Обама Ерөнхийлөгч байхдаа урам авдаг байсан дуунуудаа хуваалцжээ

Хуучирсан мэдээ: 2020.11.19-нд нийтлэгдсэн

Обама Ерөнхийлөгч байхдаа урам авдаг байсан дуунуудаа хуваалцжээ

Обама Ерөнхийлөгч байхдаа урам авдаг байсан дуунуудаа хуваалцжээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама өчигдөр/2020.11.18/ нийтлэгдсэн шинэ дурсамж номондоо Цагаан ордонд байхдаа хамгийн их сонсч, урам зориг авдаг байсан 20 дуугаа дурьджээ. Тэрхүү жагсаалтад Эминем, Фрэнк Синатра, Бейонсе, Жэй Зи, Стиви Уондер гэх мэт уран бүтээлчдийн дуунууд багтсан байна.

Тэрбээр дээрх жагсаалтаа өөрийн албан ёсны инстаграм хуудсанд нийтэлж, "Хөгжим миний амьдралд, ялангуяа Ерөнхийлөгч байх он жилүүдэд минь хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн. Би хурал цуглаан, хэлэлцүүлэгт бэлдэж байхдаа Эминем, Жэй Зи, Фрэнк Синатра нарын дууг сонсч урам авдаг байлаа. Заримдаа Мишель бид хоёр Стиви Уондер тэргүүтэй уран бүтээлчдийг Цагаан ордонд урьж, залуучуудад үзүүлдэг байсан юм" хэмээн дурсчээ.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж