Бараа түгээлт, татан авалтыг шөнийн цагаар хийхээр төлөвлөж байна | News.MN

Бараа түгээлт, татан авалтыг шөнийн цагаар хийхээр төлөвлөж байна

Бараа түгээлт, татан авалтыг шөнийн цагаар хийхээр төлөвлөж байна

Бараа түгээлт, татан авалтыг шөнийн цагаар хийхээр төлөвлөж байна

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабын 26 мянга гаруй албан хаагчид коронавирусийн халдварын үед цар тахалтай тэмцэх хариу арга  хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Нийслэлийн онцгой штабаас өчигдөр  /2020.11.17/ зохион байгуулж хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийг НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн,  дэд хурандаа Э.Эрдэнэбаатар танилцууллаа.

НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар “ Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссоос гаргасан хотоос гарах, орох хөдөлгөөнд хязгаарлалт хийх зохицуулалтын хүрээнд Баруун түрүүн, Эмээлт, Гүнт, Өлзийт, Баянзүрх, Багахангай, Налайх дүүргүүдийн товчоодод хяналт тавин ажиллаж байна. Хотоос гарах ачаа тээвэр, хүнсний хангамж үйлчилгээ, эм, шатахуун борлуулалтын үйлчилгээ, стратегийн чухал ач холбогдол бүхий бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд оролцож байгаа ачаа тээврийн хэрэгслүүдийг саадгүй нэвтрүүлж байна. Мөн зөвхөн хотын харьяалалтай иргэд, ачаа тээврийн хэрэгслийг хотруу оруулж байгаа. Өнөөдрөөс /2020.11.18/ эхлэн 07:00-10:00, оройны 17:00-20:00 цагаас  бусад үед иргэдийн хөдөлгөөнийг хориглосон. Тиймээс бараа бүтээгдэхүүний түгээлт, хүргэлтийн ажлыг  шөнө  буюу 22:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд  зохион байгуулахаар төлөвлөж байна” гэв.

Өнөөдрийн байдлаар Нийслэл хотын хэмжээнд хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний 35-120 хоногийн нөөцтэй байгаа аж.  Мөн хүн амын усны хангамжийг хангах 327 ус түгээх худаг хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна. Нийслэлд сайжруулсан шахмал түлш борлуулах 161 цэг дээр өдөрт 2500-3000 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцийг бүрдүүлж, түгээлтийг хийж байна. Нийслэлийн хэмжээнд одоогийн байдлаар сайжруулсан шахмал түлшний дутагдал үүсээгүй байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-11-18 192.82.64.248

бараа хүлээн авагч, түгээгч, жолооч нар яаж ирж очих, хаана унтах, хоол унд, энэ бүхний ард баахан хүний эрүүл мэнд, дархлаа гээд л асуудлууд хөврөх байх даа,

Avatar

E 2020-11-18 66.181.161.76

Ene hvmvvs chin ardaa bas vr hvvhedtei irgen hvn shvv hezee ni untaj amarj biye amraah ym be jhn bodoltoi baigaachee hvn bolgonii toloo ogloo 7 ajilaa hiigeed bas l ydarj l baigaa ymar ymar sonin hariutslagvi shiidwer gargadiin be ydaj bvh baraatvgeeltei ogloo 9-12 hoorond bailgaj odor ni horiogoo ilvv changa tawildaa zam tvgjrelgvi baigaa tsag tsagtaa amjin shvv dee vr hvvhdvvd ni ezengvi baigaa jhn hvvhed bwl yaihiin ymar robot bish 24 tsag ajilah heregtei bolno shvv.

Avatar

Зочин 2020-11-18 202.9.40.140

Өглөө 8 цагт гарч дэлгүүр орлоо. Түгээлт ирж байна. Яаж ч бодсон жижиг дэлгүүрүүд онгойхоор бараа өгнө шүү дээ. Түгээлтээс хамаарч биш жижиг дэлгүүрүүдэд бараагаа зардаг болохоор Түгээлт өглөө хийгддэг билээ.

Avatar

Zochin 2020-11-18 165.225.110.82

Энэ ёстой хачин шийдвэр гарлаа. Ямар шалтгаанаар бараа хүргэлтийг шөнө хийх гэж байгаа юм бол? Одоо чинь хөл хорионы үе зам ямарч түгжрэлгүй. Шөнө унтахгүй байцгаая гэсэн хөдөлгөөн юм уу? Ядаж өглөө эрт хийх хэрэгтэй. Тайлбар хэрэгтэй байна.

Avatar

Зочин 2020-11-18 192.82.72.97

Ene baraa tugeeltiin shiidver unheer amidrald niitseegui shiidver bnaa ,uuniig neg ergej harah heregtei baihaa

Avatar

Зочин 2020-11-18 192.82.78.206

Бусад орнуудын жишгээр дэлгүүрийн бараа, хүнсний түгээлтийг шөнө хийх нь зөв.

Avatar

зочин 2020-11-18 103.57.95.77

 хэдэн жил төлөвлөх гэсэн юм бэ?.Шууд хийгээч!.ямар асуудал гарах уу,яаж зохицуулах уу гэдгийг хийж гүйцэтгэж байж л мэдэж авна шүү!.

Avatar

Зочин 2020-11-18 192.82.75.6

Та нар тайван бай. Маргааш бүх дэлгүүр, эмийн сан, хүнсний захыг шөнө жиллах захирамж гаргая. Тэгээд шөнөдөө бараагаа татаж байг. Цагдаа нар минь тэртэй тэргүй шөнө амрах биш….

Avatar

ахмад настан 2020-11-18 64.119.20.23

202.126.89.246-г дэмжиж байна. Та бүхэн сайн унтаж амрах хэрэгтэй гэсэн шүү дээ, энэ худалдааны ажилчид амрахгүй бол ядарч дархлаа нь суларч корона улам ихсэнэ шүү дээ.Та бүхэн тэнгэрийн юм битгий ярь л даа, газар бууж ард түмэнтэйгээ хамт байцгаа

Avatar

ха ха ха 2020-11-18 49.0.212.165

Ха ха ха ха савж уналаа, та бүхний энхрий хайртай нам засаг, алдарт жидүүчин Хүүк болон УОК-ын муруй нүүртэй жидүүчин Янгүүг мөн Эрэл Сумьябазар нар аргагүй л мэргэн ухаантай агуу удирдагчид шүү

Avatar

zochin 2020-11-18 59.153.84.150

Corona virus shunu idevhijdeggui yum uu haashaa yum be? Shuniin tsagaar humuusiig ajilluulahad daarch, yadarch, darkhlaa ulam muudna. . Ene hund hetsuu uyd eeljiin ajilchid, hun huch geed mash ih asuudal. Udriin tsagaar humuusiin buugnurul uusgehgui zohion baiguulalttai tugeeltiig hiij bolno shdee. Yadaj ugluu ert boldoggui yum uu.

Avatar

jssudsh 2020-11-18 202.9.40.129

maxan tolgoit box

Avatar

Зочин 2020-11-18 212.95.5.192

шөнө корона бас унтдаг юмуу.

Avatar

Зочин 2020-11-18 192.82.73.94

ER ni bol baraa tugeeltiig solongost law ugluu 4-6 tsagiin hoorond hiideg j ni talh boownii uilweruud udur 12 gehed tsewerelgeegee hiigeed tardag

Avatar

Зочин 2020-11-18 49.0.212.165

Юм л бол Солонгос тэгдэг Солонгос ингэдэг гэх юм

Avatar

Зочин 2020-11-18 122.201.21.29

Жижиг дэлгүүрүүдийн ажилчид яаж бараагаа хүлээн авах уу. Яаж харих уу

Avatar

иргэн 2020-11-18 202.126.89.246

үйлчилгээний ажилчид чинь бас хүн шүү дээ. Наад шийдвэрээс чинь болоод 24 цаг ажиллах болох нь байна шүү дээ. Амьдрал дээр наадах чинь хэрэгжихгүй шдээ

Avatar

Зочин 2020-11-18 150.129.143.167

энэ дэлгүүр хоршоо, эмийн сан, эмнэлэгт ажигллагсад хүн биш юм байх даа, гэр орондоо харьку ажилдээрээ хонох болжийн уу,

Avatar

Зочин 2020-11-18 66.181.161.14

шөнөөр өдрөөр ялгаагүй л хүнтэй харьцана мулгуутахаа боль ардууд босно шүү

Avatar

попор судлаач 2020-11-18 66.181.161.14

дахиад амьдралгүй мангар үйлдэлээ хиих нь

Avatar

/*-*/ 2020-11-18 49.0.212.165

Топоор судлаач юмуу эсвэл Популист судлаач юмуу өөрөө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж