Монгол Улсын Засгийн газраас Covid-19 цар тахлын нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан авч ашигласан гадаад зээл, тусламжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өгч байна. Тэрбээр олон нийтийн сүлжээгээр гадаадаас авсан зээл, тусламжийн мөнгөн дүн болон бусад асуудлаар худал мэдээлэл их тарж байгааг онцолж, нарийвчилсан тайлангаа тавьж байна. Нийт 299.5 сая ам.долларын зээлийн гэрээг хөгжлийн дөрвөн түнш байгууллага, улстай байгуулсны 66.6 хувь буюу 199.5 сая ам.долларын зээлийг авсан. Үлдсэн 100 сая ам.долларын санхүүжилт 2020 оны дөрөвдүгээр улиралд орж ирэхээр хүлээгдэж байна.
🔴 ШУУД | Covid-19-ийн цар тахалтай холбоотойгоор Засгийн газраас авсан гадаад, зээл тусламжийн талаар мэдээлэл хийж байна #NewsMN #NewsAgency
Posted by News.mn on Wednesday, November 18, 2020
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллийн эхэнд “УИХ-д энэ асуудлыг нээлттэй ярилцах санал оруулж байв. Тухайн үед УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хаалттай яръя гэж байсан. У.Хүрэлсүхийн Засгийн газрын авсан зээл бүр зориулалтын хамт УИХ-аар орж батлагдаж байсан. Нийтдээ 9.3 их наяд төгрөгийн өр дарсан. Бүх зүйлийг ил тодоор яръя”.
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК
Тус банкнаас 160.1 сая ам.долларыг авах бол өнөөдөр аваад байгаа нь 128.1 сая ам.долларыг маш хөнгөлөлттэй нөхцөлөөр аваад байна.
- 100 сая ам.долларыг нь төсвийн дэмжлэг болгож авч байгаа. Төсвийн орлого буурч байгаа үед Хүүхдийн мөнгө олгох, НДШ тэглэсэн зэрэг арга хэмжээнд зориулж уг мөнгийг авсан.
- 160 сая ам.долларын дараагийн хэсэг нь 30 сая ам.доллар байгаа ба гүйцэтгэл нь 0% байгаа. Үүгээр
- Covid-19 өвчин болон амьсгалын замын хүнд, хурц хэлбэрийн өвчнийг оношлох, эмчлэх зорилгоор 2,923 ширхэг тоног төхөөрөмж, 68,128 ширхэг хувийн хамгаалах хэрэгсэл
- Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн агуулах барьж, тоноглох
- 7 аймгийн нэгдсэн эмнэлгийн ариутгалын тасгийг шинэчлэх
- Түргэн тусламжийн машин 21 аймагт
ЭМЯ худалдан авалт, төслийн хэрэгжилтийг хариуцан ажиллаж байгаа.
- 2 сая ам.долларын зээл.
Энэ нь өмнө авсан зээлийн зориулалтыг өөрчилсөн.
572 нэр төрлийн тоног төхөөрөмжийг худалдаж аваад нийслэл, орон нутагт тараасан. Үүнд
- Зөөврийн рентгэн аппарат 16
- хяналтын монитор 43 ширхэг
- амьсгалын аппарат 32 ширхэг
- тариа дуслын автомат шахуурга 105 ширхэг
- 60 ширхэг утлагын аппарат, 70 хүчилтөрөгч өтгөрүүлэгч
- 141 ширхэг халуун хэмжигч зэрэг тоног төхөөрөмж авсан.
Гүйцэтгэл 100%
- Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл гээд 4 сая ам.долларыг 100 хувь авсан.
Үүнийг Хүүхдийн мөнгө, хүнсний талоны таван сарын санхүүжилтэд ашигласан.
- Буцалтгүй тусламжаар 2.5 сая ам.доллар авсан.
1 сая ам.доллараар ХӨСҮТ-д сити томографын төхөөрөмж авсан. Эмнэлгийн ажилчдын илүү цагийн цалинг олгосон. 100 хувь санхүүжигдсэн.
- 5 сая ам.доллароор PCR шинжилгээний лабораторид шаардлагатай 19 ширхэг тоног төхөөрөмж, 5,000 ширхэг шинжилгээний урвалж, оношлуур, хүчилтөрөгчийн үйлдвэр байгуулахад шаардлагатай 4,804 ширхэг тоног төхөөрөмж, иж бүрэн хэрэгслийг худалдаж авах ажлыг ЭМЯ зохион байгуулна. Гүйцэтгэл одоогоор 0 буюу гэрээний шатанд байгаа.
БНХАУ-ЫН ТУСЛАМЖ
БНХАУ-аас 700 мянган ам.долларын тусламж авсан. Энэ талаар цахим орчинд буруу мэдээлэл гарсан. Дээрх тусламаар:
- Эхний удаад 5,000 оношлуур, 5,000 ширхэг эмнэлгийн зориулалттай N95 маск, 5,000 ширхэг мэс заслын зориулалттай амны хаалт, 1,000 ширхэг хамгаалалтын хувцас УОК-т өгсөн.
- II ээлжинд 8,000 ширхэг оношлуур, 490 мянган ширхэг мэс заслын амны хаалт УОК-т өгсөн.
- III ээлжинд 100 мянган ширхэг KN95 маск ЭМЯ-нд тус тус шилжүүлсэн.
ЕВРОПЫН ХОЛБОО
Тус холбооноос 50.8 сая ам.долларын гэрээний дүн байгаа бол бодитоор авсан нь 16 сая ам.доллар байгаа. Энэ мөнгийг Covid-19-той холбоогүй өөр зориулалтын мөнгө. Үүнд:
- 8 сая еврог техникийн туслалцаа
- 43 сая еврог төсвийн дэмжлэг хэлбэрээр авахаар эхний 16 сая ам.доллар нь орж ирсэн.
ОУВС
ОУВС-аас яаралтай санхүүжилтийн нөхцөлөөр авсан 99 сая ам.доллар авсан.
Энэ бол төсвийн дэмжлэг.Өөрөөр хэлбэл цар тахлын үед төсвийн орлого тасрах үед нөхөх зорилгоор, цар тахлын үед санхүүжүүлэхээр авсан. 99.5 сая ам.доллар ороод ирчихсэн байгаа.
ДЭЛХИЙН БАНК
Covid-19-тэй холбоотойгоор Дэлхийн банкнаас 70 сая ам.долларын гэрээний дүн бүхий тусламж авч байгаа. Бодитоор авсан нь 19.3 сая ам.доллар.
Энэ санхүүжилтээр "Цахим ЭМ" төслийн дахин хуваарилалтаар 2.1 сая ам.доллар авсан байсан зээлийн зориулалтыг өөрчилсөн.зээлийн хэмжээ өөрчлөгдөхгүй. Гүйцэтгэл 100 хувь байгаа.
- 15 суурин рентген
- 12 зөөврийн рентген
- 41 зөөврийн эхо аппарат авсан.
Төв болон орон нутгийн эрүүл мэндийн салбарт нийтдээ 67 төрлийн тоног төхөөрөмжийг авсан.
БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН ШИНЭЧЛЭЛ ТӨСӨЛ:
Уг төслийн 5 сая төгрөгийн санхүүжилтийг дахин хуваарилалсан.
Энэ нь одоо хэрэгжиж байгаа төслөөс дахиад зориулалтыг нь өөрчлөөд аравдугаар сарын хүүхдийн мөнгө хөтөлбөрийн санхүүжилтэд зарцуулсан. Гүйцэтгэл 100 хувь. Энэ нь зээлийн нийт хэмжээг нэмэгдүүлэхүй, зориулалтыг өөрчилсөн юм. Цаад байгууллагуудтай нь ярьж тохироод гэрээнд өөрчлөлт оруулаад явж байгаа.
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСӨЛ:
Тус төслөөс дахин хуваарилалт хэлбэрээр 15 сая ам.долларыг авахаас одоогоор гүйцэтгэл 66 хувьтай. 10 сая ам.долларыг нь сайн дурын даатгуулагчдыг 4, 5, 6, 7 дугаар саруудын даатгалаас чөлөөлсөнтэй холбоотой санхүүжилтийг НДСан руу шилжүүлсэн.
ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ, БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ ТӨСӨЛ:
Уг төслийн 26.9 сая ам.долларын гүйцэтгэл 7.8 хувьтай.
- Улсын Гуравдугаар төв эмнэлэг, ХУД-ийн 300 ортой эмнэлэг, АШУҮИС-ийн сургалтын эмнэлэг, 21 аймаг, 9 дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн нийт 1,000 орчим нэр төрлийн 11,500 ширхэг тоног төхөөрөмжөөр хангах.
- Эдгээр эмнэлэгт 1,000 ор дэлгэх боломжийг бүрдүүлнэ.
ЭМЯ, ДБ-ны худалдан авалтын журмын дагуу хийгдэнэ.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ҮЕИЙН ДЭМЖЛЭГ БА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСӨЛ:
Тус төслийн 20 сая ам.долларын гүйцэтгэл 0 байгаа. Мөнгө нь орж ирээгүй. Өнгөрсөн сарын 29-нд УИХ-аар соёрхон баталсан.
Ихэнх зээлийн мөнгө Төрийн сангийн дансанд биш, гэрээ хийж байгаа тухайн ААН рүү цаад байгууллагаасаа шууд шилждэг.
БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ:
Тусламжаар 1 сая ам.долларыг авсан. Гүйцэтгэл 0% байгаа. Уг мөнгөөр
4 сая ширхэг бээлий, нэг удаагийн маск 206,000, N95 маск 28,000 ширхэг, хамгаалалтын хувцас 14 мянган ширхэг, нүүр, нүдний хамгаалалтын шил 6,000 ширхэг зэрэг хувийн хамгаалах хэрэгслийг эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, онцгой нөхцөлд тэргүүн эгнээнд ажиллаж байгаа ажилтнуудад олгоно.
Худалдан авалтын ДБ-ны журмаар ЭМЯ зохион байгуулна.
Японы засгийн газраас 9.3 сая ам.долларын зээл авна. Одоогоор гүйцэтгэл 0 байгаа. Зориулалт нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, оношилгоо эмчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмж төхөрөөмж авах болон халдварын үед холбоо, зарлан мэдээлэх систем нийлүүлэхэд ашиглана. Мөнгө нь орж ирээгүй байгаа.
USAID- аас 2.5 сая ам.доллар авсан. Үүнийг саван, гар ариутгагч, эрүүл ахуйн хэрэгслээр хангах мөн орлого багатай айл өрхийг дэмжих, шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл тоног төхөөрөмжүүдийг нийлүүлнэ. Гэхдээ энэ мөнгө Сангийн яамаар дамжихгүй, холбоогүй. Цаад байгууллагуудаараа дамжсан.
Германы Элчин сайдын яамнаас 1.5 сая ам.долларын тусламжаар МСҮТ-д контент бэлтгүүлэхэд зарцуулах зэрэгт зарцуулсан. Ковид-тэй холбоогүй .
НҮБ-аас 2.6 сая ам.долларын буцалтгүй тусламжийг техникийн тусламж үзүүлэхээр УОК, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран ажиллаж хамгаалах хэрэгслүүд нийлүүлэх чиглэлээр хийгдэж байгаа.
Мөн Оюутолгой, HU хамтлаг дэмжлэг үзүүлсэн гэсэн мэдээлэл бий. Нийтдээ төсвийн дэмжлэг хэлбэрээр 299.5 сая ам.долларын зээлийн гэрээ байгуулснаас одоогоор 199.5 сая ам.долларын зээлийн гэрээг авсан. 100 сая ам.долларын санхүүжилт энэ оны дөрөвдүгээр улиралд орж ирэхээр хүлээгдэж байгаа.
Холбоотой мэдээ