“Covid-19”-ийн халдвартай нь тогтоогдсон иргэдийн ойрын болон дам хавьтлыг тогтоох, тусгаарлах, шинжилгээнд хамруулах ажил үргэлжилсээр байна. Тодруулбал, өчигдөр /2020.11.18/ ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Халдварын тандалт, хариу арга хэмжээ авах явцад ард иргэд маань туслалцаа үзүүлж, сайн дураараа шинжилгээ өгөх шаардлагатай байна. Тухайлбал, 2020 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Соёлын төв өргөөнд “Эмоци”продакшны тоглолт үзсэн хүмүүс дотор батлагдсан тохиолдлын ойрын хавьтал бүхий хэсэг бүлэг хүмүүс шинжилгээ өгөхгүй хойрго хандаж байна” хэмээн онцолсон.
Тодруулбал, тоглолтыг 10-16 дугаар эгнээний 23-46 дахь суудалд сууж үзсэн хүмүүс буюу
- Аравдугаар эгнээний 29-32, 45-47
- Арваннэгдүгээр эгнээний 39-40
- Арванхоёрдугаар эгнээний 25-26, 35-40, 45-48
- Арвангуравдугаар эгнээний 36-38, 46-48
- Арвандөрөвдүгээр эгнээний 30-34, 39, 46
- Арванзургадугаар эгнээний 40 дүгээр суудалд суусан хүмүүс яаралтай холбогдож манай лабораторид шинжилгээ өгөх хэрэгтэй байгаа юм. Тиймээс дээрх тоглолтыг үзсэн хүмүүс 92263888, 92268517 дугаараар холбогдоно уу.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ