Охид хөлбөмбөгөөр өрсөлдлөө

Хуучирсан мэдээ: 2016.03.08-нд нийтлэгдсэн

Охид хөлбөмбөгөөр өрсөлдлөө

Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Азийн Хөлбөмбөгийн Холбоотой хамтран анх удаагаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэхүү баярын өдрийг тохиолдуулан охид эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн фестивалийг амжилтттай зохион байгууллаа. Уг фестиваль охидын 11 болон 13, 15 хүртэлх гэсэн гурван насны ангилалд есөн багийн дунд хоёр хоногийн турш амжилттай болж ийнхүү өндөрлөж байна.

Тэмцээнийг хааж МХБХ-ны Гүйцэтгэх захирал Ш.Жаргалсайхан үг хэллээ. Тэрээр Монголын эмэгтэй хөлбөмбөгийн шигшээ багийг бүрдүүлэх, ирээдүй болсон нийт охидууддаа халуун баярыг хүргэснээс гадна МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатарын баярын мэндчилгээг уламжиллаа.

Ингээд тэмцээний хамгийн бага буюу 11 хүртэлх насанд нийт таван бөг өрсөлдсөнөөс Рэнцэндорж дасгалжуулагчтай “Сансар” клүб 4 тоглолт хийж нэг ч оноо алдалгүй тэргүүлсэн бол Алтантуяа дасгалжуулагчтай “Арвис”, Энхтайван дасгалжуулагчтай “Туулын Том Тулнууд” клүбүүд удаах байруудыг эзэллээ.  Нийт оролцсон баг тамирчдадаа амжилт хүсэж Азийн Хөлбөмбөгийн Холбооны гарын бэлэг болон бөмбөгийг гардууллаа.

Тэмцээний 13 хүртэлх насанд “Шинэ Яармаг” клүб тэргүүлсэн бол “Туулын Том Тулнууд”, “Хараацай” багууд удааллаа. Харин 15 хүртэлх насанд “Туулын Том Тулнууд” түрүүлж, “Хоромхон”, “Баянзүрх” дүүргийн багууд удааллаа.

ЭХ СУРВАЛЖ: http://the-mff.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж