Түүхэн дэх хамгийн хүчирхэг эмэгтэй захирагчид | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Түүхэн дэх хамгийн хүчирхэг эмэгтэй захирагчид

Хуучирсан мэдээ: 2016.03.08-нд нийтлэгдсэн

Түүхэн дэх хамгийн хүчирхэг эмэгтэй захирагчид

Эдгээр эмэгтэйчүүд нүсэр улс орныг толгойлж, ер бусын хувь тавиланг дамжээ.

Улсыг толгойлдог эмэгтэйчүүд эрэгтэй Удирдагчдаас  илүүтэйгээр анхаарал татдаг.  “Эмэгтэйчүүд, эмзэг хүйстэн” гэсэн ойлготоос тэр нь үүсэлтэй байж болох талтай. Гэхдээ эмэгтэй захирагчдад дэндүү их хүч байдгийг хэлэх нь зүйтэй байх.

Ольга

Киевын Русийн вангийн хатан

Захирсан хугацаа: 945 — 960

Вангийн хатан Ольга өөрийн  нөхөр, Киевын агуу ван гэх  Игорь Старыйг  амь үрэгдсэний дараа 945 – 960 онуудад Киевын Русийг захирч ирэв. Оросын  варяжийн овгоос гаралтай энэхүү анхны захирагч эмэгтэй үнэн алдартны шашинд орсон ба хожим шашин нь түүнийг хувилгаадын тоонд оруулжээ. Түүний нөхөр  алба гувчуур цуглуулж явах үеэрээ алагдсан байна. Хаан ширээг залгамжлагч Святослав тэр үед гурван настай байсан учир Ольга  албан ёсны бус захирагч болсон юм. Тэрээр нөхрийг нь хөнөөсөн  древлян омгийн удирдагч нарыг нь дараалан цээрлүүлж, тэднийг  номхруулжээ.  Эртний Оросын он дарааллын бичигт Ольга дайснаа хэрхэн онц хэрцгийлэн дарсныг өгүүлсэн байдаг.

Тамара

Гүржийн хатан хаан

Хаан ширээнд суусан хугацаа : 1184 — 1209

Тамара нь Багратион овгоос гаралтай, III Георгий, хатан хаан Бурдухан нарын охин байв. Тайван биш цагаар энэ эмэгтэй засгийг авч, тус улсын соёлын мандан цэцэглэлтийн бэлгэдэл болж чаджээ. Түүний ордонд  зохиолчдын бүхэл бүтэн үе байсан ба гүрж хэлийг утга төгсжүүлжээ.  Хатан хаан Тамара Гүржид, мөн өөрийн төрсөн нутаг Осетид христийн шашныг дэлгэрүүлжээ. Тэгээд ч түүнийг хувилгаадын тоонд оруулсан байдаг.

Елена Глинская

Москвагийн агуу вангийн хатан

Хаан ширээнд суусан хугацаа: 1526 — 1538

Вангийн ахайтан  Елена Васильевна Глинская нь Москвагийн агуу вангийн хоёр дахь эхнэр, Догшин Иван хааны эх, түүнийг нялх байхад нь улсыг удирдаж иржээ. Таван жилийн турш хэмжээлшгүй их мэдэлтэй байлаа. Тэрээр Орост мөнгөний шинэчлэл хийж, нэгдсэн валютыг  бий болгосонд нь түүхчид онцгойлон талархлаа илэрхийлдэг.  

Сююмбике

Казанийн хаант улсыг захирагч

Хаан ширээнд суусан хугацаа: 1516-1557

Сююмбикегийн эхний нөхөр Жан-Али бага насандаа хаан ширээнд суужээ. Түүнийг 18 настай байхад Сююмбике 12 ч хүрээгүй байв. Гэр бүлийн харьцаа нь тааруу, нөхөр нь түүнийг бараг үзэхгүй, хүүхэдгүй байжээ. Удалгүй  хаан нь бусдын гарт хөнөөгдөж, залуухан Сююмбикегийг хаан Сафа Гирейн эмсийн хүрээлэнд  худалдсан байв. Удалгүй тэрээр хааны хүүг төрүүлж өгөн  хууль бус захирагч болж чаджээ. Хааныг өнгөрсний дараа тэрээр хаант улсыг урт хугацаанд цэцэн мэргэнээр  удирдаж иржээ.

Ирина Годунова

Оросын хатан хаан-консорт (хаан ширээг залгамжлагч биш)

Хаан ширээнд суусан хугацаа: 1584-1598

Хатан хаан Ирина Федоровна нь Борис Годунов хааны эгч,  Федор І Иоаннович хааны эхнэр байв. Нөхрийгөө нас барсны дараа Борис Годуновыг хаан ширээнд суутал  тэрээр улсыг захирч байв. Английн хатан хаан  І Елизавета Тюдор, Александрийн тэргүүн хамбатай захидлаар харилцаж ирсэн түүх бий. Тэрээр Оросын үнэн алдартны шашныг дэлгэрүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэгтэй байлаа.

I Екатерина

Оросын анхны хатан хаан

Хаан ширээнд суусан хугацаа: 1684-1727

I Петр хааны эхнэр тариачин гаралтай, Марта Самуиловна Скавронская нэр, овогтой байлаа. Агуу их хойд зүгийн дайны үеэр оросууд түүнийг дайны олз болгон авч байжээ. Петр хаантай албан ёсоор гэрлэхээс өмнө түүний Анна, Елизавета гэх хоёр охиныг төрүүлж өгчээ. Залуу хаан эхлээд бүсгүйг анзаарч, нууц амрагаа болгосон юм. Екатерина хааны уур хилэн буцалж байхад ганцаараа түүнийг зогсоож чаддаг байсан гэдэг. Энгийн гаралтай хатан хаан Оросын төрийн бүхэл бүтэн хатан хаадын үеийг эхлүүлжээ.

Виктория

Их Британийн хатан хаан

Хаан ширээнд суусан хугацаа: 1837 – 1901

Виктория хатан хаан нь III Георг хааны дөрөв дэх хүү Кентын герцог  Эдуардын охин бөгөөд эх нь болох Германы Саксен-Кобург-Заальфельдын вангийн ахайтан Викториягийн хараан дор өсч  хүмүүжжээ. Тэрээр 18 насандаа хаан  ширээг өвлөн авч байлаа. Эцэг нь гурван ахтай ч тэд бүгд нас баржээ. Тэдний хүүхэд гэж байсангүй. Энэ эмэгтэй ард түмнийхээ хувьд шүтээн болсон хүн. Түүний нэрээр бүхэл бүтэн үеийг “Викторианы” гэж нэрлэсэн юм.

Индира Ганди

Энэтхэгийн ерөнхий сайд

Хаан ширээнд суусан хугацаа: 1917-1984

Улс төрийн зүтгэлтэн, тусгаар тогтнолын төлөө тэмцэгчийн гэр бүлд төрсөн тэрээр бага наснаасаа эцгийнхээ үзэл санаагаар хүмүүжжээ. Дэлхийн II дайны дараа тэрээр улс төрд оров. Энэтхэг 1947 онд тусгаар тогтнолоо олж авсны дараа түүний эцэг Жавахралал Неру анхны ерөнхий сайд нь болжээ.  Тэрээр охиноо  өөрийн туслахаар томилсноор түүний улс төрийн карьер  эхэлжээ. Эцгийгээ нас барсны дараа тэрээр Энэтхэгийн хамгийн том тушаалд суусан юм.  Энэ эмэгтэйн захиргааны үеэр  улс орон нь нэгдэж, эдийн засаг нь өсч эхэлсэн. Индира  шашин хоорондын сөргөлдөөн, маргааныг зохицуулахаар хичээж ирсэн ч тэр нь  түүнийг үхэлд хүргэсэн. Тэрээр алан хядагчдын гарт үрэгдсэн юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

guest 2016-03-08 202.5.196.254

indira gandi haan shireend suuv. hahaha

Зочин 2016-03-08 182.160.41.28

Мандухай, энэ тэр гээд монгол хатадыг оруулж болоогүй юм уу Мягмар гуай, та ч дээ

монгол хүү 2016-03-08 202.55.191.76

Монгол цустай юм ороогүй л гэхээрээ хэт нэг талыг баримталж гаргасан алдаатай судалгааны материал байх ШИГ .

тэнэг 2016-03-08 203.91.115.36

хаанаас ийм тэнэг мэдээ оруул ирэв ээ? эд нар чинь хэний ч мэдэхгүй, жижигхэн улсын эсвэл аймгийн түүх байна. Хятад, Монголын хаан ширээнд заларч байсан хатад хаана байна?

тэнэг 2016-03-08 203.91.115.36

хаанаас ийм тэнэг мэдээ оруул ирэв ээ? эд нар чинь хэний ч мэдэхгүй, жижигхэн улсын эсвэл аймгийн түүх байна. Хятад, Монголын хаан ширээнд заларч байсан хатад хаана байна?

Зочин 2016-03-08 43.242.242.38

захирагчид ч гэх шиг . Үгээ оновчтой цэгцтэй , мэдлэгтэй сонгооч ! Арай дэндүү хүмүүс мэдээлэл-г бэлтгэх юм Захирагч , зандалч байсан мэтээр гарчигнаасаа харагдаж байна . Хүчихэг эмэгтэйчүүд гэхэд л болно шүү дээ

qartuli xar 2016-03-08 49.0.161.198

end durdsanaas gantshan queen Tamar l hamgiin aguu n baidag yum da

Зочин 2016-03-08 150.59.246.248

NEws.mn-d Myagmar, Gogo.mn-d Gombo geed ene 2 nuhur yum bichine gej bantang ni hutgah yumaa

Зочин 2016-03-08 202.9.41.52

Бичсэн зүйлээ нягталж гаргаж байвал сайнсан. Алдаатай, буруу, мэдлэггүйгээс болоод хольж сольсон мэдээллүүд их байна. Индра Ганди яахаараа хаан ширээнд суудаг байна аа...

Зочин 2016-03-08 202.9.42.2

Хүчирхэг гэхээр тарган бяртай гэсэн үг үү

zochin 2016-03-08 203.213.63.173

Indra Gandi-iig haan shireend suuj bsan gej sonsoogui yum bna. erunhii said bol bsaan. Haan shiree, erunhii said 2 uur asuudal shu de. end tendees copy-doj bichsen bol uuruu zasah heregtei sh de. barag Odoogiin UK-iin hatan haan orond ni bval tohiromjtoi sanagdav.

Зочин 2016-03-08 103.57.92.67

Энхбаярын эхнэр Цолмонг дурдсангүй. Шар ажаа уурлана даа

Зочин 2016-03-08 103.57.92.67

Ха ха Мягмараа, Индира Гандигийн он тооллыг сайн хянаарай

Зочин 2016-03-08 88.235.186.5

Мандухай сэцэн хатан

Зочин 2016-03-08 88.235.186.5

За тэр Киевийн русь гэж байгаа биз.

Зочин 2016-03-08 137.186.121.166

Индра Гандийг хатан хаан гэж үзэх нь хаашаа юм. Ерөнхий сайд байсан хүн. Агуу эмэгтэй удирдагч гэж үзэж болох. Маргарит Тетчер бол агуу удирдагч гэх мэтээр үргэлжлүүлж болох юм шүү

mika 2016-03-08 203.194.118.36

Arai l dutuu dulimag bnada

Зочин 2016-03-08 122.201.31.75

Turakina bol Ogoodei haanii baga hatan. Mash ih uhaantai hun baisan. Deerhi hulmas unertuulsen hayantsaruudtai zeregtsuulj uzeheergui aguu. Galdanboshigt haanii Anu hatan baina.

Зочин 2016-03-08 202.179.26.180

НӨГӨӨ КЛЕОПАТРА ЧИНЬ ЮУ БИЛЭЭ ЦЕЗАРЫН ЭХНЭР БИЛҮҮ

Зочин 2016-03-08 59.153.115.142

bayanselenge alga bn shdee

tatar 2016-03-08 150.129.141.163

Сююмбике tatar iin hatan baisan Odoogiin Tatarsstan

МЯГАА 2016-03-08 202.9.40.146

МЯГАА ЗАРИМДАА АРАЙ Л ХЭТРҮҮЛЧЭЭД БАЙХ ЮМ. ИНДРА ГАНДИ ХААН ШИРЭЭ ГЭЖ БОЛОХГҮЙ ЭЭ. МЯГМАРАА АРАЙ БОЛОХГҮЙ.

зочин 2016-03-08 182.160.36.37

Ш.МЯГМАР л энэ орос эхнэрүүдийг сайн таньдаг бас бишрдэг байх. ИНДИРА ХАНДИ (1917-1984 ) 67 жил хаан ширээнд суугаал байсан гэсэн шо. ккк

iher mongol 2016-03-08 203.91.115.46

suut mongol busguichuud haachiv

Зочин 2016-03-08 103.23.51.1

hench medehgui oros site-aas copy paste hiijee tiim ch surtei uls turchid baigaagui humuus baina shuu dee anlgi heleer sudlaad uzeech

Зочин 2016-03-08 202.9.40.106

Хэний ч мэдэхгүй орос хатад л байна орос сайтнаас copy paste хийсэн бололтой

т 2016-03-08 103.48.116.62

Монголын Дөргөнө хатан хамгийн хүчирхэг нь байж дээ

Mongol 2016-03-08 203.194.118.52

Bsynselenge balaig erunkhii bolgoe tegeed saikhan mongol gej uls ugui bolno

Зочин 2016-03-08 122.201.31.49

orosoos uur yum meddegui myaa gar shuu. yadaj dunduur n mandhai tsetsen hatan geed oruulchihgui