Covid-19: Гаднын улс орноос авсан зээл, тусламжийн зарцуулалт

Хуучирсан мэдээ: 2020.11.19-нд нийтлэгдсэн

Covid-19: Гаднын улс орноос авсан зээл, тусламжийн зарцуулалт

Covid-19: Гаднын улс орноос авсан зээл, тусламжийн зарцуулалт

"NEWS" агентлаг долоо хоног бүрийн пүрэв гариг “Яам, Тамгын газраар сонин юу байна” буланг хүргэдэг билээ. Энэ удаад бид Сангийн яамыг онцолж байна.


Сангийн яам Ковид-19-тэй холбоотой  нийт 299.5 сая ам.долларын зээлийн гэрээг хөгжлийн дөрвөн түнш байгууллага, улстай байгуулсны 66.6 хувь буюу 199.5 сая ам.долларын зээлийг авсан. Үлдсэн 100 сая ам.долларын санхүүжилт 2020 оны дөрөвдүгээр улиралд орж ирнэ.

“Ихэнх зээлийн мөнгө Төрийн сангийн дансанд  биш, гэрээ хийж байгаа тухайн ААН рүү цаад байгууллагаасаа шууд шилждэг” гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр мэдээлэл хийх үеэрээ тодотгосон.

Нийт 119.4 сая$-ын өртөг бүхий 10 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр гэрээ хэлэлцээрийг байгуулжээ.Үүнээс 32.5 сая$ (гэрээний 27.3%)-ийн зээл, буцалтгүй тусламжийг хүлээж аваад байна. Үлдэгдэл 86.8 сая$-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг мөн 4-р улиралд хүлээн авах аж.

Түүнчлэн Дэлхийн банкны 50.6 сая ам.долларын санхүүжилтээр Covid-19-ийн эсрэг вакцин авахаар хүсэлтээ өгчээ. Ингэхдээ хүүхдүүдэд эхний ээлжид хийхгүй гэдэг утгаар нийт хүн амын 60 хувийг вакцинжуулна гэж тооцоолж, 20 хувийг нь Эрүүл мэндийн ажилтан болон олон хүнтэй нүүр тулж ажиллаж байгаа хүмүүст нийлүүлнэ. \1 тунг 2 ам.доллароор авах бөгөөд нэг хүнд 2 тун хийнэ\. Үлдсэн 40 хувийг 4 доллароор авах хүсэлтээ тавьжээ.

Ингээд Ковид-19-той холбоотойгоор гаднын улс орноос авсан зээл, тусламжийн зарцуулалтын талаарх мэдээллийг хүргэж байна.

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК:

Гэрээний дүн 160.1 сая $

Авсан 128.1 сая $

ЗЭЭЛИЙН ЗОРИУЛАЛТ

Төсвийн дэмжлэг – 100.0 сая $

  •  Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төсөл: Яаралтай үеийн тусламжийн нэмэлт санхүүжилт – 30.0 сая $
  •  Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 5 төсөл”-ийн дахин хуваарилалт – 1.2 сая $
  • Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл – 26.4 сая $

ТУСЛАМЖИЙН ЗОРИУЛАЛТ:

1.0 сая $ – ХӨСҮТ-д нэн шаардлагатай байгаа СТ томограф төхөөрөмж худалдан авах, эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн цалинд олгосон. 1.5 сая $ – PCR шинжилгээний лабораторид шаардлагатай 19 ширхэг тоног төхөөрөмж, 5,000 ширхэг шинжилгээний урвалж, оношлуур, хүчилтөрөгчийн үйлдвэр байгуулахад шаардлагатай 4,804 ширхэг тоног төхөөрөмж, иж бүрэн хэрэгслийг худалдаж авах тендерийн зарлах бэлтгэл хангаж байна.

Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төсөл: Яаралтай үеийн тусламжийн нэмэлт санхүүжилт – 30.0 сая ам.доллар /гүйцэтгэл- 0 хувь/  

“КОВИД-19” вирус болон амьсгалын замын хүнд, хурц хэлбэрийн өвчнийг оношилж, эмчлэх зорилгоор 2,923 ширхэг тоног төхөөрөмж, 68,128 ширхэг хувийн хамгаалах хэрэгсэл худалдан авах.

  • Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн агуулах барьж, тоноглох.
  • 7 аймгийн нэгдсэн эмнэлгийн ариутгалын тасгийг шинэчлэх.
  • Түргэн тусламжийн машин – 21 аймагт
  • Эрүүл мэндийн яам худалдан авалт, төслийн хэрэгжилтийг хариуцан ажиллаж байна.

 

БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ- 2.5 САЯ АМ.ДОЛЛАР

  • 1.0 сая ам.доллар – ХӨСҮТ-д СТ томографийн төхөөрөмж худалдан авалтын санхүүжилт болон эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн цалинд олгосон /гүйцэтгэл 100%/
  • 1.5 сая ам.доллар – PCR шинжилгээний лабораторид шаардлагатай 19 ширхэг тоног төхөөрөмж, 5,000 ширхэг шинжилгээний урвалж, оношлуур, хүчилтөрөгчийн үйлдвэр байгуулахад шаардлагатай 4,804 ширхэг тоног төхөөрөмж, иж бүрэн хэрэгслийг худалдаж авах ажлыг ЭМЯ зохион байгуулна. /гүйцэтгэл 0%/

 

КОВИД-19 ТЭЙ ХОЛБООТОЙ ДЭЛХИЙН БАНКНЫ САНХҮҮЖИЛТ

Гэрээний дүн 70.0 сая $

Авсан 19.3 сая $

ЗЭЭЛИЙН ЗОРИУЛАЛТ ТУСЛАМЖИЙН ЗОРИУЛАЛТ

  •  “Цахим эрүүл мэнд” төслөөс дахин хуваарилалт – 2.1 сая $
  • “Боловсролын Чанарын Шинэчлэл” төслөөс дахин хуваарилалтын 5 сая $
  • “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслөөс дахин хуваарилалт 15.0 сая $
  •  “КОВИД19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах – 26.9 сая $ /2020.04.09/
  •  “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл” – 20.0 сая $ /2020.09.07/

ТУСЛАМЖИЙН ЗОРИУЛАЛТ

2020.09.07-ны өдөр Буцалтгүй тусламжийн гэрээг байгуулсан. 4 сая ш бээлий, нэг удаагийн маск 206,000 ш, Н95 маск 28,000ш, комбинезон 14,000ш, нүүрний хамгаалалт болон нүдний шил тус бүр 6,000ш зэрэг хувийн хамгаалах хэрэгсэл авна. – 1.0 сая $

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

КОВИД-19 ТЭЙ ХОЛБООТОЙ ОУВС-ЫН ЗЭЭЛ

Гэрээний дүн
99.5 сая $
Авсан
99.5 сая $

Энэ нь төсвийн дэмжлэг.Өөрөөр хэлбэл  төсвийн орлого тасрах үед нөхөх зорилгоор, санхүүжүүлэхээр авсан.

КОВИД-19 тэй холбоотой Дэлхийн банкны санхүүжилт

Гэрээний дүн
70.0 сая $
Авсан
19.3 сая $

ЗЭЭЛИЙН ЗОРИУЛАЛТ

  • Цахим эрүүл мэнд” төслөөс дахин хуваарилалт – 2.1 сая $
  • “Боловсролын Чанарын Шинэчлэл” төслөөс дахин хуваарилалтын 5 сая $
  • “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслөөс дахин хуваарилалт 15.0 сая $
  • “КОВИД 19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга
  • хэмжээ авах, бэлэн байдлыг хангах – 26.9 сая $ /2020.04.09/
    “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн
    төсөл” – 20.0 сая $ /2020.09.07/

ТУСЛАМЖИЙН ЗОРИУЛАЛТ

2020.09.07-ны өдөр Буцалтгүй тусламжийн гэрээг байгуулсан. 4 сая ш бээлий, нэг удаагийн маск 206,000 ш, Н95 маск 28,000ш, комбинезон 14,000ш, нүүрний хамгаалалт болон нүдний шил тус бүр 6,000ш зэрэг хувийн хамгаалах хэрэгсэл авна. – 1.0 сая $

БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН ШИНЭЧЛЭЛ ТӨСӨЛ:

Уг төслийн  5 сая төгрөгийн санхүүжилтийг дахин хуваарилалсан. Аравдугаар сарын хүүхдийн мөнгө хөтөлбөрийн санхүүжилтэд  зарцуулсан. Гүйцэтгэл 100 хувь.

“ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ” ТӨСЛӨӨС ДАХИН ХУВААРИЛАЛТ
15.0 САЯ АМ.ДОЛЛАР
/ГҮЙЦЭТГЭЛ 66%/ 

10.0 сая $-ыг сайн дурын даатгуулагчдыг 4,5,6,7 дугаар саруудын даатгалаас чөлөөлсөнтэй холбоотой санхүүжилтийг Нийгмийн даатгалын санд шилжүүлсэн.

“КОВИД19 цар тахлаас урьдчилан сэргийлэх,хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах –
26.9 сая ам.доллар
/гүйцэтгэл 7.8%/

  • Улсын 3-р төв эмнэлэг, ХУД-т байрлах 300 ортой эмнэлэг, АШУҮИС-ийн сургалтын эмнэлэг, 21 аймаг, 9 дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийг нийт 1,000 орчим нэр төрлийн 11,500 гаруй тоног төхөөрөмжөөр хангах,
    • Эдгээр эмнэлгүүдэд нийт 1,000 ор дэлгэн ажиллуулах боломж бүрдүүлэх ажил хийгдэнэ.
    • Эрүүл мэндийн яам Дэлхийн банкны худалдан авалтын журмын дагуу зохион байгуулж, гүйцэтгэлээр санхүүжүүлнэ.

“Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл” – 20.0 сая ам.доллар
/гүйцэтгэл 0 хувь/

  • 2020.10.29-ны өдөр УИХ чуулганы нэгдсэн хуралдаанаар соёрхон баталсан.
  • Хувийн хэвшлийн даатгуулагчийг шимтгэл төлөх үүргээс түр хугацаанд чөлөөлж байгаатай холбогдуулан Нийгмийн даатгалын санд үүсэх орлогын дутагдлыг нөхөх зорилгоор 10.0 сая ам.долларыг НДС-д шилжүүлнэ.

Буцалтгүй тусламж-1.0 сая ам.доллар /гүйцэтгэл 0 хувь/ 

Уг тусламжийн хөрөнгөөр 4 сая ширхэг бээлий, нэг удаагийн маск 206,000, N95 маск 28,000 ширхэг, хамгаалалтын хувцас 14 мянган ширхэг, нүүр, нүдний хамгаалалтын шил 6,000 ширхэг зэрэг хувийн хамгаалах хэрэгслийг эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, онцгой нөхцөлд тэргүүн эгнээнд ажиллаж байгаа ажилтнуудад олгоно.  Худалдан авалтыг Эрүүл мэндийн яам Дэлхийн банкны журмаар зохион байгуулна.

 

Японы засгийн газар

Гэрээний дүн
9.3 сая $
Авсан
0.0 сая $

  • Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, оношилгоо эмчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмж авах болон КОВИД19 халдварын үеийн холбоо, зарлан мэдээлэх систем нийлүүлэхэд ашиглана.
    • Худалдан авалтыг Япон Улсын нийлүүлэгчид дунд Японы JICS байгууллага зохион байгуулж Эрүүл мэндийн яаманд нийлүүлнэ.

КОВИД-19 тэй холбоотой АНУ-аас олгосон санхүүжилт 

USAID- аас 2.5 сая ам.доллар 

ТУСЛАМЖИЙН ЗОРИУЛАЛТ

НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF), Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас саван, гар ариутгагч, эрүүл ахуйн хэрэгслээр хангах, хараа хяналтгүй үлдсэн хүүхдүүд, орлого багатай айл өрхийг дэмжих, шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног
төхөөрөмжүүдийг нийлүүлсэн.

КОВИД-19 тэй холбоотой ХБНГУ-аас олгосон санхүүжилт

1.5 сая ам.доллар

ТУСЛАМЖИЙН ЗОРИУЛАЛТ

  • Мэргэжлийн боловсрол, сургалтын Үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төвийн цахим сургалт, мэдээллийн платформыг хөгжүүлэх, цахим сургалтын хэлбэрүүдийг ашиглах хүний нөөцийг бэлтгэх, техникийн мэргэжлийн хичээлд зориулсан цахим сургалт контент боловсруулах,
    • Цахим хуудсаар (www.mergejil.mn) дамжуулан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг явуулах,
    • Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдийн ажлын байр, хөдөлмөрт зуучлах цахим шийдлүүдийг дэмжих, 2020 оны төгсөгчдөд дадлага, сургалтыг нөхөн олгох зэрэг арга хэмжээг Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллага, ХНХЯ хамтран хэрэгжүүлнэ.

 

КОВИД-19 тэй холбоотой НҮБын санхүүжилт

2.6 сая $

ТУСЛАМЖИЙН ЗОРИУЛАЛТ

Монгол Улсад нийт 2,628,978.08 ам.долларын техник туслалцааг үзүүлэхээр Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран ажиллаж байна. Энэхүү тусламжийн зарцуулалтыг НҮБ-ын системийн байгууллагууд өөрсдөө захиран зарцуулж, дотоодын байгууллагуудыг эм, багаж, тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгслүүдээр хангасан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж