Хөл хорионы үед ашиг хонжоо хайгчдад торгууль ногдуулжээ

Хуучирсан мэдээ: 2020.11.18-нд нийтлэгдсэн

Хөл хорионы үед ашиг хонжоо хайгчдад торгууль ногдуулжээ

Хөл хорионы үед ашиг хонжоо хайгчдад торгууль ногдуулжээ

Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд буй. Энэ үед хөл хорионы дэглэмийг зөрчиж ашиг хонжоо хайсан иргэд цөөнгүй зөрчил гаргаж буйг цагдаагийн байгууллагаас мэдээлэв. Цагдаагийн ерөнхий газрын /ЦЕГ/  Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгийн мэдээлснээр цахим орчинд худал мэдээлэл тараах, мөрийтэй тоглох, гар дээрээс архи согтууруулах ундаа борлуулах зөрчил гарах болжээ. Эдгээр хууль бус үйлдлүүдэд цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэл нээж, зарим иргэдэд хуулийн дагуу торгууль ногдуулж хариуцлага тооцжээ.

Тодруулбал, онцгой дэглэмийн үед гар дээрээс архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг завдсан 11 иргэнийг тус бүр 100 мянган төгрөгөөр торгож, найман тээврийн хэрэгслийг саатуулжээ. Мөн согтууруулах ундаа худалдан борлуулах зарын чанартай 90 цахим хуудсыг илрүүлж 11 хаягийг устгасан байна. Үлдсэн цахим хаягийг хяналтад авчээ.

Мөн сүүлийн өдрүүдэд иргэдээс цагдаагийн байгууллагад  цахим орчинд мөрийтэй тоглоомтой холбоотой гомдол мэдээлэл бүртгэгдэх болжээ. Энэ дагуу цахим орчинд гэмт хэргийн шинжтэй 75 үйлдлийг илрүүлжээ. Зөрчил гаргасан 24 иргэнийг тус бүр 100 мянган төгрөгөөр торгожээ. Мөн цахим орчинд 27 тоглоомын үйл ажиллагааг таслан зогсоож, гурван тохиолдолд хэрэг бүртгэлийн хэрэг нээжээ.

Түүнчлэн хөл хорио тогтоосон үед олон нийтэд худал мэдээлэл түгээсэн зөрчлийн шинжтэй 44 үйлдлийг цагдаагийн байгууллагаас илрүүлжээ. Хяналт шалгалтаар, зургаан иргэнийг тус бүр 500 мянган төгрөгөөр торгосон бол 21 контентыг устгуулж, 38 зөрчилд шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.

Тухайлбал, энэ сарын 17-нд буюу өчигдөр нийгмийн сүлжээнд “Монгол Улсын хилийг 19 км дотогш татсан байна” гэх мэдээлэлд Хил хамгаалах ерөнхий газрын гомдлын дагуу цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуульд заасны дагуу хэрэг бүртгэлийн хэрэг нээжээ. Уг мэдээллийг анх тараасан байж болзошгүй 1983-1987 оны хоорондох иргэн Э, Т,О, Д  мөн 1963 оны Э нарыг шалгаж байна.

АЖИЛ ЭХЛЭХ БОЛОН ТАРАХ ЦАГТ БҮХ ХҮН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХГҮЙ

ЦЕГ-ын  Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.БААТАРХҮҮ: 

-Хөдөө орон нутгийн групп сайт болон нийслэлд фэйсбүүкийн нээлттэй группт хууль бус мөрийтэй цахим тоглоомын зөрчил гарч байна. Энэ бүхэнд хяналт тавьж байна. Цагдаагийн байгууллагаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хатуу хөл хорионы үед явган болон авто тээврийн хөдөлгөөний хязгаарлалтад хяналт тавьж байна. Мөн ойрын хавьтлуудыг олж тогтоохоор өргөн цар хүрээтэй ажиллаж байна. Гэтэл хууль бус зөрчлүүд гарч байгаа тул  иргэдийг дор бүрнээ ухамсартай байхыг зөвлөе. Энэ сарын 17-нд ажил эхэлсэнтэй холбоотойгоор хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэн. УОК болон Засаг даргын захирамжид өөрчлөлт орсон. Сануулахад, өглөөний 07:00-10:00 болон 17:00-20:00 цагийн хооронд бүх хүн хөдөлгөөнд оролцно гэж ойлгож болохгүй. Хязгаарлалт тогтоогоогүй 13 аж ахуй нэгж л хөдөлгөөнд оролцоно. Бусад цагт хөдөлгөөний хязгаарлалт хийж байгаа юм. Иргэд бидэнд туслах ганц зүйл бол гэртээ байх, мэдээллээ үнэн зөв өгөх юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж