"Оюутан, сурагчдын амралтыг наашлуулах саналаа УОК-т хүргүүлнэ" | News.MN

"Оюутан, сурагчдын амралтыг наашлуулах саналаа УОК-т хүргүүлнэ"

COVID-19

"Оюутан, сурагчдын амралтыг наашлуулах саналаа УОК-т хүргүүлнэ"

"Оюутан, сурагчдын амралтыг наашлуулах саналаа УОК-т хүргүүлнэ"

УИХ-ын чуулганы хуралдаанаар цар тахын үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонсож байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт оюутан, сурагчдын нэгдүгээр улирлын амралтын талаар тодруулахад  БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн "Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ерөнхий боловсролын 50 сургуулийн дотуур байранд 772 хүүхэд, 71 их, дээд сургуулийн дотуур байранд 12 мянга гаруй оюутан байгаа. Оюутнуудын хоол хүнс, маск, ариутгалын бодистой холбоотой асуудлыг өнгөрөгч Засгийн газраар шийдвэрлүүлсэн. Сурагчдын нэгдүгээр улирлын амралт арванхоёрдугаар сарын 19-нөөс эхэлнэ. Оюутнууд нэгдүгээр сарын 5-наас амарч эхэлнэ. Нэгдүгээр улирлын хичээлийг онлайн, телегеер явуулж, оюутан, сурагчдыг амраахаар төлөвлөж байгаа. Бид ирэх долоо хоногт УОК-ын хуралдаанаар дээрх саналаа оруулна гэлээ.

Яамнаас сурагчдыг хоёрдугаар сарын 1-н, оюутнуудыг хоёрдугаар сарын 15-н хүртэл амраахаар төлөвлөж байгаа гэнэ. Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор 14 хоногийн хугацаанд оюутнуудыг дотуур байрнаас нь  гаргах боломжгүй. ЭМЯ-тай хамтраад түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах ажлыг зохион байгуулаад эхэлсэн бөгөөд зарим дотуур байр голомт байж болзошгүй байж гэж үзээд шинжилгээнд хамруулж байна. Арванхоёрдугаар сарын 1 гэхэд оюутнуудыг хөдөө орон нутаг руу явуулах ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа гэдгийг Л.Цэдэвсүрэн сайд онцолсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-11-19 202.126.89.209

ЕБС-ИЙН ахлах ангийн сурагчид ер нь яг хэзээ амрах юмбэ баттай юм явахгүй юм аа 12 сарын 1нээс гэсэн үнэн юмуу

Avatar

Зочин 2020-11-19 202.126.90.130

Гоёхон хүүхэн шүү

Avatar

Зочин 2020-11-19 202.70.34.70

mal avgai

Avatar

одоо байтлаа онлайнаар ч хичээллэх эрхгүй хэрэг үү 2020-11-19 202.9.46.198

энэ одоо юу яриад баыгаа юм болоо??? өнгөрсөн жил хичээллэж чадаагүы, хүүхдүүд юу ч сураагүй, энэ жил бас танхимд хичээллэж чадахгүй сургууль хаалаа? ОДОО ТЭГЭЭД БАЙТЛАА ОНЛАЙНААР Ч ХИЧЭЭЛЛЭЖ БОЛОХГҮЙ ХЭРЭГ ҮҮ ЭРГҮҮ АВГАЙ ВЭ, Хаанахын хэний явуулга вэ энэ чинь одоо. чи авгай гуай өөр ажил бодоож олоо, сургууль дээр очихгүй, цугларахгүй байна, энэнээс өөрийг санаачилж чадахгүй байгаа биз дээ

Avatar

Badarch taxar 2020-11-19 64.119.25.213

Za ingeed hoorhii hvvhdvvd owiljingoo horigdoj de yasan azgvi hvvhdvvd we bagch nar ni bayarlana da sul stalin awaad

Avatar

ИРГЭН 2020-11-19 122.201.31.15

Дандаа мөнгө ярих юм. Хүний эрүүл мэнд аюулгүй байдал чухал болоод байна. Энэ өвчин тусаад эдгэрсэн хүмүүс мэдрэлийн өвчтэй болж үлдэж байна гэсэн биз дээ. Хэн ийм болохыг хүсээд байгаам

Avatar

зочин 2020-11-19 122.201.31.205

Иргэд юуны өмнө халдвар тархаахгүй байхыг бодох хэрэгтэй байна. Короновирус илэрсэн байгаа нөхцөлд хорио цээрийг сулруулж, оюутнуудыг орон нутагт явуулах боломжгүй шүү дээ. Короновирус нь 18- 21, түүнээс дээш хоногт илэрч байхад вирустэй хүмүүсийг явуулвал халдвар тархах нь нэмэгдэнэ. Иймд монголчууд хорио цээрийн дэглэм сахиж, ухаалаг, тэвчээртэй байх шаардлагатай байна. Өнөөдөр юунаас болж Монголд энэ өвчин тархаад байгааг эрэгцүүлэн бодож, үүргээ ухамсарлаж, хариуцлага сахилгатай байя.

Avatar

Зочин 2020-11-19 103.229.121.209

hurdan hurguuli.said shig tom bai l da.nasaaraa guitsetgegch hiiseer bgaad deerees ireh tushaal zaavriig haraad surchihaj

Avatar

Зочин 2020-11-19 122.201.24.58

сургалтын төлбөрийг яах юм бэ? орлогогүй эцэг, эхчүүд юугаараа төлөх юм

Avatar

Зочин 2020-11-19 202.126.89.30

Naad oyutnuudaa nutag butsaa gaduur avtobusaar gudmaar dan zaluuchuud oyutnuud l hestsegeej bna!!!!

Avatar

Зочин 2020-11-19 202.9.46.250

юу ч хийхгүй байснаас ондайн хичээлээ хийж байяаа, юу тэнэгтээд байгаа юм бэ, яагаад ямар ч хичээл хийлгэхгүй байх санаа өвөрлөөд байна.

Avatar

Зочин 2020-11-19 202.55.188.45

Оюутнуудыг нутаг буцаа, угаасаа сар сараар сунгасаар байгаад ирэх хавар хуртэл хорих нь ойлгомжтой. Манай тер засгийн хийж чаддаг ажил нь л тэр юм чинь,. Oюутануудаар далимдуулж мөнгө идэж байгаа засагийн газар болих хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж