Siemens: Монгол гэж хараасанд санаа зовниж байна

Хуучирсан мэдээ: 2020.11.19-нд нийтлэгдсэн

Siemens: Монгол гэж хараасанд санаа зовниж байна

Siemens: Монгол гэж хараасанд санаа зовниж байна

Португаль улсад аравдугаар сард болсон “Formula One” авто уралдааны үеэр Нидерландын тамирчин Макс Верстаппен алдаа гаргаж, саад учруулсан өрсөлдөгч тамирчныг доромжлохдоо “монгол” хэмээн хараасан нь шүүмжлэл дагуулаад байгаа билээ.

Тэрбээр Портимаогийн зам дээр бэлтгэл хийхдээ өрсөлдөгч тамирчин Лэнс Строллтой мөргөлдсөн бөгөөд Верстаппен өрсөлдөгч тамирчин руугаа “What a retard. What a mongol” гэж харааж зүхсэн юм.

Энэ явдлын дараа Монгол нэрний талаар буруу ойлголтыг арилгах зорилготой Mongol Identity байгууллагаас нээлттэй захидал илгээж, түүнийг уучлалт гуйхыг шаардаж байв.Мөн Монгол улсаас НҮБ болон Дэлхийн Худалдааны Байгууллагад суудаг элчин сайд Л. Пүрэвсүрэн тамирчны харьяалагддаг Red Bull багийн удирдлагууд, ивээн тэтгэгчид, түншүүдэд уучлал гуйхыг шаардсан захидал илгээсэн юм.

Тэгвэл “Red Bull” компанийн түнш Германы “Siemens” компани Л.Пүрэвсүрэнд хариу захидал ирүүлж, аливаа хувь хүн, бүлэг хүмүүсийг угсаа гарал, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, доромжлох явдлыг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдсэн байна. Тус компани нь болсон явдалд санаа зовж буйгаа “Red Bull” багт тодорхой илэрхийлсэн тухайгаа ч м мөн мэдэгджээ.

Харин “Red Bull” баг дахин ийм явдал гаргахгүйгээ илэрхийлээд, тамирчин Верстаппен олон нийтийн өмнө уучлал гуйсан тухай дурдсан байна. Гэтэл Монгол улсын соёлын элч Ж. Өнөрмаа Монголын Засгийн газрын захидалд хариу илрүүлсэн “Siemens” компанид талархал илэрхийлсэн боловч Нидерландын тамирчин өнөөдрийг хүртэл олон нийтийн өмнө уучлал гуйгаагүй, “Red Bull” багийн удирдлагууд түншүүддээ Верстаппен уучлал гуйсан мэт худал мэдээлэл өгсөн байж болзошгүй хэмээн твиттертээ мэдэгджээ. Мөн тэрбээр Нидерландын тамирчныг олон нийтийн өмнө уучлалт гуйх хүртэл тэмцэхээ илэрхийлснэн байна.

 Эх сурвалж: formula1news.co.uk

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
11
ХахаХаха
11
БурууБуруу
10
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж