Ц.Элбэгдорж: Эмэгтэйчүүд, хүүхдийн асуудал бол улсын асуудал юм | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ц.Элбэгдорж: Эмэгтэйчүүд, хүүхдийн асуудал бол улсын асуудал юм

Хуучирсан мэдээ: 2016.03.08-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдорж: Эмэгтэйчүүд, хүүхдийн асуудал бол улсын асуудал юм

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ивээл дор, Алдарт эхийн одонт ээжүүдийн холбооноос зохион байгуулдаг одонтой эхчүүдийн 10 дахь удаагийн чуулга уулзалт өнөөдөр Соёлын төв өргөөнд болов. Уг уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэллээ.

Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ “Их баярлалаа, ээжүүддээ. Бүгдэд нь баярын мэнд хүргэе. Хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Жил бүр одонтой мянган ээжүүдийн уулзалт их сайхан болдог. Алдарт эхийн одонтой буянтай ээжүүдэд зориулсан хамгийн сайхан арга хэмжээ энэ байдаг. Миний хувьд жил бүхэн энэ өдрийг хүлээдэг. Ээжүүдтэйгээ уулзах, бодол, саналаа хэлэх, зургаа хамт татуулах гээд их олон ажилтай байдаг.

Энэ өдөр бол бас миний хорвоод мэндэлсэн өдөр. Ээжүүдийн баяраар төрсөндөө их баярладаг. Ээждээ би айлын найм дахь хүү, нэгдүгээр одонгийн хүү, отгон хүү нь болж төрсөн. Олон ээжүүдтэйгээ хамтарч төрсөн өдрөө эргэж дурсахад үргэлж сайхан байдаг. Манайх хөдөө малчин айл байсан. Тэр үед сумын төвд, эмнэлэгт ирж нярайлна гэдэг бол ховор үзэгдэл байсан. “Чи бол эмнэлэгт, их соёлч, боловсон газар төрсөн хүн” гэж манайхан хэлдэг. Төрснөөс хоёр хоногийн дараа аав ирж намайг өвөртөө хийгээд мориор авч явсан гэж ярьдаг. Хүүхдүүд нь гэрт голдуу төрдөг байсан учраас аав маань хүүхдээ нэхий өлгийд өлгийдөж авдаг байсан. Намайг эмнэлэгт, соёлч, боловсон газарт төрснийг бодож аав маань цоохор даавуу бэлдэж, өөрөө хөвөнг нь тавьж өлгий оёж ирсэн. Хөвөнг нь зулж, тэгш тавьж чадалгүй их эв хавгүй, таслаад таслаад тавьчихсан байсан гэж ярьдаг байсан. Миний ээж хэлдэг байсан. Олон хүүхдийн отгон болоод ч тэр үү, ах нартаа гишгүүлсээр байгаад ийм намхан, бага юм төрсөн гэж хэлдэг байсан.

Намайг төрөх үед, 1960-аад онд төрсний гэрчилгээ эхэлж өгч байсан юм билээ. Гэрчилгээ авах гэж аав маань сумын төвд орж ирж байсан. Тэр өдөр гуравдугаар сарын 30 таарсан гэдэг юм. Иргэний үнэмлэх дээр миний төрсөн өдрийг гуравдугаар сарын 30 гээд биччихсэн байдаг. Ээж минь болохоор гуравдугаар сарын 8-нд төрсөн гэдэг. Яагаад ингэж зөрөөд байна вэ гэхээр аав миний төрсний гэрчилгээг авах гээд бичдэг хүн дээр нь орсон. “Танай хүү хэзээ төрсөн юм бэ” гэсэн. Аав “Энэ гуравдугаар сард, сая л төрсөн шүү дээ. Өнөөдрөөр биччих” гээд гуравдугаар сарын 30 болсон. Гуравдугаар сарын 8-нд сумын төвд хоёр ээж төрсөн. Надтай нэг өдөр төрсөн хүү надтай цуг сургуульд явдаг байсан. “Элбэгээ, чи гуравдугаар сарын 8-нд төрсөн. Чиний ээж, миний ээж хоёр хамт төрсөн шүү дээ” гэж ярьдаг байсан. Тийм надтай чацуу хүн одоо байна. Ийм түүхийг сонин болгож хэлье. Энэ сайхан өдрийг, энэ баярыг, энэ хүндэтгэлийн арга хэмжээг хүлээж, та нартайгаа уулзая гэж бодож байдаг юм. Эх хүний зовлонд, эмэгтэй хүний зовлонд ойрхон байгаасай гэж бодож ээж минь намайг гуравдугаар сарын 8-ны өглөө хүртэл тээж төрүүлсэн болов уу гэж боддог.

Бид нэг цугласных, өнгөрсөн жилүүдэд ямар амжилт гаргав. Юу болов. Хүндрэлтэй асуудал юу байна гэж ярьдаг. Өнөөдөр баярын өдөр гэдэг. Зарим нь эхчүүд, эмэгтэйчүүд үгээ хэлэх өдөр гэдэг. Сая зурагт харж байхад нэг эмэгтэй гараад “Ерөнхийлөгч өө, та одонгийн мөнгө нэмж өгнө шүү” гэж байсан. Манай ээжүүд мятрашгүй тэмцэгч улсууд шүү дээ. Миний мөрийн хөтөлбөр дээр одонгийн мөнгөнд тэр олон зуун мянган төгрөг, сая төгрөг өгнө гэсэн тоо байхгүй л байгаа. Гэхдээ ээжүүд, эмэгтэйчүүддээ хандсан нийгмийн дэмжлэг байх ёстой гэж хувьдаа боддог. Ерөнхийлөгчөөр ажиллаж байх энэ хугацаанд УИХ-аар Алдарт эхчүүдийн одонгийн болзлыг зөөллөж, 5-8 хүүхэд байсныг 4-6 хүүхэдтэй эхэд одон олгоно гэж багасгаж хуульчилсан. Нэг үеэ бодоход хүүхдийн мөнгөн дээр нэмээд Алдарт эхийн одонгийн мөнгө гэж анх удаа олгодог болсныг та бүхэн мэдэж байгаа. Нэгэнт эхэлсэн юм, цаашаа амны бэлгээр нэмэгдээд явах байх аа. Засгийн газар ээжүүдээ харж, хүндэтгэлтэй хандах байх аа. Та бүхний дуу хоолой хүрэх байх аа гэж найдаж байгаагаа энд хэлье.

Саяхан бас нэг сайхан мэдээ дуулдсан. ДЭМБ, НҮБ-ын Хүн амын сангаас гаргасан судалгаа байгаа. Түүгээр Монгол Улсыг эхийн эндэгдэл, нялхсын эндэгдэл хамгийн эрчимтэй буурч байгаа орноор нэрлэсэн байгаа. Энэ бол манай эмэгтэйчүүд, эрүүл мэндийн байгууллагад ажилладаг олон мянган эмч мэргэжилтнүүд, бүх хүний нөр их хөдөлмөр юм. Ард иргэд, төр, засгийн маань хамтарч бие биеэ дэмжиж хийж байгаа нөр их хөдөлмөр юм гэж хэлье.

Үүнтэй холбоотой хуулиуд гарч байна. Манай эхчүүд, эмэгтэйчүүдэд тохиолддог хүүхдийн цэцэрлэгийн асуудал байдаг. Бид УИХ-ын эмэгтэй гишүүд, бусад гишүүдийнхээ халуун дэмжлэгийг хүлээж, их олон хэлэлцүүлэг хийж, ярьж байж Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль батлагдсан. Энэ хууль удахгүй хэрэгжих боломжтой. Ээжүүд, эмэгтэйчүүд, тэтгэвэрт гарсан хүмүүс хүүхэд хараад тодорхой стандарт, жишгийн дагуу үйлчилгээ үзүүлж байгаа хүүхдийнхээ тоогоор мөнгөө аваад, хүүхдээ өсгөөд явах боломжтой. Цэцэрлэг хүрэлцэхгүй байна гэсэн зовлонтой зүйл багасах байх гэж найдаж байна. Ажлын газрууд, хороо, гудамжинд ч гэсэн стандарт хангасан хүүхэд харах үйлчилгээ бий болох бүрэн боломжтой. Энэ бол сайхан мэдээ.

Хүүхдийн эрх, гэр бүл хамгааллын тухай, Гэр бүлийн тухай хууль гэж бид олон жил ярьсан. Энэ хуульд олон шинэ асуудал, уламжлагдаж ирсэн олон зүйл туссан байгаа. Үүнийг олон нийтэд ярьж, хэлж, хэвлэл мэдээллийн байгууллага, төрийн байгууллага, хүмүүст хүргэх хэрэгтэй байгаа юм. Хууль гарлаа гэдэг нэрийг нь сонсоод баярлаад л байдаг. Түүн дотор ямар зохицуулалт байгаа юм. Хүүхдийн эрх гэж юуг хэлж байгаа юм. Ямар ажил хийлгэх юм. Ямар ажил хийлгэхгүй юм. Гэр бүлийн эрхийн баталгаа, хамгаалалт гэж юу вэ гэх зэргийг их сайн бодмоор байгаа юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хууль бас саяхан батлагдсан. Би санаачлаад Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гээд эхчүүд, эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүдийн эсрэг голдуу гардаг буруу үзэгдлийг таслан зогсоох чиглэлд олон жил яригдсан хуулийн төслийг бүрэн хэмжээгээр нь хийгээд УИХ-д өргөн барьсан. УИХ энэ хуулийг хамгийн түрүүнд хэлэлцэх хуулиудын нэгээр батлах байх гэж ярьж байгаа. Үүнийг гаргаад хэрэгжүүлж чадах юм бол эхчүүд, эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүдийн эсрэг гардаг хүчирхийлэл, зодуур, нүдүүр, хүнд байдлууд багасах, наад зах нь тэр этгээдүүдтэй хариуцлага тооцох тогтолцоотой болно. Энэ бол сайн алхам, сайн мэдээ гэж бас бодож байгаа.

Аливаа улс орны хамгийн эхний зохион байгуулалт, аливаа улс орны өсч хөгжих, дэвжих хамгийн гол эд эс нь гэр бүл байгаа юм. Гэр бүл дотор уур амьсгал сайн байх юм бол улс орон сайн байна. Гэр бүл дотор ажил, амьдрал сайн байх юм бол улс орны ажил, амьдрал сайн байна. Гэр бүл дотор хүмүүс зөв хүмүүжил, ёс суртахуунтай байх юм бол тэр нийгэм зөв ёс суртахуунтай байна. Ийм учраас энэ хууль бол их чухал хууль.

Жил бүхэн би ярьдаг. Эмэгтэйчүүдээ дэмжих хэрэгтэй. Ээжүүдээ дэмжих хэрэгтэй. Аав хүний хамгийн сайн хийж чадах, хамгийн энгийн ажил бол хүүхдийнхээ ээжийг хайрлах гэж байгаа шүү дээ. Хүүхдийнхээ ээжийг хайрлаж халамжилж явах юм бол аавуудын, эрчүүдийн хамгийн энгийн, сайн хийж чадах ажил гэж боддог. Эрчүүддээ, бүх аавууддаа энэ ажлаа улам сайн хийх байх аа. Эмэгтэйчүүдээ, ханиа, охидоо хайр халамжаар дутаахгүй авч явахын төлөө бүгдээрээ ажиллая гэж аавууддаа, нийт эрчүүддээ энэ өдөр уриалъя.

Эмэгтэйчүүдийн асуудал бол улсын асуудал. Зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш. Хүүхдийн асуудал бол улсын асуудал. Хүн амаа олон болгох тухай ярьдаг. Өнгөрсөн жил Монгол Улсын хүн ам 3 сая болсон. Сайхан мэдээ байлаа. Намайг төрж байхад Монгол Улсын хүн ам дөнгөж 1 сая болж байсан юм билээ. Намайг 10 дугаар анги төгсч байхад Монгол Улсын хүн ам 2 сая болж байсан юм байна лээ. Ойролцоогоор 25-27 жил нэг сая хүн ам нэмэхэд шаардагдаад байгаа. Цаашаа 4 сая, 5 сая руу очиход арай богино хугацаа шаардагдах болов уу гэж бодож байгаа. Гэхдээ олон хүүхэдтэй байна, хүн амаа өсгөнө гэдэг бол зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш. Энэ бол эмэгтэйчүүдэд ачаалал болох ёсгүй юм. Энэ ажлыг төр нь, улс нь, олон нийт нь, гэр бүл нь, аав нь, ээж нь, ах дүү нь бүгдээрээ зэрэг үүрэх ёстой. Ийм сайхан уламжлал бидэнд байдаг. Хүүхдийн хүүхэд, охины хүүхэд, өөрийн үр хүүхэд гараад ирэхэд эмээ, өвөө гээд гэр бүлээрээ тойрч байгаад, тойглож байгаад өсгөөд, газар гишгүүлээд цэцэрлэг, сургууль, соёл гээд явуулдаг энэ сайхан уламжлал бол монголчуудын уламжлал юм. Монгол уламжлалаа улам өргөжүүлж цаашаа авч явах ёстой гэж боддог.

Энэ удаагийн УИХ-д эмэгтэй гишүүдийн тоо урьд урьдаас олон байгаа. Бид бас их дэмжиж ажилласан. Чих халууцуулсан хүн ганц нэг байж магадгүй байх. Гэхдээ эмэгтэй гишүүд маань дүн ноён нуруутай, хариуцлагатай ажилласан шүү. Эмэгтэйчүүдийг нийгмийн, төрийн бүх түвшинд дэмжих хэрэгтэй. Цаашаа дэмжиж ажиллуулах хэрэгтэй. Олон нийт, бизнесийн байгууллага ч адилхан. Аж ахуй дээр ч адилхан. Хаана ч байсан эмэгтэй хүн ажилд оръё гээд ирэхэд хамгийн түрүүнд авдаг соёлыг, ийм сэтгэл зүйг нийгэмд нэвтрүүлэх хэрэгтэй. Бүх шатны, ялангуяа удирдах албан тушаалд ч ялгаагүй, эмэгтэйчүүдийг дэмждэг байх хэрэгтэй. Тэгэх юм бол нийгэм тэгш болдог. Яагаад би ингэж яриад байдаг юм бэ гэвэл эмэгтэйчүүд бусдыг боддог. Бусдыг энэрдэг. Зовлонтой, зүдгүүртэй байгаа тэр юмыг боддог. Хүүхэд нь өлсөөд, сүүгээ санаад уйлж байхыг эмэгтэй хүн хамгийн түрүүнд мэддэг шүү дээ. Хүүхдээ хөхүүлчихээд өөрөө дараа нь цайгаа уудаг жишээтэй. Ийм л явж ирсэн. Энэ бол эмэгтэй хүний төрөлхийн чанар юм. Тэгэхээр эмэгтэй хүнийг дэмжих юм бол нийгэм илүү хүнлэг болно. Дээрээс нь манай эмэгтэйчүүд ажилд чин сэтгэлээсээ ханддаг. Би олон эмэгтэй хүмүүстэй хамтарч ажиллаж байсан, дэмжиж байсан. Нийгмийн янз бүрийн үйл ажиллагаанд хамт оролцож байсан. Эмэгтэйчүүд нэг зорьсон зүйлдээ маш их тууштай байдаг. Чин сэтгэлээсээ хандаж, тэр ажлыг бүтээхийн төлөө явдаг. Тийм учраас нийгэмд хариуцлага бий болдог. Нийгмээ хариуцлагатай болгоё гэвэл эмэгтэйчүүдээ дэмжих ёстой гэж боддог.

Манай ээжүүд, эмээ нар, эмэгтэйчүүд дандаа хайр элбэрлийг, сайн сайхныг, зөвийг номлож явдаг хүмүүс. Тиймээс нийгмээ ёс зүйтэй болгоё гэвэл эмэгтэйчүүдээ дэмжих ёстой. Эмэгтэйчүүд аливаа юманд шийдвэр гаргахдаа аюулыг, эрсдлийг үргэлж тооцож байдаг. Хүүхдээ сургуульд явуулах гэж байхдаа л “Хүүхэд маань замдаа яах бол. Хувцас нь ямар байна. Салхи шуурга яах бол. Дулаалаад гар. Малгайгаа өмсөөд, хувцсаа давхарлаад гар” гэж байдаг шүү дээ. Энэ чинь өөрөө эрсдлийг бууруулж байгаа юм. Тухайн нийгмийг аюулгүй, энрэнгүй болгоё гэвэл эмэгтэйчүүдээ л дэмжих хэрэгтэй. Ингэвэл энэ нийгэм аюулгүй, зөв нийгэм болно гэдгийг хэлье.

Эмэгтэйчүүдийн олон сайхан чанар байгаа. Түүний нэг чанар бол эмх цэгц шүү дээ. Ямар ч эмэгтэй хүн бохир, хогтой байхыг тэвчдэггүй. “Гэр яагаад цэвэрлээгүй байгаа юм. Хоолоо одоо болтол хийгээгүй юм уу” гээд эмэгтэй хүн дуугарахад гэрт дэг журам тогтож байдаг. Тийм учраас нийгмээ цэвэр цэмцгэр байлгая. Эмх цэгцтэй байлгая. Дэг журамтай байлгая. Хариуцлагатай, хүнлэг байлгая, аюулгүй байлгая гэвэл эмэгтэйчүүдээ дэмжих хэрэгтэй юм байна. Ингээд бүх нийтээрээ эмэгтэйчүүдээ дэмжие гэдгийг энд уриалъя.

Эмэгтэйчүүдээ, ээж нараа хайрлаж, дэмжиж яваарай. Баярлалаа” гэлээ.

 




ЭХ СУРВАЛЖ: http://president.mn

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-03-08 49.0.204.146

1456730613_392943055151033055eb21-1 Сүүлийн үед нетээр над руу зохион байгуулалттай дайрах боллоо гэж би хэд хэдэн удаа мэдэгдсэн. Яагаад ? Яагаад гэвэл надад тодорхой мэдээлэл байсан учраас, мөн би мэдээлэл хайж, боловсруулалт хийн шаргуу ажиллаж байсан учраас новшнууд аргаа бараад тэгж байгаа юм. Тэгээд би хариуг нь өгнө гэж амласан. Одоо судалж шинжилж олсон баримт мэдээлэл, мөн аналитик дүгнэлтийнхээ эхний зарим хэсгээс олон түмэндээ толилуулах цаг боллоо гэж үзэж байна. Зөвхөн эхний хэсэг гэдгийг би онцлон дурдаж байна. Би ямар “байлдаж” үзээгүй биш, “бүх сумаараа дуустал галладаг” аймхай шинэ цэрэг байгаа биш… Тэгээд ч улс төрөөр оролдохын тулд тэрнийхээ мөн чанар, цаад учир шалтгааныг олох хэрэгтэй, үүний тулд сайтар шинжлэн судлах хэрэгтэй, гарцаагүй баримт факт гаргаж нотлох хэрэгтэй гэдэг судлаачийн зарчмыг би яс баримталдаг. Би энийгээ л хийж байна. Энд өгүүлснийг хэн бүхэн өөрөө нетээс шалгаад үзэж боломжтой нэн тодорхой баримт буй. Дээр нь миний аналитик үнэлэлт дүгнэлт хосолсон энэ өгүүллийг толилуулж байна… МОНГОЛ ДАХЬ АМЕРИКИЙН “ЗӨӨЛӨН ХҮЧ” “Эртний” хэлхээ холбоо Манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Пэйнтэр хууль” зөвлөгөө өгөх компанийн захирал Роберт Пэйнтертэй эртний танил. Бүр оюутан байхын танил ажээ: (http://www.chron.com/news/houston-texas/houston/article/Mongolian-friendship-brings-Houstonian-into-4176689.php) Роберт Пейнтэр 2002 оноос “Bellwether Forum” гэдэг улс төрийн зөвлөгөө өгдөг төрийн бус байгууллагыг удирджээ: (http://www.corporationwiki.com/Texas/Houston/robert-w-painter/32143838.aspx) Бүр 2003 онд Ц.Элбэгдорж Техаст “Bellwether Forum”-ын урилгаар илтгэл тавьж байжээ. Цахим сүлжээгээр явуулж байсан и-мэйл нь ч энэ байна: (https://groups.yahoo.com/neo/groups/tsahim_urtuu/conversations/topics/13296 2007 оны 5 сард энэ ТББ-ийн шугaмаар АНУ-ын улс төрч, мужийн төлөөлөгч, “Bellwether Forum”-ын төлөөлөгч Натан Күүпэр зөвлөгөө өгч байжээ: (http://news.google.com/newspapers?nid=1893&dat=20070520&id=E6UfAAAAIBAJ&sjid=L9YEAAAAIBAJ&pg=2960,2793211) Энэ Натан Куупер гэгч хуульч мэргэжилтэй, хуурамч компани байгуулж виз гаргадаг хууль бус үйлдлэл нь 2007 оны 8 сард Америкийн шүүхээр тогтоогдож: (http://www.semissourian.com/story/1245432.html,http://www.kfvs12.com/story/6909517/cape-state-representative-pleads-guilty-to-visa-fraud-charges) 2007 оны 12 сард 15 сар шоронд хоригдох, хууль бусаар олсон 50 мянган доллараар торгуулах шийтгэл хүлээж байжээ: (http://2001-2009.state.gov/m/ds/rls/97625.htm) 2009 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд “Bellwether Forum” ТББ ажиглагчаар оролцсон. Роберт Пэйнтер 2009 онд Монголд Ерөнхийлөгчийн сонгуулийн ажиглагчаар оролцох “Беллветер Форум”-ын бүлэг байгуулж байгаа тухай 2009 оны 4-р сард жиргэсэн байна: (https://twitter.com/ robertpainter /status /1584498892) Р.Пэйнтер нь “Bellwether Mongolia” гэдэг компанитай, тэр нь Монголын уул уурхайн салбарт тэр дундаа үүнд нүүрс олборлолт, дэд бүтцэд хөрөнгө оруулдаг: (http://www.texascorporates.com/corp/358876.html) 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тиранозавр батаарын асуудлаар өөрөө анх Р.Пэйнтерт и-мэйлдсэн нь энэ байна: (http://www.chron.com/news/houston-texas/houston/article/Mongolian-friendship-brings-Houstonian-into-4176689.php) Роберт Пэйнтэр Техаст байдаг “Energy Group of South Texas” компаний эзэн Larry Ewers-ийн өмгөөлөгч. Ларри Эверс нь бизнесийн түншүүдээ хууран мэхэлж мөнгө зувчуулж байсан ба АНУ-ын ТТГ-ын хамтаар мөнгө угаасан хэрэгт орооцолдож байсан. ТТГ-ын мэдээлэгч (ассет ажилтан) Роберт Пэйнтер түүнийг шүүхэд өмгөөлжээ: (https://www.youtube.com/watch?v=O8hNOCp2Oog) Энэ Ларри Эверс гэгч ТТГ-ын Санд их хандив өргөж, өөрийн гэмт үйлдлийг хайцаалуулсан ба 2013 оны 11 сарын сонины 5 дугаар хуудсанд гарсан ТТГ-ын санд хамгийн их хандив өргөсөн хүндэт хандивлагчдын тоонд бичигдсэн байна: (https://drive.google.com/file/d/0B3N6Dr3rifeRN2c5NVNsdUMtMm8/view?pli=1) Р.Пэйнтер 2011 онд Л.Эверст Монголын нүүрс, болон уул уурхайн салбарт хөрөнгө оруулахыг санал болгосон байна. Улмаар өөрөө Ларри Эверсийг Монголын эрх баригчидтай танилцуулахдаа нэг тэрбум долларын хөрөнгө оруулалт оруулж ирэх чадвартай гэж итгүүлсэн байна. Ларри Эверс мөн ондоо Монголын “Бодь” компанитай гэрээ байгуулжээ: (http://www.bloomberg.com/bw/articles/2013-05-16 /james-passin-the-american-who-bought-mongolia#p2) Ларри Эверсийн АНУ-ын шүүхэд мэдүүлэг өгч буй бичлэг нь интернэтэд байдаг ба дор нь Монгол, Гана зэрэг улсаар мөнгө угаадаг гэсэн тайлбар бичсэн байна: (https://www.youtube.com/watch?v=O8hNOCp2Oog) Л.Эверс өөрийгөө Монголын байгалийн баялаг, уул уурхайн шинжээч (a natural resources expert based in Corpus Christi, Texas with a focus on Texas oil and gas investments and Mongolian mining projects) гэж өргөмжлөн ба Тавантолгой, нарийн царигийн сэдвээр нийтлэл бичжээ: http://www.speroforum.com/a/DRYATPBEZC50/75296-Mongolia-approves-standard-rail-gauge-to-match-China#.VNu8OCw-Wew) Тэрээр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй Ерөнхийлөгчийн зөвлөх байхад нь Нью-Йоркод уулзаж, энэ тухайгаа “Гадаад Хэргийн сайд болох гэж буйг нь бахархан дэмжиж байна, Л.Пүрэвсүрэн сайд болоод Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н. Алтанхуяг нарын хамтаар Монголд бизнесийн таатай орчин нөхцөл бүрдүүлэхээр ажиллах болно” гэж энд бичсэн байна: (https://plus.google.com/ 117896547064120520172/posts/UQHmrfYFd34) Энэ тухай “Голомт” ЦЭХ-ийнхэн эртнээс сонирхож хэлэлцэж байсан ба энэ талаар өрнөсөн фейсбүүкийн яриаг эндээс уншиж болно: (https://www.facebook.com/deegdalantai) “Голомт.орг”-оор юу ярьсан бэ ? Энэ мэдээллийн мөрөөр анх орж энэ ажлын эхлэлийг тавьсан Голомт-ЦЭХ-ний Амарлин, Дэлгэр нартаа талархал илэрхийлж байна. Тэдний жинхэнэ нэрсийг нь нийтэд хэлэх болоогүй. Даанч хэнэггүй монголчууд тухайн үед нь тоогоогүй болохоос. Голомт.ЦЭХ-ийнхөн интернет орчинд үнэхээр гайхалтай ажилладаг сүрхий залуучууд байдаг юм. Одоо жил, жил гаруйн өмнө “голомт.орг” сайтад болон одоо бусад сайтад энэ талаар юу ярьсныг товч хүргэе: …Тэднийг тагнах гэж Монголын Засгийн газар хэдэн зуун мянган еврогийн тоног төхөөрөмж худалдан авч, тэр илрээд нүдний булай болсон. Тэд “Маш олон сонин сэтгүүлд Р.Пэйнтэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өмгөөлөгч, зөвлөгч нь (юуны?) гэж бичсэн байна. Жишээ нь: http://www.abajournal.com/news/article/successful tyrannosaurus suit _by _texas lawyer_earns_him_mongolias_top_civil/) Р.Пэйнтэр “Монгол улсад хөрөнгө оруулдаг АНУ-ын компаниудад зөвлөдөг”, “Т.Батаар динозаврын яс алдагдахад Ц.Элбэгдорж өөрийн хамтрагч Р.Пэйнтэрээсээ тусламж гуйж, тэрбээр ясыг Монголд эргүүлж авчирсан тул түүнийг “Алтан Гадас” одонгоор шагнажээ. Харин “одонт найз” нь “Эрдэнэс-Оюу толгой” компанид ямар зөвлөгөө өгч байгааг Ерөнхийлөгчөөс л асуух хэрэгтэй юм байна” гэжээ. Тэд “Ц.Элбэгдоржийг огцруулах нь зүйтэй” гэж үзэж байна. “Ц.Элбэгдорж болон түүний нөхөд бас “Газрын хууль”-ийн цаана байгаа гэж хардаж байна, “TNC” гэгч ТББ-тай хамтарч ажиллаж байгаа. Хууль тогтоож байгаа 76 гишүүн эрх мэдэл нь хязгаартай нэг хүнд “бариулж” байна гэхээр ямар хүмүүсийг сонгосноо ард түмэн харж байгаа… Бүгд хамтарч байгаа байх аа, нийлээд ийм юм хийж байгаа… Жишээ нь С.Баярцогт байна… энэ мөнгийг төсөвт суулгасныг мэдэн будилж гарын үсэг зурж байгаа. Оффшор данс нь илэрчихээд байхад Ц.Элбэгдорж /С.Баярцогтыг/ яах ч үгүй байгаа биз дээ…Тэгэхээр бүгд нэг тал хамтарч хийж байгаа, нэг л өдөр тэсрэнэ дээ…” гэсэн байна. Одоо хэлэлцэж байгаа хуулиуд болон хуулийн төслүүдийг анхааралдаа авах хэрэгтэй. Ер нь Ц.Элбэгдоржоос ард түмэн нэг удаа асууж, шалгаах цаг болсон. Дандаа импортын хуулиуд, төсөл гэдэг сайхан нэрээр орж ирээд манай улс, ард түмний эрх ашиг тусаагүй хуулиуд батлагдаад байна. (Энэ талаар УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчийн тайланг хэлэлцэх явцдаа юм уу, эсвэл хаалттай хуралдаан дээр асуух ёстой байх…) Хуулиндаа ерөнхийлөгч жил бүр ажлын тайлангаа тавих ёстой, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч тайлангаа тавьж байсан удаа байна уу? “Шударга” Ерөнхийлөгч хуулиа зөрчөөд байна шүү дээ! Магадгүй ард түмнээс сонгогдоогүй болохоор тайлан тавих шаардлагагүй гэж боддог юм болов уу? Энэ хэргийг судлаад байхаар “Бодь” группын нэр бас олон таарч байна. Лу.Болд чинь одоо үлдсэн хоёр жилдээ газрыг 100 жилээр эзэмшүүлэх, өмчлүүлэх тухай хуулиа батална гээд байгаа ш дээ… Хамгийн гол нь эдний дараагийн алхмыг ард олноороо ярьж хэлэлцэж, хүн бүр мэдээлэлтэй байх хэрэгтэй байна. (Үнэндээ энэ хуулийг Лу.Болдтой УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл хамтран санаачилж, УИХ-д оруулсан, тэдний хооронд нэг тойрогт дэвшиж ялснаас өөр холбоо бий юу ? Яагаад АНУ-д төгссөн энэ гишүүн ийм хууль санаачлах болов ? Бас бүх талаар Т.батаарын үйл явцтай нягт холбогдсон хүн шүү дээ) Р.Пейнтер “Bellwether Mongolia” гэдэг компанитай, тэр нь Монголын уул уурхай үүнд нуурс олборлох, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулдаг гэнэ. Тэгэхээр нэг хөрөнгө оруулагчаас нөгөө хөрөнгө оруулагчийн эсрэг хуулийн зөвлөгөө авах нь ашиг сонирхлын зөрчил биш үү ? Р.Пэйнтерийн бас нэг үйлчлүүлэгч James Passin бол Монголын уул уурхайг зуучилдаг “Discover Mongolia”-ийн гол хүн, “Б.Клитоны сан”-г санхүүжилдэг. James Passin “Монголыг худалдаж авлаа” гэж “Бизнесвийк” сэтгүүлд ярьсан байна…Өөрийгөө орчин үеийн “Чингис хаан” хэмээн өргөмжилжээ…Тэгвэл ард нь Билл Клинтон байгаа гэж ойлгож болох нь ээ ? (http://www.bloomberg.com/bw/articles/2013-05-16/james-passin-the-american-who-bought-mongolia) Гэтэл тэр Ж.Пассин бас Роберт Фрийдландын найз гэнэ…Фрийдландаас зөндөө юм сурсан гэнэ шүү…(During Passin’s early visits to Mongolia, he befriended Robert Friedland, the founder of Vancouver-based Ivanhoe Mines, now called Turquoise Hill Resources) Р.Пейнтер эргүүлээд “Larry Ewers”-ийг өмгөөлдөг юм байна. CIA-гийн тагнуулчтай хамтарч ажилласан хэрэг дээр нь хүртэл R.Painter гэдэг нь L.Ewers-ийг өмгөөлсөн гэнэ. Энэ видео дээр таны төлөөлөгч Painter гэж байна: 00:42 дээр сайн сонсоорой. Энэ Р.Пэйнтэр гэдгийн өмнөх ажил олгогч “Fulbright & Jaworski” нь манай уламжлалт бус газрын тосны салбарт, занар, фракинг-д оролцож, зөвлөгөө өгч, хууль боловсруулахад оролцсон юм шиг байна. (http://mongolia.usembassy.gov/ news 052114.html) Р.Пэйнтэрийн өмнөх ажил олгогч “Fulbright & Jaworski” нь “Norton Rose” гэдэгтэй нийлээд “Norton Rose Fulbright” болсон байна. Энэ компани Монголд олон компанитай эртнээс хамтарч ажилласан юм байна. Жишээ нь: “Петроматад”, “Айвенхоу Майнз”, “Салхитын салхин парк”… Тэгэхээр Р.Пэйнтэр гэнэт л уул уурхай руу “уначихаагүй” юм байна… гэх мэтчилэн бичжээ. Энд зориуд анхааруулахад энэ 7 дугаар сард, наадмын дараа “Эх орны дайны ялалтын баяр”, “Чөлөөлөх дайны ялалт”-ын баярын дундуур “Анхдугаар ардчилсан сонгуулийн ойн баяр”-ыг олон улсын хэмжээнд тэмдэглэхээр төлөвлөөд байгаа юм. Ийм нэртэй баярыг Польшууд л тэмдэглэсэн. Энэ хуралд Б.Клинтоныг урьсан байна. Хэрэв бид үнэхээр ашиг хонжоо харвал Б.Клинтоны эхнэр АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч болох бол үүнийг чимээгүй өнгөрөөж болох байх. Гэвч бид “дуугүй өнгөрөөх” ёстой юу ? Эрчүүл бид эмэгтэйчүүдийн занг мэдэхгүй л насаа бардаг… Өнгө оруулагчид Киргизүүд хоёр удаа “дахин хувьсгал” хийчихсэн. Мэдээж энэ тухай дурдаж байгаа нь “Сентерра гоулд”-ын асуудалтай холбоотойгоор Киргизийн асуудлыг сонирхож байсантай минь холбоотой. Гүржид М.Саакашвили төрийн эрхийг булаан авсан ч “яаж авсан, яг тэгж алдсан”. Украин бол өнөөдөр бүр баларч байна, найрсаг славянчууд ингэж алалдах юм гэж хэн саналаа. Манайтай зарим талаараа ижил төстэй нь эдгээр улсууд. Харин хойд Африкийн тухайд бол ярих ч юм биш л дээ… Харин Монголд яасан билээ? Монголын “өнгөт хувьсгал” хийх оролдлого тэднийхээс огт өөр байсан юм. Үнэндээ тэдний тэмцлийн өрнөл ид үед манай ТЕГ-ын дэд дарга “Өнгөт хувьсгал” Монголд халдварлаж байна гэж буурь суурьтай “Стратеги судлал” сэтгүүлд цэцэрхэж байсан ч “өнгө оруулагчид нь” түүнийг шоолж л байсан байх. Монголын Иргэний хөдөлгөөнүүдийн тэмцэл гадны нөлөөллөөс ангид байсан бөгөөд илүүтэй үндэсний шинж чанартай байсан гэдгийг үйл явцад ойр байсан хүний хувьд би батлан хэлж чадна. Хэрэв аль нэг улсын дэмжлэгтэй бол илүү их үр дүнд хүрэх байсан байх… Харин ч гадны нөлөө нь эрх баригч талыг тогтооход илүүтэй үйлчилсэн байх. Энд УИХ-ын гишүүн Г.Уянгын Ч.Сайханбилэгийг томилох хурал дээр хэлсэн үгийг сануулах ёстой. “Санаатай санаатайгүй аль нь болохыг би хэлж мэдэхгүй байна, гэхдээ манай төрийн гурван өндөрлөг, ҮАБЗ-ийн бүх гишүүд АНУ-д төгссөн хүмүүсээс бүрдлээ”. Дашрамд дурдахад одоо манай улс төрийн бохир систем, түүний учир нь олдохгүй балиар механизмыг Г.Уянгаас өөр нэвт шувт мэдэх хүн байхгүй гэж би баттай хэлж чадна. Үүний дараа Монголд “дүр эсгэсэн ардчиллыг” батжуулах суртал нэвтрүүлгийн нүсэр арга хэмжээнүүд төлөвлөгдөж байна. Үүний жишээ нь “Анхны ардчилсан сонгуулийн ой”, мөн АСЕМ-ын зардал ихтэй, манайхыг туйлдуулах чуулга уулзалт зэрэг болно. Яг үнэндээ манайд явагдаж буй шинэтгэлийн хөдөлгөөний гол зорилго нь “национализаци” хийхэд оршиж байв. Хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр алдагдан буй баялаг хийгээд боломжуудаа харсан хэн ч ийм алхам хийх ёстой. Зөвхөн 2012 онд Монголд 62 уурхай ашиглалтад орсон бөгөөд энэ талаар Та нар сонсоо ч үгүй байх. Учир нь манайхан “Оюу толгой”, “Таван толгой”-г л хардаг. Гэтэл тэр 62 уурхай манай эдийн засагт өгөөжөө өгөхгүй байна. Одоо “Оюу толгой” гацаанд орсон гэдэг ч ажиллаж буй ил уурхайгаас жил бүр экспортлож буй тэр их зэсийн баяжмалын орлого хаашаа орчихоод байгааг нэхэх хүн дэндүү цөөн байна. Харин С.Баярцогт үүнд хариулахдаа: “Манай ашигт малтмалын хуулиар мөнгийг нь манай банкуудаар дамжуулахгүй байхыг зөвшөөрсөн бөгөөд саяхан хийсэн өөрчлөлтийн явцад дахин батласан” гэж бахархалтай хэллээ. Цаад санаа нь хуулинд ингэж туссан учраас Монголчууд яаж ч чадахгүй гэсэн үг, гэтэл эргэлтийн хөрөнгийг хянахгүйгээр, орлого зардлыг нь хянахгүйгээр бид “Оюу толгой” төслөөс сохор зоос ч олж долоож чадахгүй нь ойлгомжтой. Нэгэнт хөрөнгө оруулалтаар боссон уурхайнуудынхаа экспортыг хянаж мөнгөө олж авч чадахгүй байж цаашдаа ийм хуульчилсан гэрээнүүдийг байгуулаад байх нь “орох тусмаа муу” гэсэн хувилбарт хүргэчихээд байгааг манайхан ойлгохыг хүсэхгүй байна, үнэндээ ойлгуулахыг хүсэхгүй байна. Тэр ч аргагүй, зөвхөн “Рио тинто”-д үйлчилснээрээ тэдний “хөрөнгө оруулалтаар” амьдардаг сонин хэвлэл, судалгааны агентлагууд, бүлэг нийтлэлч гэж өөрсдийгөө хөөргөгсдийн тавдугаар цуваа, хэд хэдэн барууны соёлтой телевиз дэх жижиг албан тушаалын эрх мэдлээрээ мөнгө хийгч, улстөрчдийн гар хөл бологсдын “пиар” групп гэгчид “өлсөж үхэхийг хүсэхгүй байна”. Тэд пирамид бүтэцтэй, мөнгө цутгахад доош цацрах маягаар хуваарилагддаг системтэй. Гол халхавч нь өөрсдийгөө либерал гэж өргөмжлөх. Дээрээ ихэнх мөнгө нь тунаж үлдээд доошлох тусмаа багасдаг, гэхдээ доодчуул нь дээшлэхийн тулд бүтээлч байх ёстой гайхамшигтай бүтэц бий л дээ. Хамгийн хөгийн нь хамгийн лаг бичдэг нь “нийтлэлээ” огт бичгийн талын ойлголтгүй хүнд хянуулдагт байгаа юм. Түүнийг нь нийтлэгдсэн даруйд нь доодчуул нь зааврын дагуу ишлэн тараадаг. Харин хамгийн доод эгнээнийхэн курсын сурагчийн л зиндаатай, энэ шатанд мөнгө бол олдохгүй, либерал гэдгээ батлах шаардлагатай. Тэд дээд шатныхныгаа шүтэн бишрэгч болж, сонсогчийн үүрэг гүйцэтгэдэг, заримдаа дайрагч отрядын эгнээнд шилжиж эзэндээ үнэнчээ баталдаг. Хэрэв дотор нь үндэсний ямарваа санаархал гаргавал аль ч шатанд байсан тэр этгээдээс түргэн зайгаа барьдаг ийм гайхалтай бүтэц бий дээ. Хэрэв “барууны” захиалагчид нь гарах гарцгүй болбол тэд ганцхан гарцаар л дайрдаг. Тэр нь Орос, Хятадаар айлгах. Энэ уламжлал нь эргээд улсад их ч гай болсон доо… Тэд үнэнийг дэлгэсэн тохиолдол бүрт бүлэглэн дайрч, интернетийн орчинд зохион байгуулалттай дарангуйлал тогтоохыг оролдож байгаа юм. Хэрвээ тэд ихээхэн өвчигнөөд байвал Оюутолгойн сүүлийн хоёр жилийн бүх гүйлгээнүүдийн жагсаалтыг би ил гаргах болно, тэгээд хэн нь хэн бэ? гэдэг нь тодорно. Халхавч клубынхээ оффисийн түрээсээс эхлээд нийтлэгдсэн материалын төлбөр хүртэл янз бүрийн санхүүжилтийн хэлбэр тэдэнд бий… Зөөлөн хүч Энд АНУ-ыг юм уу, либерализмыг хараагаад байх нь утгагүй болно. АНУ дэлхийн улс орнуудын улстөрчдийг сурган бэлтгэж, улстөрийн үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх замаар төрийн дээд албан томилж, нөлөөллөө тогтоодог нь нууц биш юм. Ардчилсан улс учраас үүнийгээ өөрсдөө ч нуудаггүй бөгөөд “Софт повер” буюу “Зөөлөн хүчний бодлого” гэж нэрлээд ил зарладаг. Тэр зөөлөн хүчний бодлого гайхалтай хэрэгжиж буй улс бол Монгол Улс мөн. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Колорадогийн Их сургуульд эдийн засгийн чиглэлээр, Харвардын их сургуулийн Жон Кеннедийн Их сургуульд төрийн удирдлагаар мастер хамгаалсан, УИХ-ын дарга З.Энхболд Денверийн Их Сургууль, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Жорж Вашингтоны их сургуульд сурсан. Өмнө нь голдуу ЗХУ-д төгссөн тул энэ удаагийнх нь мэдээж мастерийн дамжаа. Ц.Оюунгэрэл Стэнфордод мастер хамгаалсан ба өөрийн хичээл зүтгэлээр Йелийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцаж байсан. ЗГХЭГ-ийн дарга С.Баярцогт Колумбын Их сургуульд нэг жил сурсан ч сүүлийн үед түүнийгээ нуудаг болсон байна. С.Баярцогт нөгөөдүүлээ бодвол муу санаатай, хашир нь дэндсэн залуу л даа, ялангуяа сүүлийн үед хэл аманд их орж байгаа учраас өөрийгөө “неолиберал улстөрч” гэж цоллодог Ц.Элбэгдоржоос ялгаатай нь “бахархалаа нуудаг” болсон байна. Олон нийт анзаардаггүй болохоос нэгэн цаг үед АНУ-д төгссөн хүн бол “хамгийн боловсролтой” хүн гэгдэж байв шүү дээ. Харин сүүлийн үед үй олон Америк “Патрис Лумумб”-чууд бий болсон тул болгоомжилдог болж л дээ. Нөгөө талд буюу МАН-д С.Баяр Вашигтоны их сургуульд судлаачаар ажиллаж байсан. Тэндээс буцахдаа нэгэн хүнд “За би Оросын талыг баримтлагч байсан бол одоо Америкийн талыг баримтлагч болсон доо” гэж хэлсэнд өнөөх нь “Эхлээд монголын талыг баримтлагч болсон бол дээр байсан юм даа” гэж хэлээд амыг нь тагласан гэдэг. У.Хүрэлсүхийг УИХ-ын гишүүнээс нь татаж “эхнэрийг нь эмчилсэн”, харин өөрийг нь Австралид засварт оруулаад, одоо Шадар сайд болгосон байна. Өөр гурван ч залуу МАН-ыг ялагдсаны дараа АНУ-ын сургуулиудад “бэлтгэгдэж” байгаа. Хөтөлбөрт голдуу ялагдан амарч байгаа намынхан хамрагдаж байгааг анзаарч байгаа биз ? Харин сурагчид нь арай ч Саакашвили шиг Оростой дайтаж зүрхлэхгүй байх. Энэ бол бараг л ёс бөгөөд 1923-1938 онд Сталины нэрэмжит КУТВ-д манайхныг бэлтгэж байсантай адил зүйл юм. КУТВ бол муу сургууль байгаагүй, энд Японы коммунист Сэн Катаяма, Хятадын Дэн Сяопин, Вьетнамын Хо Ши Мин, Туркийн Назим Хикмет, Тайваний Чан Кайшийг залгамжлагч орос эхнэртэй Зянь Зинго сурч байсан. Дорно дахинд коммунизмыг дэлгэрүүлэхийг оролдож байсан тэр цагтай адил дэлхий дахинд Америкийн либерализмыг дэлгэрүүлэх хөтөлбөр АНУ-д бий. Америкчуудын хувьд МАН, АН хоёр нэг их ялгаа байхгүй, тэр ч байтугай хоёр гол намын дэргэдэх хүрээлэнгүүд нэг зорилготой тул Монголд Бүгд Найрамдахчуудын Олон улсын хүрээлэн ганцаараа ажилладаг. Гэтэл Германчууд болохоор АН-ын дэргэд Конрад Аденаурын санг, МАН-ын дэргэд Эбертийн санг ажиллуулаад байдаг юм. Харин энэ суурин байгууллагууд сүүлийн үед бие даагчидтай тулж ажиллаж эхэлсэн нь тов тодорхой баримт юм. Чөтгөрийн тойрог Одоо тойргийг битүүлье. Америкийн зөөлөн хүч яалт ч үгүй үйлчилж байна. Энэ хүчний оройд одоохондоо Ц.Элбэгдорж байна. Тэр улс төр-хэвлэлийн өргөн хүрээтэй сүлжээ байгуулаад ажиллуулж байна. Түүнийг төсвийн мөнгөөр угждаг ба пирамид бүтэц нь сүрхий боловсронгуй болсон. Аль ч нам ялсан тохиолдолд “зөөлөнчүүд” бүх эрхийг гартаа авах юм. Өнгөрсөн жил цорын ганц “Монгол боорцог” Н.Алтанхуягийг түлхэн унагасныхаа дараа үнэмлэхүй эрх мэдэл тэнд төвлөрсөн байна. Энэ утгаараа МАНАН бол яаж ч салгаж болшгүй сиамын ихэр болсон байна. Роберт Пейнтер бол энэ хэлхээ холбоонд гол үүрэгтэй оролцож байсан хүн юм. Гайхалтай нь бүр ТТГ-т очиж холбогдсон байна. 2012 оны сонгуулийн дараа “Т.батаарыг” буцаан өгсөн үйл ажиллагаа бол төлөвлөсөн “дэмжих төсөл” байсан байна. Түүнээс АНУ шиг олон хуультай, хүнд сурталтай, ардчилалтай оронд тусгайлсан зорилгогүй бол тэр олон үлэг гүрвэлийн ясыг тийм богино хугацаанд цуглуулаад, савлаад, тамгалаад явуулна гэдэг үнэндээ гайхамшиг юм. Тиймээс Соёлын яамыг байгуулсан, Ц.Оюунгэрэлийг сайдаар тавьсан бол үнэндээ төлөвлөсөн ажиллагаа байжээ. Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад Ц.Элбэгдоржтой хамгийн ойр дотно Л.Пүрэвсүрэн Гадаад хэргийн сайд болох гэж байгааг энд биш тэнд мэдэж байсан нь ил болж байна. Лу.Болд “Бодь”-ийн маргаанаас болж Д.Баясгалан, М.Зоригт нартай түнжин хагарсан ба банкаа авч үлдсэн талтай нь Ц.Элбэгдорж ойр үлджээ. Тиймээс Лу.Болдыг шахаж, давхар бүтцийн өөрчлөлт рүү Засгийн газрыг шахахдаа бүхий л гадаад харилцааг өөрийн мэдэлд авах гэж улайрч, зорилгодоо хүрснийг хэн ч мартаагүй байна. Энэ зуур санхүү мөнгөний махинациуд, тэрбум долларын хөрөнгө оруулалтын амлалттай луйвар явж байсан нь гэнэтхэн задарсан байна. Тэр нь 17,5 тэрбумын асуудлаас болжээ. Төсвийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Болор зориулалт нь тодорхойгүй багцын задаргааг шаардаж, түүнийг С.Баярцогт явуулснаас санамсаргүй мэт байдлаар хэлхээ холбоо илэрчээ. С.Баярцогт түүнийг хариуцахгүй, тоглоомын тойргийн гадна байсан гэх дүр эсгэж эхэллээ. Хэрэв тийм бол Р.Пэйнтертэй эртний найз учраас Ц.Элбэгдорж, эсбэл С.Баярцогтын өмнө ЗГХЭГ-ийн дарга байсан одоогийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёрын аль нэг нь гарцаагүй холбогдоно. С.Баярцогт маш хүнд дарамтан дор удаан тэсэхгүй тоглоомоос маш эрчимтэй сугаран гарч байна. Одоо асуудал Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад тулж байна. Энэ талаар хэзээ нэгэн цагт бичнэ гэж амлаж байсныг минь санаж байна уу ? Энэ мөнгө зөвхөн хуулийн зөвлөгөөнд биш, бас олон нийттэй харилцах үйл ажиллагааны зөвлөгөөнд зориулагдсан талаар ярьж байсан. Тэр зөвлөгөө нь гадагшаа ч дотогшоо ч чиглэлтэй байсныг би хувьдаа маш анхааралтай ажиглаж байсан юм. Засгийн газар бүрдмэгц Ч.Сайханбилэг анхны үгээ хэлэхдээ монголчуудыг тултал нь айлгасан. Тэрээр нэгд, хоёрт, гуравт эдийн засаг гэсэн. Дараа нь ийм найдваргүй хүчинд тулгуурлаж байгаа Засгийн газар гэхэд дэндүү гоомой мэт шийдвэрүүдийг УИХ-д тулгасан нь халамжийг огцом татах төлөвлөгөөнүүд байсан юм. Мэдээж түүнийг нь нэг ч УИХ-ын гишүүн дэмжээгүй. Тэгмэгц Засгийн газар хариулт нь тодорхой санал асуулга явуулж хүссэн дүнгээ зарласан. Яагаад гэвэл угаасаа УИХ халамжийг хавтгайруулан зогсоохгүй гэсэн шийдвэр гаргачихаад байсан шүү дээ. Энд пиарын хувьд дараал***** нь зөв, учир нь халамжийн тэтгэмж хасагдахаас нийгэм айж цочирдсон байсан, тиймээс төслүүдээ явуулахыг дэмжих нь гарцаагүй юм. Гэхдээ хуулийн хувьд буруу бөгөөд Засгийн газар хэзээ ч ард түмнээс асууж шийдвэр гаргадаг субьект биш, зөвхөн УИХ л Засгийн газарт яаж ажиллахыг заах ёстой, энэ бол төлөөллийн ардчиллын амин сүнс. Чухамдаа Үндсэн хуулийг давсан, зөрчсөн, парламентыг цэрээр нулимсан энэ алхам нь Засгийн газрыг огцруулах хангалттай шалтгаан мөн боловч асуудал Ерөнхийлөгч рүү эргэчихээд байгаа юм. Нөгөө талаас цаг хугацааны хүчин зүйлийг маш сайн тооцсон бөгөөд санал асуулгыг ажил хэрэг болгох тэр хугацаанд УИХ завсарласан байх ба олонх гишүүд тойрогтоо, үйлдсэн нь гадаадад байх ёстой байсан, тэр ч ёсоор болж байна. Парламент дахь дараал***** нь гарын дор байгаа хэзээ мөдгүй унах Засгийн газрыг биш, харин энэ бүхний цаана байгаа нь одоо нэгэнт тодорхой болсон Ерөнхийлөгч рүү чиглэж байгаа юм. Энэ улсад хэн эрх барьж байгаа билээ ?! Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр. Уг нь бол нөгөө хамгаалаад байдаг Үндсэн хуулиар бол парламент төрийн эрх барих дээд байгууллага биш үү ?! Энэ зуур санаатай санал асуулгаар шахаж асуудлыг шийдэх гэж Засгийн газар улайрч байна. “Н.Алтанхуягийн Засгийн газар унасан тул бид цаашид ямарваа хориг саадгүй ажиллах болно” гэж зарласан Сэм Уолш ирж байна. Энэ одоо Монголыг удирдаж байгаа юм уу, хаашаа юм ?! Нэр цохсон “Оюу толгой”, “Таван толгой” зэрэг төслийг “урагшлуулах” санаархал явсаар л байна. “Таван толгой”-д ноцтой саад учирсан нь ард түмэн хийгээд парламентаас хамааралгүй юм, учир нь М.Энхсайхан тактикийн алдаа гаргаж АНУ-ын “Пибоди”-г санаатай санаандгүй алин боловч “мартчихсан” байна. Тиймээс Денверийн нөхөр ажлаа хийлгүй л яахав. УИХ-ын чуулган завсарлахын өмнө хийсэн “Засгийн газрын санал асуулга” хэмээх пиар ажиллагааны төгсгөл нь УИХ-ын чуулган нээгдэхээс өмнө хэрэгжиж дүнгээ гаргах ёстой. Тэр үед Рио Тинтотой тохирсон тохиролцоогоо Засгийн газар парламентад тулгах ба халхавч нь “ард түмнээс асуусан” гэх тайлбар байх юм. Энүүхэн завсарлагын хугацаанд парламентаас төрийн бүх эрх мэдлийг булаасан хуйвалдааны асуудал яаж шийдэгдэх нь тодорхойгүй. Одоогоор УИХ-ын даргыг солих асуудлыг оруулах замаар парламентыг самрах төлөвлөгөө л хамгийн бодитой явж байна. Тиймээс төрийн “гурван өндөрлөг” гурвуулаа найдваргүй байдалд байгаа ба аль нь түрүүлж унах талаар мөрийгөө тавьцгаагаарай !!! Эсвэл УИХ-ын гишүүн Г.Уянгаас асуусан ч болно… Үнэндээ хөгийн новшнууд улс төрийн бүтцийг, улмаар Монгол Улсыг бүрэн самарчихлаа л даа… Судлаач Х.Д.Ганхуяг

Зочин 2016-03-08 202.126.91.103

ue ueiin yoronxiilogch naraas xamgiin xortoi xun bol ene elbegdorj .ene xunii ued mongol uls tuuxendee bgaaguigeer dampuurlaa daa.iim ulsiig xol deer ni bosgono gedeg xund ajil gexde AH bol unexeer chadaxgui shuu.

Зочин 2016-03-08 202.179.8.6

ЭБИ БОЛ ХҮЧТЭЙ, ДАЙЧИН, ТЭМҮҮЛЭЛТЭЙ ЕРӨНХИЙЛӨГЧ. ӨНГӨРСӨН ХУГАЦААНД ОЛОН ШИНЭЛЭГ, ЗӨВ ЗҮЙТЭЙ ЗҮЙЛҮҮДИЙГ САНААЧИЛЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН. ДЭЛХИЙ ДАХИНД МОНГОЛЫН НЭРИЙГ ӨНДӨРТ ГАРГАСАН ЕРӨНХИЙЛӨГЧ ШҮҮ. ХАРИН ӨМНӨХ 3 ХҮН УНТААХАЙ БАЙЛАА.

Зочин 2016-03-08 202.21.115.59

Улсын мөнгөөр шоудахаа боль Явахаасаа өмнө бага зардал гаргаарай энэ шоу чинь хэнд хэрэгтэй юум бэ? Өөрийгөө их ухаантай гээд бодсон юум уу Ярьсан юум нь ичмээр

Зочин 2016-03-08 202.179.31.100

Жил орчим үлдээд байнадаа Монголын нар гарахад

Бат 2016-03-08 202.9.41.231

Монголын нүүрийг улайлгасан ард олны дийлэнх олныг туйлдуулахад гол үүрэг гүйцэтгэсэн зулгуй зальжин ноовш. Жил орчим үлдээд байнадаа Монголын нар гарахад

Зочин 2016-03-08 43.242.243.239

Ерөнхийлөгч хүн ийм л байх ёстой. Тэрэнд ямар эдийн засгийн эрх мэдэл байх биш. Доогуур байгаа баагийнууд Элбэгээ монголыг балалж байгаа мэтээр ойлгоцон мэдэмхийрч байхын. Өөрсдийнхөө мэдлэгт анхаарчаад хүн шүүмжилвэл яадаг бн аа. Би л нэг тэнэг хүн гэсэн шиг буруу солгой юм яриад манарцгаагаад байхийн.

Зочин 2016-03-08 103.57.93.244

МАН-ын халуун ханзан дээр Элбэгдорж долоовор хуруундаа шоронгийн түлхүүр эргэлдүүлэн хэхэрч хэвтэнэ. Орных нь хөлд нүдээ аньж, хумсаа нуусан Зи овогт Энхболд цээжээ хүржигнүүлэн цагираглаж гэвтэнэ, харин Мий овогт Энхболд түүний өмнө саяхан тогооноос гаргасан шинэ хонины тарган махыг, элдэв төрлийн ногооны хамт тавиад бөхөлзөн инээвхийлж, жаа хэмээн өрөөсөн гараараа хөлсөө шудран зогсоно. Гал тогооны өрөөнд цээж нүцгэн Сан овогт Баярцогт амандаа залуу хувьсгалчийн дуу аялангаа том шавар пийшинд Тавантолгойн нүүрс чихэж, дүнгэнэтэл галлана. Түүний хажууд Чен овогт Сайханбилэг Оюу толгойн зэсээр хийсэн жигнүүр дээр саяхан болсон мантууг хоёр талд нь гаран ийгаа, сийгаа хэмээн уухайлан сэвнэ,Хөлийн өрөөнд хатуу моотуунд дуу нь чангарсан Мээ овогт Энхсайхан, Со овогт Эрдэнэ хоёр уушигныхаа гурван судас тасартал хүүжий хаажий дааглия дууя хэмээн хуална. Гадуур нь монгол боорцог Алтанхуяг хөмхий зуун эргэлдэнэ.

Зочин 2016-03-08 202.21.115.165

Хошгоруулахаа л болчих л доо.

Зочин 2016-03-08 182.160.35.214

сонгууль болохоор л хүний хайлан болоод л. бас ардчилсан үлгэрээ хүүрнээд л аягүй чухал царай гаргаад л байрны зээлийг хүүгүй шахуу болгоод л үнэгүй шахуу түрээсийн байрны сураг гаргаад л чингэс бондоор бордуулсан АН-ы 1000 авгайд мартийн 8-ны мэндийг дэвшүүлж цэцэг навч хөлд нь шидээд л. Доллар өсөөд л ард түмэн ядуураад л яравгарууд ийгль телевизээрээ америк дипломоо гайхуулаад л. Утаанд хордсон хойд зүгийн хар гэрүүдээс хааяа нэг хар утаа суунаглаад л.

Зочин 2016-03-08 124.158.78.119

ЭНЭ ХҮН ЯМАР Ч ХҮН БАЙСАН ГЭСЭН БИДНИЙ ӨМНӨХ ГУРВАН ЕРӨНХИЙЛӨГЧ НАРААС ХАМААГҮЙ ИЛҮҮ УЛС ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН, УЛС ТӨРИЙН ЗӨВ БОДЛОГОТОН ЮМ ШҮҮ. ЗӨВ БОДОЛТОЙ, СЭТГЭЛТЭЙ ХҮН ЗӨВ ЯРЬЖ, ЗӨВ ЗҮЙЛ ХИЙДЭГ.

Noyon 2016-03-08 202.131.225.2

Монгол улсын ерөнхийлөгч бол ард түмний сонголт, 2 удаа дараалан сонгогдлоо. Сөрөг хүчний дайралтууд хорон муу үгс мэр сэр гарч л байдаг. Харин ч ардчилсан ерөнхийлөгч маань энэ бүгдийг нь хамаагүйэ нээлттэй байлга гэж өөрөөрөө үлгэрлэдэг баатарлаг хүн шүү. Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөхийг хамгийн их эрмэлзсэн хүн дэ. Бахархаж явдаг нь олон до...

Галбадрах 2016-03-08 122.201.24.53

Урмын сайхан үгэнд хэнч баярлах ёстой бусуу. Сайхан үг байн, сэтгэлийн дэм байна.

Зочин 2016-03-08 202.126.91.95

Өглөөний 7 цаг амраг нь Эбид , элбэгээ босоорой өнөөдөр тэнд тийм хуралд илтгэл тавина үсээ янзал босоорой, босоорой нандин эрдэнээ биш ээ шөнө биш өглөө болчихсон байна шүү дээ.

Зочин 2016-03-08 202.126.91.95

Шудрага эр хүн би чиний салахын аргагүй амттай хоол цай, ажилсаг занд дасчихжээ гэдэн бол Элбэгдорж шиг худалч ***** чи энэ хорвоогийн хамгийн сайхан хүүхэн, би чамд хайртай гэдэг

Dolgor 2016-03-08 103.48.116.62

Ерөнхийлөгчөө дэмжиж байна. Та улс орныхоо төлөө их зүйл хийж байгаа шүү.

Ard 2016-03-08 73.133.19.139

Дүр эсгэсэн ардчилал социализмаас долоон дор, сансарт нисэх дутуу атигар тарвага чаушескагаас долоон дор....

Зочин 2016-03-08 46.188.123.84

зальтай шуу ярихаараа /хошуугаа/ монголын уйлдэл дээрээ нутаг аймгынхан руугаа гараа сунгана

Зочин 2016-03-08 202.126.91.95

Цэдэнбил хаана шинэ үйлдвэр, хороолол, сургууль нээгдэнэ тэд анхны ажилчин, бүтээн байгуулагч болно Элбэгдорж хаана найр наадам баяр болно тэнд хэнд ч хэрэггүй илүүдэл илтгэл тавина.

medrel hudalch 2016-03-08 85.179.133.214

medrel hudalch, harhaas sonsohoos durgui hurch bna...

Зочин 2016-03-08 202.126.91.95

АВилгал өгөөгүй гэж эндсэн эх охин хоёрын түүх яасан бэ. Өөрөө 30 өнчин хүүхэд өсгөж байгаа нь арчаагүй ээж муу эцэг сонгосны үр дүн шүү дээ. Шалиг эхээс хариуцлагатай ээж дээр

Зочин 2016-03-08 103.26.195.75

Ерөнхийлөгчдөө баярлалаа. Монголынхоо бүх сайхан ээж нар, бүсгүйчүүддээ баярын мэнд дэвшүүлж сайн сайхныг хүсье.

From USA 2016-03-08 59.153.112.252

Fuck you ass hole

Зочин 2016-03-08 202.126.91.154

элбэгдоржийн зөв, дэмжиж байна ерөнхийлөгчөө

Zochin 2016-03-08 103.57.95.179

Hudalch *****,buh ym ni hudlaa nohoidoo

Зочин 2016-03-08 182.160.39.27

төрсөн өдөр нь хүртэл худлаа сонин хүн шүү.

багш 2016-03-08 182.160.36.45

1000 ээжджж баяр хүргэе, эрүүл энх, урт удаан наслахыг хүсье. Ерөнхийлөгчдөө баяр хүргэж амжилт хүсье. монгол ээжүүдийн сэтгэлийг мэдэрч байдагт нь баярлалаа.

Зочин 2016-03-08 103.26.195.75

МАН-хан бүр жинхэнэ худалч хулгайч шоучид гэдгийг 25 жил харлаа залхалаа. одоо дахиад тэнэг ард түмний тархийг нэг удаа угаачхана гэж горьдсоор...

ддүр эсгэсэн ардчил***** 2016-03-08 103.229.122.108

баярын өдрөөд ийм худлаа шоучдыг ганц өдөр тэвчиж хуурамч царайтай зургийг нь битгий нийтэлж байгаарай