж байсан. Хоёр нь миний хуучин дуулж байсан уран бүтээлээс бүрдэх бол гурав нь цоо шинэ дуунууд багтах юм. Эдгээр цомгийн ажлаа дуусгасан ч хараахан гаргаж амжаагүй байна. Шинэ цомогт маань ээждээ зориулсан дуу бий. Би ээжийгээ таван настайдаа алдсан. Ээжийгээ бүүр түүрхэн санадаг юм” хэмээн ярьсан юм.
“The Hu” хамтлаг цар тахлын хөл хорионы улмаас Австрали улсад хоёр сар гаруй саатаад, Франкфуртын тусгай үүргийн онгоцоор өнгөрөгч тавдугаар сард эх орондоо ирсэн билээ.
А.СҮРЭН
Зочин 2020-11-19 203.91.118.150
Энэ үеийг давуу тал гэж хараад дараагийн дуунууддаа бэлдээд сайхан амарч авахгүй юу даа. Хорио тавигдахаар сайхан аялаад тоглолтоо хийнэ биз.
/*-*/ 2020-11-19 49.0.212.165
Хү хамтлаг мандтугай!
hu 2020-11-19 202.21.107.80
монгол улсыг ганц дэлхийд таниулж бгаа хамтлагдаа
Зочин 2020-11-19 66.181.182.39
Зүгээр дээ бүх зүйл сайнаар шийдэгдэнэ. ЭЗЭН Бурхан бид бүхнийг харж хандсаар байгаа. Та бүхний өмнө үүд хаалга цэлийтэл нээгдэнэ…. Бид довтлох болно. Довтолсоор довтолсоор, ялсаар ялсаар байх болно….
Amjilt 2020-11-19 203.91.115.47
Dashkaa ah aguu aguu goyo huchtei rok hemnel huleej bgaa shuu amjilt
Зочин 2020-11-19 103.229.122.88
Гадныхан Монголчуудыг зэрлэг амьтад гээг. Энэ хэд түүнийг нь нотлоод байх шиг…
хэ хэ хэ 2020-11-19 49.0.212.165
Тэгээд яах байсан юм,чинийхээр зэрлэг амьтан биш мундаг ухаантай хүн болж байгаа нь энэ гээд зүүнтний баримжаатай орнуудаар хөдөөний нийтийн дуу дуулаад явбал гоё уу?
Зочин 2020-11-19 64.119.21.113
Ид үед эвгүй хяслаа шүү
Tr 2020-11-19 66.181.185.134
Амжилт хүсье! Дараагийн цомог “Гэрэг”-ээс ээс дутахааргүй мундаг болно гэж итгэж байна.