ОБЕГ: Тагтан дээр түгжигдсэн нэг настай охиныг аварчээ

Хуучирсан мэдээ: 2020.11.19-нд нийтлэгдсэн

ОБЕГ: Тагтан дээр түгжигдсэн нэг настай охиныг аварчээ

ОБЕГ: Тагтан дээр түгжигдсэн нэг настай охиныг аварчээ

Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр /2020.11.18/ бүртгэгдсэн хоногийн мэдээг тоймлон хүргэе.


  • Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт Бор хаатад 43 настай малчин Б нь гэрээсээ гараад сураггүй болсон байна. Тэрбээр хониндоо явганаар гараад эргэж ирээгүй талаарх дуудлага өчигдөр оройн 22:39 цагийн орчимд аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Энэ дагуу аймгийн Онцгой байдлын абла хаагчид болон ар гэрийнхэн 23:57 цагт эрлийн ажиллагааг эхлүүлжээ.
  • Орон сууцны тагтан дээр бага насны хүүхэд ганцаараа байсныг алба хаагчид аварчээ. Хүүхэд тагтан дээр ганцаараа, түгжигдсэн орж чадахгүй байгаа тухай дуудлага өчигдөр өдрийн 13:41 цагийн орчимд Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг  “Энканто таун” хотхоны 209 дүгээр байрны 14 дүгээр давхарт нэг настай охин О нь тагтан дээрээ байсныг алба хаагчид  цонхоор орж хаалгыг онгойлгон ээж Т-д хүлээлгэн өгчээ.

ЦЕГ-Т 615 ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ ИРЖЭЭ

Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр/2020.11.18/ нийт 615 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс 265 нь зөрчлийн дуудлага байсан бол гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 40 дуудлага ирсэн байна. Мөн хулгайлах гэмт хэргийн найм, гэмт хэргийн шинжтэй 31 тохиолдол гарчээ.

Харин согтуугаар автомашин жолоодсон долоон тохиолдол, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 36 тохиолдол, хүний биед халдсан 18 тохиолдол, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 38 тохиолдол тус тус өнгөрсөн 24 цагийн хугацаанд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Түүнчлэн 83 хүн эрүүлжүүлэгдэж, таван хүн гэмтсэн тохиолдсон гарсан аж.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж