Нийслэлээс гадна 5 аймагт халдварын голомт илрээд байна | News.MN

Нийслэлээс гадна 5 аймагт халдварын голомт илрээд байна

Нийслэлээс гадна 5 аймагт халдварын голомт илрээд байна

Нийслэлээс гадна 5 аймагт халдварын голомт илрээд байна

Улсын хэмжээнд дотоодод бүртгэгдсэн халдвар 72 болж, өчигдөр шинээр Орхон, Дорноговь аймгуудад голомт бүргэгдэв. Ингэснээр нийслэлээс гадна Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймаг, Дорноговь, Говьсүмбэр зэрэг таван аймагт халдварын голомт бүртгэгдээд байгаа юм. Халдвар гарсан голомтууд нь төмөр замын дагуух гэж урьдчилсан байдлаар тооцоолж байгаа гэнэ. Тиймээс төмөр зам дагуух аймаг, сум, өртөө зэргийг хяналтад авч эхэлжээ. Голомттой аймгуудын Онцгой комисс өнөөдөр /2020.11.19/мэдээлэл хийж, мэдэгдэл гаргав.


ДОРНОГОВЬ: БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ ЭНЭ САРЫН 8-НД УЛААНБААТАР-ЗАМЫН-ҮҮД ЧИГЛЭЛИЙН ГАЛТ ТЭРГЭЭР АЙРАГ СУМАНД ИРСЭН

Дорноговь аймгийн онцгой комиссоос өнөөдөр/2020.11.19/ мэдээлэл хийлээ.

Дорноговь аймгийн эрүүл мэндийн газрын дарга Г.ЭНХЦЭЦЭГ:

-Төмөр замын ажилчнаас коронавирус илэрсэнтэй холбогдуулан төмөр замын ажилчдыг шинжилгээнд хамруулж байна. Одоогоор 2490 гаруй хүнийг шинжилгээнд хамруулж байна. Замын-Үүд дээр 1300 гаруй хүн болон Сайншанд дээр 1400 гаруй иргэнийг шинжилгээнд хамруулахаар ажиллаж байгаа. Дорноговь аймагт батлагдсан нэг иргэн өнгөрөгч арваннэгдүгээр сарын 8-нд Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн галт тэргээр Айраг суманд ирсэн. Энэ хүн Дархан-Уул аймагт зохион байгуулагдсан төмөр замчдын спортын тэмцээнд Говьсүмбэр аймгийн батлагдсан нэг тохиолдолтой хамт нэг багт орж тоглосон байна. Энэ хүн Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотод ирээд Ганзам зочид буудалд орсон. Тэгээд хажуу талынх нь мини маркет руу орж тамхи аваад гал тэргэнд суусан. Гал тэргэндээ гурван хүнтэй хамт зөрчсөн. Эдгээр хүмүүсийг олж тогтоосон. Нэг хүн нь Дорноговь аймгийн Даланжаргал сумынх, нөгөө хоёр нь Говьсүмбэр аймгийн хүмүүс байна. Айраг сумандаа ирээд ажил гэр гээд явсан байна. Хоёр хүүхэдтэйгээ, эхнэртэйгээ хамт амьдардаг. Том хүүхэд нь төмөр замын цэцэрлэгт явдаг бол бага нь гэртээ байдаг. Гэр бүлийнх нь гишүүдийг ажиглалтанд аваад шинжилгээний сорьцыг нь ХӨСҮТ рүү явуулсан. Нийтдээ 1550 гаруй иргэнийг хянаж байна. Мөн Зүүнбаян-Тавантолгойн төмөр замын ажилчдыг шинжилгээнд хамруулах гэж байна. Сум, өртөө, точка дээр байгаа хүмүүсийг суурин газар руу л оруулалгүй, явуулын шинжилгээ авна. Хоёр цэгт дөрвөн лаборант ажиллуулна. Өнөөдрийн байдлаар 15 хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэж байна. Баталгаажуулах шинжилгээг Улаанбаатар хот руу явуулсан.

Дорноговь аймагт Айраг, Даланжаргалан, Сайншанд сумын хэмжээнд тэг зогсолт хийж байгаа ажээ.


ОРХОН: БАТЛАГДСАН 13 ТОХИОЛДЛЫН 4 НЬ ХҮҮХЭД

Орхон аймгийн онцгой комиссоос өнөөдөр/2020.11.19/ мэдээлэл хийлээ. Орхон аймагт коронавирусийн халдварын тохиолдол 13 бүртгэгдээд байгаа юм.

Орхон аймгийн Онцгой комиссоос мэдээлэл хийж байна. Эх сурвалж: NB HD Television

Орхон аймгийн Онцгой комиссоос мэдээлэл хийж байна. Эх сурвалж: NB HD Television

Posted by News.mn on Wednesday, November 18, 2020

Тус комиссын албан хүмүүсийн зүгээс:

-Саяхан гарсан ЭМЯ-ны мэдээллээр манай аймагт 13 тохиолдол бүртгэгдлээ. Бид 11-р сарын 17-ноос хойш 270 хүний сорьцыг Улаанбаатар хот руу илгээсэн. Үүнээс дөрвөн хүүхэд, есөн том хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Эдгээр 13 хүний ихэнхи нь төмөр замын районд ажиллаж амьдардаг. Үүний дараа 387 сорьцыг ХӨСҮТ рүү явуулсан. Урьдчилсан байдлаар бүгд сөрөг гарсан. Энэ бүх хүн иргэн Г-ийн ойрын хавьтлууд байгаа. Дархан-Уул аймагт батлагдсан иргэн Г-ийн ойрын хавьтал 57, дам хавьтал 158 иргэнийг тогтоосон. Өнгөрсөн гурван хоногийн хугацаанд 1600 гаруй сорьц авлаа.

Батлагдсан 13 тохиолдлын дөрөв нь сургуулийн насны хүүхдүүд.

Үүнтэй холбогдуулан багш, ангийнх нь хүүхдүүдийг олж тогтоож байна. Бидэнд ирсэн мэдээллээр бол эдгээр хүүхдүүд өнгөрөгч арваннэгдүгээр сарын 7-нд Өргөө кино театрт кино үзсэн гэх мэдээлэл байна. Хүүхдүүдийн нэрсийг удахгүй тодорхой болгоно. Батлагдсан 13 тохиолдлын маршрутыг тогтоож байгаа. Дандаа худалдаа, үйлчилгээний газруудаар явсан гэх мэдээлэл байна. Батлагдсан хүмүүсийн дунд Эрдэнэт үйлдвэрийн ажилчид байхгүй. Харин сэжигтэй тохиолдол гээд тус үйлдвэрийн ажилчинг гэрт нь тусгаарласан. Дархан-Уул, Улаанбаатар хотоор явсан хүмүүс сайн дураараа ирж үнэ төлбаргүй шинжилгээнд хамрагдаарай. Бид ч аль болох хүн бүрийг хамруулахыг хичээнэ.

6-12 насны дөрвөн хүүхэд, 29-62 насны том хүмүүс халдвар авсан.

Дархан-Уул аймгийн халдвар авсан Иргэн Г айлын хүүхдийн төрсөн өдөрт очсон нь батлагдсан. Энэ хүүхдийн төрсөн өдөрт байсан хүүхдийн өвөө нь манай зэргэлдээ сумын байгаль орчны улсын байцаагч. Энэ хүний талаар Булган аймагт мэдээлсэн. Энэ хүн манай аймагт орж ирж, түлээ мод бэлтгэдэг хүмүүстэй харьцсан. Удахгүй мэдээлэл тодорхой болно. Одоо тэр төрсөн өдөрт хэдэн хүн ирснийг тодорхойлж байна. Одоогоор Эрдэнэт буудалд 60 хүний өрөө бэлдсэн. Үүний 16-д нь хүмүүсээ оруулаад ажиглалт хийж байна. ОХУ-аас орж ирсэн хоёр хүнийг мөн тусгаарлаж байна. Халдвар авсан хүмүүсийг өнөөдөр ХӨСҮТ рүү явууллаа. Одоогоор 13 цэг дээр оношлогоо авч байна. Ойрын хавьтлуудыг тусгаарлаж байгаа бол хоёрдугаар хавьтлуудыг гэрт нь тусгаарлаж байна. ЭМЯ-наас 15 мянган оношлуур авч байгаа. 320 цэгт 198 машин хүнсний хүргэлт хийж байна. Өчигдөр 78 машин хүргэлт хийсэн. Бид өнөөдөр 0 зогсолт зарласан. Энэ нь үр дүнгээ өгнө гэж найдаж байна.


ДАРХАН-УУЛ: ХАЛДВАР ГАРСАН ГОЛОМТЫГ АРИУТГАЖ, ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮСИЙН ЯВСАН ГАЗРУУДЫГ ОЛЖ ТОГТООЖ, АРИУТГАЖ БАЙНА"

Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Дархан-Уул аймгийн засаг дарга Б.АЗЖАРГАЛ:

-Өнөөдөр манай аймагт халдвар голомт үүссэн шинэ бүсээс нийт 11 батлагдсан тохиолдол илэрлээ. 12 хүн шинжилгээнд хамрагдаж нэгийнх нь хариу сөрөг гарсан. Гэвч тусгаарлалтанд дахин шинжилгээнд хамруулах гээд байж байна. Нийт аймгийн хэмжээнд 13 мянга гаруй иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан бол 735 хүнээс PCR шинжилгээ авсан. Одоогоор төмөр зам дагуух газруудаа онцгой анхаарч байна. Дархан-Уул аймгийн төмөр замын зангилаанд нийт 1500 гаруй хүн ажилладаг. Одоогоор мянга гаруй хүнийг шинжилгээнд хамруулаад байна. Мөн батлагдсан 11 тохиолдлын ойрын болон дам хавьтлуудыг тогтоож, шинжилгээ аваад байна. Нийт 171 хүнийг тогтоосон. Хамгийн их төмөр замчид оршин суудаг районыг тодорхойлж байна. Хонгор сумын Салхитын багийн хоёр төмөр замчнаас коронавирус илэрсэн учир тухайн бүс нутгийн орох гарах хөдөлгөөнийг хаахаар төлөвлөж байна. Аймгийн эрүүл мэндийн газраас Хонгор суман дээр шинжилгээ хийж байна. Тус сумын Салхит баг нийт 500 гаруй өрх бий. Эдгээрийн өрхүүдийн 400 гишүүн нь төмөр замчид гэхээр илүү сайн ажиллах, тус багийн 1600 гаруй иргэнийг шинжилгээнд хамруулах хэрэгтэй байна. Дархан хотын төмөр замчдын хамгийн их оршин суудаг хэсгийг олж тогтоон, шинжилгээ авна.

Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн газрын дарга Б.БАТЦЭНГЭЛ:

-Халдвар гарсан голомтыг ариутгаж, халдвар авсан хүмүүсийн явсан газруудыг олж тогтоож, ариутгаж байна. Буудлын тусгаарлалтыг өндөр түвшинд сахиж байна.  Бид ХӨСҮТ-тэй нягт холбоотой ажиллаж байгаа. Өнөөдөр л гэхэд ХӨСҮТ-ээс 10 мянган оношлуурыг татаж авч байна. Хөвсгөл аймаг болон Улаанбаатар хотоос нэмэгдэл хүч ирэхээр болсон байгаа. Батлагдсан 11 тохиолдлын эхний хот руу явсан хүмүүсийн биеийн байдал дунд зэрэг байгаа гэсэн. Өнөөдөр сүүлийн гурван хүнийг Улаанбаатар хот руу явууллаа.


СЭЛЭНГЭ: 7173 ХҮН ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЖЭЭ

Сэлэнгэ аймгийн онцгой комисс өнөөдөр /2020.11.19/мэдээлэл хийлээ.

Сэлэнгэ аймгийн засаг дарга Ш.ОРГИЛ:

-Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагт 28 тохиолдол бүртгэгдлээ. Хөтөл зангилаа, Сүхбаатар өртөө, Мандал өртөөний нийт 850 ажилчдыг түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулаад байна. Сүхбаатар, Алтанбулаг суманд түргэвчилсэн оношлуураар 7173 хүн шинжилгээнд хамрагдаад байна. Шинжилгээ үргэлжлэн явагдаж байгаа тул иргэд шинжилгээндээ хамрагдаарай. Эцэг эх нь өөр суманд, нийслэлд хөл хорионд орсон 10 өрхийн 17 хүүхдийг түр асран хамгаалагч нар хүлээлгэн өгч, хүнсний дэмжлэг хүссэн 18 өрхөд хүнс хүргэж байна.

 

 

 


ГОВЬСҮМБЭР: ХАЛДВАР АВСАН ХҮНИЙ ОЙРЫН ХАВЬТЛЫН 84 ХҮНИЙГ ОЛЖ, ТОГТООСОН

Говьсүмбэр аймгийн онцгой комиссоос үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан мэдэгдэл гаргалаа. Тус комиссын мэдэгдэлд,

“Цар тахлын халдвар авсан нэг иргэний нэгдүгээр хавьтлын 84 иргэний олж, үүнээс манай аймагт байгаа 65 хүнийг тусгаарлалтанд оруулж, шинжилгээ аван 28 PCR шинжилгээг Улаанбаатар хот руу арваннэгдүгээр сарын 18-ны шөнө яаралтай хүргүүлсэн. Халдвар авсан иргэний биеийн байдал тогтвортой, хэвийн байна. Голомтын эцсийн халдваргүйтлийг мэргэжлийн байгууллагууд хийж дууслаа. Сумдууд иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, нүүрс, ус, хүнс хүргэх ажлын баг байгуулан ажиллаж эхэллээ. Иргэд аймгийн эрүүл мэндийн газарт хүсэлтээ гарган сайн дураараа шинжилгээнд хамрагдаж байна” гэжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЁРӨНХИЙЛӨГЧ, ЁРӨНХИЙ САЙДАА: 2020-11-19 66.181.188.10

ТОДОРХОЙ АЙМГУУДРУУ ГЭРТ НЬ ИРГЭДЭЭ ВИРУСЫН ШИНЖИЛГЭЭГ НЬ ХИЙГЭЭД ХАРИУЛАЛ ДАА. ХОТОД АЙЛД МАШ ХҮН БАЙНА ШҮҮ ДЭЭ. СОЛИХ ХУВЦАС БАЙХГҮЙ ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМ БАРИХАД ХЭЦҮҮ БАЙНА. ИДЭЖ УУХ ХООЛ ХҮНС Ч ГЭСЭН АМАРГҮЙ БАЙНА. ЯМАР Ч АЙЛ ДУРТАЙ БАЙХГҮЙ Ш ДЭЭ. ЭСВЭЛ ТӨР ЗАСАГ МАХ ГУРИЛ ТАЛХНЫ МӨНГӨ ӨГӨЛДӨӨ ЧАДАХГҮЙ БОЛ ИРГЭДЭЭ ОРОН НУТАГРУУ НЬ ЯВУУЛАЛ ДАА. ГЭРТЭЭ ГЭР ОРНЫ АЖЛАА АМЖУУЛАНГАА ХОРИГДСОН НЬ ДЭЭР БАЙМААР ЮМАА. ХОТОД АЙЛ ХЭСЭЭД БАЙХААС НЭГ АЙЛД ОЛОН ХОНЖ ЧАДАХГҮЙ БАЙНАА. АЖИЛ АМЬДРАЛ СӨНӨЛ

Avatar

Зочин 2020-11-19 66.181.188.180

Юугаа хийж та нар тэнэж ирээд байдгийн, хотын гуйлгачдыг бодвол хөдөө хоол ундтай холбоо харилцаатай байгаа биз дээ!

Avatar

Иргэн 2020-11-19 66.181.186.55

Төрийн банкаа ажиллуулаач мөнгөө авч чадахгүй мөнгөгүй хүнсний зүйлээ авч чадахгүй сууж байна.

Avatar

өөөөө njj 2020-11-19 64.119.16.5

тэр булгантуяа гэд УИХ-д гарсан шоучин авгай өнөөдөр өдөр хориотой цагт хориотой газар гар нэмэхгүй ам нэмээд БЗД- т машинтай зугаалаад live хийгээд явж байх юм. гэтэл энэ хүнийг цагдаа нь явуулахгүй. хуууль хэнд үйдчлээд бна. цагда нар адилхан бгаарай ХөөөЕ

Avatar

АСУУЛТ 🤡 2020-11-19 88.18.94.72

ГАНДАНГИЙН ЛАМ НАР ЦАР ТАХЛЫГ БУЦААХ НОМ ХУРААД ҮР ДҮН НЬ САЙНААР ГАРНАА ГЭЭД ГАЙХУУЛААД БАЙСАН ЯАВАХ😂.АМЫГ НЬ АСУУМААР БАЙНА ЯАХ ВЭ ЭЭЭ

Avatar

Амартүвшин 2020-11-19 64.119.17.76

Дорноговь аймгийн Эрүүл мэндийн дарга Энхцэцэг маш тодорхой ярьсхг байна. Хэдийд халдвар авсан хаагуур явсан хаанаас авсан гэртээ хэдүүлээ амьдардаг тэд нь хаа хаана юу хийдэг талаар хэлжээ. Энэ бол эрүүл иргэд өөрсдийгөө халдвараас хамгаалах боломжийг бүрдүүлж байна. Бусад аймгийн удирдлагууд ч гэсэн ийм байдлаар мэдээлэл хийж байвал сайн байна. Тэгвэл халдвараа хумиад бариад авах боломж бий шүү. Бүгдэд нь амжилт хүсье!

Avatar

Зочин 2020-11-19 139.5.219.22

Төмөрзамгүй аймгуудыг хяналт сул байх бий.Тандан судалгааг авто тээврийн үндэсний төвийн хот хоорондын зорчигчдын бүртгэлээс харж бусад аймгууд дээр хийгээрэй.

Avatar

УЛСЫН ОНЦГОЙ КОМИССТ: 2020-11-19 66.181.188.10

ХҮНСНИЙ ТҮГЭЭЛТИЙН ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ АЖИЛ ДЭЭРЭЭ ТӨР АНХААРААЧЭЭ. ХҮНД СУРТАЛ ГАРГААД БАЙНАА ГЭДЭГ ЧИНЬ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ? БИЗНEС ЭРХЛЭГЧИДЭЭС ХАХУУЛ НЭХЭЭД ХАРААД БАЙГАА ЮМ ШИН СЭТГЭГДЭЛ ТӨРӨӨД БАЙНАА. ТӨРИЙН ДУНД АНХАН ШАТНЫ АЛБАН ХААГЧДАА ХЯНАЛТАНДАА АВАЛ ДАА….ЯГ ЯАЖ АЖИЛЛАЖ БАЙГААГ ТОМ ДАРГА НАР НЬ МЭДЭЖ БАЙГАА БОЛОВ УУ ДАА.

Avatar

Г.Дамдинням: Би УИХ-ын гишүүн хүн, намайг цагдаа 30 минут саатуулсан 2020-11-19 66.181.189.90

Хол очиж хог дээр х**

Avatar

Зочин 2020-11-19 202.21.108.56

Анализ: 1-рт, тусгаарлалтын 21 хоногийн дараа 14 хоног гэрт тусгаарладаг журмыг яг 2 дахь давалгааны vед болиулсан явдал; 2-рт Энхсаран сувилалын эрvvл ахуй, аюулгvй ажиллагаа алдагдаад 2 сар болсон (гэж vзэхээр 9 дvгээр сарын сvvл, 10 дугаар сарын эхээр горим ; 3-рт темер зам дагах, хойноос орж иоэх тээврийн замын дагуу гэхээр импортлож буй хvнсний бvтээгдэхvvнээр тархах, тус тусад нь голомт vvссэе байх эрсдэл енедр байна. БНХАУ Бразилиас импортлослн хелдеесен махнаас ковид-ийн вирус илрvvлж

Avatar

Зочин 2020-11-19 202.21.108.56

Устгасан мэдээлэл байгаа, ялангуяа хергvvртэй, хелдеесен хvнсний бvтээгдэххvvн дээр уг вирус халналагдах эрсдэл бацгаад байна.

Avatar

Зочин 2020-11-19 202.21.108.56

Эдгээрийг дотоод болонигадаад мэдээнээс дvгнэж vзэхэд ойлгомжтой байна. Вакцин гарсан ч туршилт бvрэн гvйцэт дуусазад 2 жил хэрэгтэй гэж байна, гэхдээ Pfizer, Moderna болон Спутник V зэргийг энэ тэнд тургаад эхэлсэн байна. Манайх мен эдгээрээс харьцангуй найдвартай гэснийг еерсдийн сайн дурын хvмvvс дээр туршиж vзэх, энэ туршилтын хетелберт нь хамрагдах боломжийг судлавал цао хожиж болох

Avatar

Зочин 2020-11-19 202.21.108.56

Moderna болон Спутник V улсынхаа санхvvжилтээр хийгдэж байгаа, pfizer еерийн херенгеер… тймд зохих тvвшинд энэ туршилтад хамрагдсанаар бид цаг хожиж, тархалтыг барих боломжтой. Мен АНУ-ын Еренхийлегч Д. Трампыг эмчилсэн аргыг олон нийтэд хэрэглэх гэж байна. Vvнийг бид бас давхар судлаж vзвэл

Avatar

Зочин 2020-11-19 64.119.17.2

Тоо Тоочинь зөрөөд зөрөөд байна холион бантан

Avatar

h 2020-11-19 202.9.46.35

hujaagiiin hilee haagaacheee bvh muu yum hujaagaaasl baina

Avatar

Зочин 2020-11-19 202.126.90.129

Дайны хажуугааг дажин гэгчээр юу ч мэдэхгүй байж юу гээд л эргүү эргүү юм бичээд явдым бэ? Хужаатай хилээ хаагаад олон сар болж байна. Оросоос орж ирээд тарчхаад байгааг мэдэхгүй байна уу, эсвэл мэдсэн ч мэдэн будилж яваа оросын тролл уу? Оросоос орж ирлээ гэнгүүт л х***а гээд орилолдоод унах юм. Хулгайч л хулгайчийг бариарай гэж хашгирдаг. Монголд ер нь оросын троллууд их байх шиг. Эргүү юмнуудыг элсүүлээд, тархийг нь угаагаад, бүр сүлжээ болгоод авсан бололтой шүү. Шалгадаг газар нь шалгаач.

Avatar

Зочин 2020-11-19 103.9.90.100

иргэд хөл хориог маш сайн сахиж байна лээ. өглөө 07 цагт гарахад цагдаагийн хамгаалалт байхгүй байсан ч машин цөөтэй, автобусны буудал дээр хүмүүс хол хол зайтай зогсож байна лээ. Энэ чигээрээ энэ аюулаас гарчих юмсан даа

Avatar

Зочин 2020-11-19 66.181.188.180

Иргэд хариуцлагатай байгаа, төр хариуцлагагүй байна!

Avatar

/*-*/ 2020-11-19 49.0.212.165

Төр ч гэж дээ, төр чинь одоо ганц МАН болчихоод байгаа. Тэгэхээр МАН-ын жидүүчдийн Засгийн Газар хариуцлагагүй байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж