Covid-19-ийн халдвар авсан өвчтөнтэй хавьтсан иргэдийг тусгаарлах журмаа өөрчилж байгаагаа ОХУ-ын Хэрэглэгчийн хяналтын газрын дарга Анна Попова хэллээ. Халдвар авсан өвчтөнтэй харьцсан ч ямар нэг шинж тэмдэг илрээгүй хүн заавал шинжилгээ өгөх албагүй ч хоёр долоо хоног тусгаарлалтад байх шаардлагыг журмандаа оруулсан байна.
Мөн covid-19 халдвар авсан өвчтөн нэг удаагийн шинжилгээний хариу нь сөрөг гарсан бол эмнэлгээс гарч болох ажээ. Өмнө нь хоёр удаа сөрөг гарсан тохиолдолд эмнэлгээс гарч болж байжээ. Шинжилгээний хариу эерэг гарсан нөхцөлд дараагийн шинжилгээг дор хаяж гурав хоногийн дараа авахаар заасан байна. Энэ шинжилгээ нь амбулаторийн PCR шинжилгээ байх ажээ. Цусны шинжилгээний давтан шинжилгээний хугацааг мөн богиносгожээ. Өвчтөний биоматериал лабораторид ирснээс хойш дор хаяж 48 цагийн дараа цусны шинжилгээг авах юм.
100 мянган хүн амд ногдох PCR шинжилгээний тоо нь өдөртөө 200-гаас буулгахгүй байх өөрчлөлтийг мөн оруулжээ. Анна Поповагийн хэлснээр covid-19-ийн халдварыг бууруулах чиглэлээр шуурхай, яаралтай хатуу арга хэмжээг авч чадсаны дүнд сүүлийн өдрүүдэд бүс нутгуудад халдварын тоо огцом нэмэгдэхгүй байгаа ажээ.
Цар тахлын анхны тохиолдол Орост илэрснээс хойш SARS-CoV-2-оор нийт 1,948.603 хүн халдвар авчээ.
эх сурвалж: риа новости