Хятадын ЭЗ-ийн өсөлт 6,5-7 хувь байна | News.MN

Хятадын ЭЗ-ийн өсөлт 6,5-7 хувь байна

Хуучирсан мэдээ: 2016.03.08-нд нийтлэгдсэн

Хятадын ЭЗ-ийн өсөлт 6,5-7 хувь байна

 

Хятад өөрийн эдийн засгийн өсөлтийг 6,5-7%  байлгахаар төлөвлөн хэрэгжүүлж байна гэж Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцян  бямба гаригт Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хуралдааны чуулган дээр мэдээлсэн байна.

 


Дүгнэлтийн дагуу, Хятадын төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний  үйлдвэрлэлийн гурван хувьтай тэнцэх гэнэ. Өмнөх жилд ДНБ-ийн 2,3 хувьтай тэнцэж байжээ.

 

Хятадын нийгэм, эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөнд саяхан эхэлсэн таван жилийн төлөвлөгөөний хугацаанд эдийн засгийн өсөлтийг  жил бүр 6,5 хувь байлгахаар заасан ба 2020 он гэхэд Хятадыг “дунд төвшний хангамжийн нийгэм болгоно” гэж Ли Кэцян мэдэгдлээ. Ерөнхий сайдын хэлснээр  ажиллаж байгаа хүн бүрийн  хөдөлмөрийн бүтээмж 87 мянган юаниас 120 мянган юань хүртэл нэмэгдэх гэнэ.


Эрх баригчид 10 сая ажлын  байр бий болгох, төмөр замыг сайжруулах, авто замыг хоёр дахин нэмэгдүүлэхэд  120 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх юм. Өмнө мэдээлснээр, Хятадын эдийн засгийн нэг асуудал нь  үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадал юм. Үүнийг хэдэн  жилийн дотор 10 хувиар  бууруулахаар төлөвлөжээ.

 

Хятадын нийгэм эдийн засгийн хөгжлийн 2016 оны төлөвлөгөөнд  тухайлбал хөрөнгийн зах зээлд гарч магадгүй  гэнтийн өөрчлөлтөд  цаг тухайд нь нөлөөлөх тусгай механизмыг бүтээхээр тусгасан байна.


Хятадын үндэсний валют юанийн ханшийн өөрчлөлтийн механизмыг сайжруулан  түүнийг тогтвортой  төвшинд барих арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна гэж Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцян БХАТХ-ын чуулганы хуралдаан дээр мэдэгдлээ.

Хятадын Ардын Банкны орлогч дарга И Ган мэдээлэхдээ, эдийн засгийн өсөлтийн хурд буурсан ч Хятад мөнгөний бодлогын хүүгээ сөрөг болгохгүй гэсэн байв. "Эдийн засгийн байдал муудаагүй" гэж И Ган Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн чуулганы хуралдааны завсарлагааны үеэр өгүүлэв. Хөрөнгийн гадагшлах урсгалыг тогтоох хангалттай хэмжээний валютын нөөцтэй гэж тэр нэмэн мэдэгдлээ.


Хятадын 2016 оны төсөвт тус орны батлан хамгаалахын зардал нь  өнгөрсөн оныхоос 7,6%-иар нэмэгдэн 954 тэрбум юань ($146 тэрбум) болон өсчээ. Гэхдээ батлан хамгаалах зардлын өсөлтийн хурд нь өмнөх онуудынхаас доогуур. 2015 онд тэр нь 10,1%-иар, 2014 онд 12,2%-иар, 2013 онд 10,7%-иар, 2012 онд 11,2%-иар тус тус өссөн байлаа.


2020 он гэхэд Хятадын хүн ам 1,42 тэрбум болно гэж Ли Кэцян мэдээлэв.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-03-08 202.21.106.135

ДУРТАЙДАА ХЯТАДУУД САЙЖРУУЛААГҮЙ. ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ Л ТИЙМ БОЛОМЖ ОЛГОЖ БАЙГАА ХЭРЭГ. ҮҮНД ХЯТАД САЙН БОЛООД ОРОС МУУ БОЛООД БАЙГАА ЮМ БАЙХГҮЙ ИЛЖИГ МИНЬ.

Зочин 2016-03-08 43.242.242.224

Хятадын эдийн засаг л сайжирвал Монголынх дагаад сайжирна. Хятадын компаниуд чангарч зэс, нүүрс, төмрийн хүдэр ихээр аваад эхэлмэгц дэлхийн зах зээлийн үнэ дагаад өсөж манайд орж ирэх валютын хэмжээ өсөж эдийн засаг сайжрана. 2010 онд тэгсэний үр дүнд бид хэдэн олсон мөнгөө баруун солгоогүй цацаж мөнхөд ийм байх юм шиг аашилсэн. Ингэхэд Оросын эдийн засаг сайжрахад Монголд үнэхээр тэр нь нялзахгүй сонин шүү. Тэд манайхаас юу ч авахгүй харин ч махаа бүр Австрали, Бразилаас авдаг ёстой өөдгүй

Зочин 2016-03-08 103.57.92.106

HAYA BIDA UHER MANGUU BILEE. ENE N HICHNEEN SAIHAN BULGEE. DELHIID HEN CH UHER MANGUU BAIJ CHADAHGUI.

v 2016-03-08 103.57.92.232

Хай тана үхэр Монгу ману дунда улса харваа. Тана тэнэг Ивана Рус чинь ману гара хөлө гэдгаа мэдэхгүйэ үнээн тэнэгэ үхэр барваа.

АН-д хариуцлага тооцож идсэн мөнгийг нь төлүүлье 2016-03-08 103.229.122.108

монголын шилдэг эдийн засагч Бямбасүрэн гуай АН-ыг анх бонд авахад нь ингэж хэлжээ. Та нар энэ бондоо шавар цемент зуураад газар руу цутгаж болохгүй шүү, эргэж ашиг олдог зүйл рүү хөрөнгө оруулаарай гэсэн. Гэтэл Алтанхуяг тэргүүтнүүд хэд дахин нугалсан хөөрөгдмөл үнээр зам, барилгын тендер зарлаж, өөрсдийн халаасны компаниудаа тэтгэж улс орноо туйлдуулсан нь өнөөдөр ил боллоо

Зочин 2016-03-08 202.179.18.194

Хятадын эдийн засаг Монголд хамаатай учраас энэ. Тэрнээс Хятад хайртайдаа биш.

zochin 2016-03-08 122.201.31.48

news.mn hyatadiin gar hul ymu hyatad udahgui mongoliig ezellee shuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж