ОХУ-ын Чеченийн тэргүүн Рамзан Кадыров хүүхдийн тоглоомын төвийн ханан дээр дүрсэлсэн Marvel цувралын баатруудын зургийг арилгахыг үүрэгдсэн байна. Рамзан Кадыров Чеченийн Курчалое хотын хүүхдийн тоглоомын төвд зочлох үеэрээ энэ үүргийг өгсөн бөгөөд америк цувралын баатруудын оронд үндэсний баатруудын зургийг зурахыг зөвлөжээ.
Энэ тухайгаа тэрбээр "ВКонтакте" сүлжээн дэх өөрийн албан ёсны хаягтаа бичжээ. “Курчалое хотын шинээр баригдсан орон сууцны хорооллын ажилтай танилцаж, бэлэн байдлыг шалгалаа. Энэ хороолол ашиглалтад ороход бэлэн болоод байгаа юм. Тэнд хүүхдийн тоглоомын төвөөр ороход ханыг нь Marvel цувралын Капитан Америк, Тор, Төмөр хүн зэрэг баатруудын зургаар чимжээ. Ийм зохиомол баатруудын дүрийг энд байлгах шаардлагагүй. Манай түүх, шашны олон бодит баатрууд байдаг. Эдгээр баатруудаас үлгэр жишээ авч болно” хэмээн хэлснээ Кадыров сошиал сүлжээндээ хуваалцсан байна.
Курчалое хотын шинэ хороолол нь хоёр есөн давхар, найман давхар дөрөв, долоон давхар гурван байраас бүрдэж байгаа бөгөөд нийтдээ 264 орон сууцтай, худалдааны төв, оффисын төв гээд амьдарч, ажиллах орчин бүрдсэн юм. Курчалое нь өмнө нь дүүргийн статустай байсан бөгөөд Чеченийн парламентын шийдвэрээр 2019 оноос хот болгон статусыг нь өөрчилсөн юм. Одоогоор 26 мянган оршин суугчтай юм.
эх сурвалж: риа новости
сонирхогч 2020-11-19 192.82.77.254
путин ч бас чечен кадыровоос нэг их ялгараад байхгүй сэтгэлгээтэй орос.
хэхэ 2020-11-19 66.181.186.112
БАС НЭГ ЛАЛЫН СОЛИОТ, ОРОСД ИЙМ СОЛИОТОН БАЙНА ГЭХЭЭР ПУТИН АХ АРГАА БАРЖЭЭ
Монгол 2020-11-19 64.156.195.177
Кавказын хэсгээ тогтвортой байлгаж нефтийг нь авахын тулд төсөвөөс их мөнгө төлдөг. Дайн хийж хэл ам татлах нь Оросуудад ашиггүй хохиролтой.
Монгол хүн. 2020-11-19 103.10.21.45
Чечень бол нэр дээрээ ОХУ-н бүрэлдхүүн гэх ч зөвхөн нэрийн төдий Холбооны бүрэлдхүүн гэдгээрээ Москвагаас татвар болгож 15 тэрбум долларын төсвөө авчаад дээрээс урамшуулалын 48.5 тэрбум рублийг нэмж цохидог Кадыровын Эзэнт улс юм. Үнэндээ л Кадыров бол Чечений Доголон Төмөр хаан юм л даа. ОХУ-н Бүгд найрамдах улсууд дундаас Кадыровоос өөр 60,000 цэрэг гаргаад өөр улсыг будаа болгочьё гэж хэлэх хүн байна уу?
/*-*/ 2020-11-19 49.0.212.165
Дэлхий II дайнаас хойш дайны аргаар хөгжих, бусдын улсыг дайны аргаар эзэлж авах ёсыг устгасан шүү дээ
/*-*/ 2020-11-19 49.0.212.165
Зөв зөм, хүүхэлдэйн киноны дүрийг арилгаж хаяад Путины хөргийг зур
хэхэ 2020-11-19 66.181.186.112
ХАХА
Зочин 2020-11-19 139.5.219.62
Оросын чечений ухаалаг удирдагч залуу Р.Кадыровын зөв шүү. Гадаадын тэр тусмаа америкийн тархи угаагч, хортой нөлөө бүхий элдэв цувралын дүрүүд нь аливаа үндэсний соёл уламжлалыг ирээдүй хойчоор нь устгах далд бодлого агуулдаг гэдгийг олон улсын эрдэмтэн, судлаачид анхааруулдаг.
хэхэ 2020-11-19 66.181.186.112
МОНГОЛД ЭНЭ МЭТ ЭРГҮҮ МАЛУУД ЗӨНДӨӨ ШҮҮ
Зочин 2020-11-19 202.9.40.70
Чеченийн 1 болон 2 дайнаас үүдсэн Орос-Чеченийн ихэд муудсан харилцааг маш төвөгтэй байдлаас гаргаж сайжруулж чадсан гавьяатай чечень залуу ! Тиймдээ ч В Путин Р Кадыровт маш их эрх мэдлийг өгсөн гэжуга ! Мань эр ч түүнийг овжин ашиглаж холбооны төсөвөөс асар их татаасыг Чечень рүү гаргуулж чадсан зальжин эр ! Өнөөдөр дайнд асар их сүйдсэн Чеченийн хот тосгод урьд байгаагүйгээр цэцэглэн хөгжиж бга нь үүний баталгаа болж байна !
Чеченийн тэргүүн Рамзан Кадыров мундаг удирдагч 2020-11-19 66.181.189.90
ОХУ-ын Чеченийн тэргүүн Рамзан Кадыров улсаа сайхан авч яваа удирдагч.
Рамзан Кадыров Чеченийн Курчалое хотын хүүхдийн тоглоомын төвд зочлох үеэрээ энэ үүргийг өгсөн бөгөөд америк цувралын баатруудын оронд үндэсний баатруудын зургийг зурахыг зөвлөжээ. ЗӨВ ЗӨВ ЗӨВ
Зочин 2020-11-19 202.126.89.56
Кадыров нь уур омог гуниг хоёр нь багтаж ядсан, Путин нь тусгаар тогтнолынх нь оронд мөнгө хайр найргүй өгдөг тийм л хоёрштээ. Атомын бөмбөгтэй бол монголыг арчиж чадах л нөхөр дөө