Оросын Приморийн хязгаарын бизнесменүүд байгалийн зэрлэг жимсийг Азийн улс орнууд руу экспортолж эхэлжээ. Приморийн хязгаарын бизнесменүүд Ази, Номхон далайн орнууд руу зөгийн бал экспортлоод 15 жил болж байгаа бөгөөд одоо экспортоо жимсээр өргөжүүлэхээр шийджээ.
Амур мужийн захиргаанаас мэдээлснээр тус бүс нутагт үйлдвэрлэж байгаа зөгийн балын 90 гаруй хувь нь Япон, Хятад, Өмнөд Солонгосын зах зээлд нийлүүлэгдэж байгаа юм. Байгалийн зэрлэг жимс экспортлох санааг бүс нутгийн засаг захиргаа дэмжиж Благовещенск хотод жимсний үйлдвэр байгуулахаар төлөвлөж байгаа ажээ. Жимсийг түүхэд нутгийн оршин суугчдыг дайчлах ажээ.
Амурын хязгаарт олон төрлийн жимс ургадаг. Аньс, нэрс, мөөг гээд Азийн оршин суугчдын таашаадаг байгалийн жимс элбэг ургадаг.
Жимс экспортлох компаниуд нийлж "Дикоросы Амура” сүлжээ байгуулсан бөгөөд уг сүлжээнд жимс экспортлох сонирхолтой 10 компани нэгджээ.
эх сурвалж: риа новости
Холбоотой мэдээ