АНУ-ын Флорида мужид зохион байгуулагдаж буй “Fort Lauderdale Florida USA 6” зургаан өдөр, зургаан шөнийн хэт холын зайн гүйлтийн тэмцээн өчигдөр/2020.11.19/ хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдлаа. Тус тэмцээнд өрсөлдөж байгаа хэт холын зайн гүйлтийн дэлхийн дөрвөн удаагийн аварга Б.Буджаргал 48 цагийн хугацаанд гурван цаг орчим хугацаанд унтаж, бусад үед нь тасралтгүй гүйсээр 330 км замыг туулж, тэмцээнийг илт давуу тэргүүлсэн хэвээр байна.
Түүний арын тамирчин 97 километрээр хоцорч яваа тул Монголын тамирчин түрүүлэх боломж улам нэмэгдсээр байна.
Гол нь Б.Буджаргал энэ тэмцээний үеэр дэлхийн рекорд амжилтыг эвдэж чадах уу гэдэг асуулт тэмцээн зохион байгуулагчдын анхаарлын төвд байна. Зургаан өдөр, зургаан шөнийн гүйлтийн дэлхийн рекордыг эзэмшиж буй Австралийн домогт тамирчин Янис Курос бол Грек гаралтай хүн. Зургаан өдрийн гүйлтийн тэмцээн анх 1888 онд зохиогдсон тухай эх сурвалжид тэмдэглэгдэн үлдсэн байх бөгөөд Янис Курос түүнээс хойш бараг 100 жилийн дараа буюу 1984 онд энэ төрлийн рекордыг эзэмшиж, 1985 онд өөрийнхөө рекордыг дахин эвдэж байсан түүхтэй. Янис Курос 2005 онд 49 насандаа зургаан өдөр, шөнийн хүнд хэцүү гүйлтийн төрөлд 1036 км гүйж, дэлхийд үнэмлэхүй амжилт тогтоож байжээ. Тэр үеэс түүнийг “Гүйлтийн бурхан” (Running God) хэмээн авгайлах болсон юм байна. Олон улсад асар өндөр нэр хүндтэй энэ тамирчныг Грекийн спортын салбарын байгууллагууд үл ойшоон, эх орон нэгтнүүд нь хавчин гадуурхаж, амжилтыг нь үгүйсгэж байсан тул 1993 онд арга буюу Автралийн иргэн болсон ээдрээтэй түүх ч байдаг. Грекэд “гологдсон” түүнийг австраличууд халуун дотноор хүлээн авч, амжилтыг нь албан ёсоор хүндэтгэн дархалсан юм.
Дашрамд дурьдахад, Б.Буджаргалыг АНУ дахь монголчуудын төлөөлөл дэмжин тусалж, тэмцээний арын албаны бүх хариуцлагатай үүргийг гүйцэтгэж байна.
Эхний хоёр өдрийн хувьд цаг агаар таатай бус байсан талаар Б.Буджаргалын тэмцээний арын албанд тусалж байгаа монголчууд ярижээ. Эхний өдөр маш их халуун нартай байсан бол хоёр дахь өдөр агаар дахь хүчилтөрөгчийн хэмжээ эрс буурчээ. Флорида мужид бороо орохын өмнө болон дараа агаар дахь хүчилтөрөгчийн хэмжээ огцом багасдаг онцлогтой юм байна. Манай тамирчны биеийн байдал өчигдөр бага зэрэг хямарсан боловч өнөөдөр сэргэлэн цовоо байна. Хөл нь цэврүүтэж, хумснууд нь идээлж, түүнийгээ цэвэрлүүлж боолгоод тэмцээнээ үргэлжлүүлж байна гэсэн мэдээллийг өгчээ.
Чинбат 2020-11-19 206.72.202.57
.Хөгшчүүд оролцдог тэмцээн.Эрүүл мэндийн гүйлт.Дэлхийн аварга биш гэсэн.60 70тай өвөөтэй уралдаад дэлхийн аварга рекорд гэж худлаа наассссс………60тай өвөөг түрүүлсэнд нь харин баяр хүргэхээс
Зочин 2020-11-19 202.126.88.225
Өрсөлдөгч нь 89 настай Янис Турис шүү дээр. Ялна биз дээ
Зочин 2020-11-19 192.82.70.215
ялах бол ойлгомжтой.гол нь ДЭЛХИЙН РЕКОРД ЭВДЭХ ЗОРИЛГОТОЙ . үүндээ хүрч монгол хүний тэвчээр хатуужил хүч чадлыг дэлхийд гайхуулах болтугай
/*-*/ 2020-11-19 49.0.212.165
Яг үнэн, нэг ч гэсэн сайн мэдээ дуулгаасай, өдгөө энэ Монгол сөнөж байгаа цагт
Mandakh 2020-11-19 202.126.89.154
Hawar bair mashin utasni dugaaraa hvrtel zaraad huwiin zardalaaraa tailand ywsan tendee 6 bolood huurhii mungu ni duusaad handiw guisan. Odoo ch mun uls oronoo gadaad surtalchilj ywna. Uuriiguu bodood gadaadaas irsen olon2 sanaluudad tatgalzaj ywaa zaluu shvv. Delhiin 5 udaagin darhan awarga boloh gj bna. Ene temtseenees ashig orolgo gd bh ym awdagguin bnlee huurhii. Odoo uls oron ni neg harah blguidee.
Зочин 2020-11-19 202.9.46.6
Энэ залууд төр засаг гараа сунгах цаг болоогүй юу???Эх орноо л сурталчилж яваа иргэн шүү дээ. Та нараас мөнч олон удаа тусламж хүссэндээ.Австралд байхдаа сүм,гудамжаар л хоноглож б.снаа ярьж тусламж хүссэн.Тэр гүйлтэндээ бас л түрүүлсэн б.сан.Буджаргалаа чи мундаг эр шүү.Амжилт.
Зочин 2020-11-19 64.119.19.233
Тэгээд ажил хийгээд өөрийгөө тэжээдэг байх даа
me 2020-11-19 66.181.179.195
max idehee bolison gel uuu
зочин 2020-11-19 103.229.122.213
Жинхэнэ өөрийгөө ялсан хүн, амжилт
ээбээ 2020-11-19 88.125.80.192
яасан их унтдагийн…. 30 мин унтахад хангалттайшд .. би бол 15 мин унтаал гүйнэ
Баасансүрэн 2020-11-19 202.126.89.196
Намар л холын зайн гүйлтэнд оролцоно туслаач гэсэн ярилцлага явж байсан. Манай спорт хорооныхон эрх биш анхаардаг байлгүй. Хүмүүс туслахыг хүсэвч учраа сайн олоогүй. Зорьсон зорилгоосоо буцдаггүй айхтар тэвчээртэй хатан зоригтой залуу юмаа баяр хүргэе монголын том сурталчилгаа шүүдээ. Харийн нутагт нэгэндээ туслаж буй монголчууддаа эрүүл энхийг ерөөж зорьсон зорилго тань биелэхийг хүсэе.
Зочин 2020-11-19 66.181.182.39
Ялалт хүсье… Ялалт ялалт шүү. Энэ бол өөрийгөө ялах агуу хүчирхэг тэмцэл тулаан юм. Монголчууд өөрсдийгөө дайчлах, өөртөө өндөр шаардлага тавих, өөрийнхөө амжилтаа улам улам ахиулах, дорой хүсэл зуршилаа номхотгох…. талаар тэргүүлэх ард түмэн байсан. Одоо цаг дор их доройтсон боловч удахгүй улам хүчтэй асна. Жишээ нь энэ залуу шүү…
Зочин 2020-11-19 202.131.225.150
Ийм холын зайнд ийм богино хугацаанд гүйлтийн тэмцээн болдог гэж сонсоогүй юм байна. Гайхалтай хатуужил, гайхалтай тэсвэр тэвчээр, тэмцээнд нь амжилт хүсье
Зочин 2020-11-19 202.9.46.95
Рекорд арай эвдэж чадахгүй юм байна.330х3=990км унтахаа багасгаж хурдаа нэмэх боломжгүй ээ.Энэ чинь хүн шүү дээ.Гэхдээ л тэсвэр аймаар хүн юм даа.Жинхэнэ Монгол эр хүн байна.
Зочин 2020-11-19 64.119.19.233
Уул нь ухаанаараа түрүүлж байвал жинхэнэ монголын бахархал бус уу
Зочин 2020-11-19 66.181.178.153
Б.БУДЖАРГАЛААРАА МОНГОЛЧУУД БАХАРХАЖ БАЙНА . GO GO
Badarch ah ni 2020-11-19 64.119.25.213
Gvriigeed baiwal ewdej chadna sh de sain gvrii dahij bolomj oldohgvi shv
hi 2020-11-19 202.21.113.146
энэ талын мэдэлэл google ээр олсонгүй, мэдээлэл байна уу,
hi 2020-11-19 202.21.113.146
ene taliin medeelel google ees haigaad olsongui !!, heden hun oroltsdog changaatai temtseen yum bol, delhii bol sain d=medeegui bololtoi, medeelel baina uu
Зочин 2020-11-19 66.181.188.75
Агуу тэсвэр тэвчээртэй тамирчин юм. Амжилт хүсэж, дэлхий дээд амжилтыг эвдэж, эзэших болтугай… AMJILT AMJILT AMJILT
Зочин 2020-11-19 172.58.83.77
Амжилт хүсье, рекорд эвдэх болтугай!
Тулга 2020-11-19 64.119.25.26
Агуу тэсвэр тэвчээртэй тамирчин юм. Амжилт хүсэж, дэлхий дээд амжилтыг эвдэж, эзэших болтугай…