2020 оны хамгийн хүсэмжит эр Майкл Бакари Жордан | News.MN

2020 оны хамгийн хүсэмжит эр Майкл Бакари Жордан

2020 оны хамгийн хүсэмжит эр Майкл Бакари Жордан

2020 оны хамгийн хүсэмжит эр Майкл Бакари Жордан

АНУ-ын People сэтгүүл жил бүр оны хамгийн хүсэмжит эрийг тодруулдаг уламжлалтай билээ. Тэгвэл цар тахал, Ерөнхийлөгчийн сонгууль, хөл хориотой 2020 оны хамгийн хүсэмжит, тачаангуй эр энэ долоо хоногт тодорчээ. Тэр бол хар арьст жүжигчин Майкл Б.Жордан юм. магадгүй хүн бүр гэртээ суух болсноосоо хойш кино урлагт улам шимтэж, үзэж амжаагүй болон үзэхийг хүссэн бүх киногоо нөхөж үзсэн нь дээрх сонголтод нөлөөлсөн байх. Учир нь Жүжигчин эр Майкл сүүлийн үед олны талархлыг хүлээсэн Хар ирвэс, Creed зэрэг киноноос гадна хэд хэдэн видео тоглоом, дууны клипэнд дүр бүтээсэн юм. NEWS агентлаг Энэ удаагийн ХҮМҮҮС буландаа түүнийг онцолж байна.


Оны хамгийн хүсэмжит эр хэмээх энэ нэр хүндийг өмнө нь Жон Леженд, Дуэйн Жонсон, Крис Хемсуорт, Айдрис Элба, Адам Левин, Чаннин Татум зэрэг алдартнууд хүртэж байсан билээ.

Жордан өөрийгөө 2020 оны хамгийн хүсэмжит залуугаар тодорсноо мэдээд гайхаж, найзууддаа шоолуулах вий хэмээн санаа зовсон гэнэ. Тэрбээр сэтгүүлд ярилцлага өгөхдөө ярилцлагыг нь уншаад найзууд нь хэрхэн шоолох, хамаатнууд нь, тэр дундаа эмээ, ээж хоёр нь хэрхэн бахархаж, бүх таньдаг хүмүүстээ гайхуулахыг төсөөлөн ярьжээ.

Өдгөө 33 настай тэрбээр цаашид дүр бүтээх дөрвөн ч киноны санал аваад завгүй байгаа гэнэ. Гэхдээ Жордан жүжиглэхээс илүү найруулагчийн ажил хийх сонирхолтой аж.

МАЙКЛ БАКАРИ ЖОРДАН ГЭЖ ХЭН БЭ?

Майкл Бакари Жордан 1999 оноос эхлэн дэлгэцийн урлагт хөл тавьж, одоог хүртэл тун амжилттай яваа юм. түүний амжилттай явааг энэ оны хоёр ч сэтгүүлээс харж болохоор болжээ. Тухайлбал, People сэтгүүлийн жил бүр тодруулдаг оны хамгийн хүсэмжит эрээс гадна Тайм сэтгүүлийн жил бүр шалгаруулдаг оны хамгийн нөлөө бүхий 100 эрхмийн тоонд Майкл Б.Жордан гэх нэр тодоос тод бичигджээ.

БАГА НАС

Жордан 1987 оны хоёрдугаар сарын 9-нд АНУ-ын Калфорни мужийн Санта Ана хотод Майкл А.Жордан, Донна нарын хүү болон мэндэлжээ. Тэрбээр Жамила хэмээх нэг эгч, Халид хэмээх нэг дүүтэй юмсанж. Харин дүү Халид нь 2010 оноос хойш Ховард их сургуулийн багт хөл бөмбөг тоглож яваа нэгэн юм. тэдний гэр бүл Калифорнид хоёр жил амьдраад Нью Жерсигийн Ньюарк хотод очиж амьдарсан байна. жордан ээжийнхээ ажиллаж байсан Ньюаркийн урлагийн ахлах сургуульд элсэж, сургуулийнхаа багт сагсан бөмбөг тоглон багагүй нэр хүндтэй болсон байна.

САГСАН БӨМБӨГИЙН ДОМОГ МАЙКЛ ЖОРДАНТАЙ ХОЛБООГҮЙ

Майкл Жордан хэмээх нэрийг сонсоод ихэнх хүмүүсийн толгойд хамгийн түрүүнд сагсан бөмбөгийн домог Майкл Ж.Жорданыг төсөөлдөг. Тиймдээ ч Жүжигчин Майкл Б.Жорданыг түүнтэй андуурах тохиолдол хааяагүй гардаг байна. тэднийг хооронд нь андуурахгүйн тулд нэрийг нь бүтнээр нь сайн харах хэрэгтэй аж. Тухайлбал, сагсан бөмбөгийн домог Майкл Жеффри Жордан нэртэй бол жүжигчин эр маань Майкл Бакари Жордан нэртэй юм. харин Бакари гэдэг нь эрхэм нандин ам тангараг гэх утгатай, Египет гаралтай нэр аж.

АЖИЛ ХЭРЭГ

Жордан анх жүжигчин болохоосоо өмнө хүүхдийн хувцас, тоглоомны хэд хэдэн брендтэй хамтран ажиллаж, нүүр царай, сурталчилгааны модел хийдэг байжээ. Харин мэргэжлийн жүжигчний карьер нь албан ёсоор 1999 оноос эхэлсэн гэнэ. тухайн үедээ тэрбээр Cosby, Sopranos зэрэг цувралуудын ганц хоёр ангид гардаг туслах дүр авч байжээ. Харин 2001 онд анх Кеану Ривзийн тоглосон Hardball кинонд арай том дүр бүтээж найруулагчдын анхааралд өртөж чадсан байна. түүнээс хойш Жордан хэд хэдэн кинонд гол биш ч чухал дүрүүдэд тоглодог болжээ.

2003 оны гуравдугаар сард түүнд маш том боломж олдсон нь All my children кинонд Чадвик Босеманыг орлох байв. Түүний авьяас зөвхөн найруулагч, продюсеруудаас гадна дуучдын анхаарлыг татаж эхэлсэн байна. тэрбээр 2008 онд Плишьюр П R&B дуучны Did you wrong дууны клипенд тоглосон юм. Тэр цагаас хойш Жорданы нэр хүнд тогтмол өссөөр 2015 онд Гайхамшигт 4 киноны гол дүрд тоглож, 2015 онд Роки киноны үргэлжлэл Creed кинонд Силвистер Сталлонитэй хамт гол дүр бүтээсэн нь олны хүндэтгэлийг маш ихээр хүлээсэн юм. мөн 2018 онд Чадвик Босеманы гол дүрд нь тоглосон хар ирвэс киноны сөрөг дүрийг бүтээсэн нь хүн бүхний сэтгэлд хоногшсон үлдсэн билээ.

ХУВИЙН АМЬДРАЛ, НАРУТО, ГОКУГИЙН ҮНЭНЧ ФЭН

Жордан 2006 оноос хойш Лос Анжелест амьдарч байгаа аж. 2018 оны мэдээллээр бол Жордан Шерман Оакс гэх газарт өөрийн худалдаж авсан байшинд ээж, аавтайгаа хамт амьдарч байжээ. Мөн өөрийнх нь хэлснээр Жордан Наруто Шиппүдэн, Луут бөмбөлөг анимэ цувралуудыг шимтэн үзэх дуртай аж. Түүнээс гадна Жордан уулын Карабахын үл ойлголцлын талаар хувийн үзэл бодолтой нэгэн юм. тухайлбал, тэрбээр энэ оны аравдугаар сард “Соёлын геноцидыг зогсоо! Армений найзуудаа төдийгүй дэлхий дээр хурцадмал байдлаас болж зүдэрч буй бүх хүмүүсийг бодохоор сэтгэл шимширч байна. хэвлэл мэдээллээр бодит мэдээлэл тараахгүй байгаа нь харамсалтай” хэмээн жиргэжээ.

ЦААШИД Ч БАС Л ЗАВГҮЙ

Жордан дараа жил нээлтээ хийхээр төлөвлөж буй Том Клэнсигийн зохиолоос сэдэвлэсэн “Харуусалгүй” кинонд тусгай албаны цэрэг Жон Кларкийн дүрийг бүтээж байгаа гэнэ. түүнээс гадна Атлантын сургуульд болсон явдлаас сэдэвлэсэн “Буруу хариулт” кино, “Thomas crown affair”, “Journal for Jordan”, “Blood brothers” зэрэг кинонуудад дүр бүтээхээр гэрээ байгуулсан аж.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-11-19 184.151.230.150

Harold tsaatsaa

Avatar

/*-*/ 2020-11-19 49.0.212.165

Өнгөрсөн зун цагдаа нар нэг муу бүдүүн харыг үхүүснээс хойш дэлхий даяараа харуудыг мөөрч байдаг моод гарсан шүү дээ

Avatar

Badarch taxar 2020-11-19 64.119.25.213

Ene har negr hvneer vhsenee hiideg bna aa oilgohgvi yum

Avatar

Зочин 2020-11-19 87.54.0.114

Husemjit gej goy orchuulsan baina, gants udaa ch gesen sain orchuulj.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж