“Франкфурт-УБ” нислэг гэнэт цуцлагдаж, Европ дахь монголчууд хүнд байдалд оржээ | News.MN

“Франкфурт-УБ” нислэг гэнэт цуцлагдаж, Европ дахь монголчууд хүнд байдалд оржээ

“Франкфурт-УБ” нислэг гэнэт цуцлагдаж, Европ дахь монголчууд хүнд байдалд оржээ

“Франкфурт-УБ” нислэг гэнэт цуцлагдаж, Европ дахь монголчууд хүнд байдалд оржээ

Энэ арваннэгдүгээр сарын 11 ны өдөр манай улс дотооддоо Covid-19 халдварыг алдсан тул чанга хатуу хөл, хорио тогтоосон. Мөн гадаадын орнуудаас иргэдээ авч ирэх байсан тусгай үүргийг нислэгүүдийг гэнэт цуцалсан. Иймд, эх орондоо ирэхээр билетээ бичүүлж, ажлаасаа гарч, амьдарч байгаа орон байраа хүлээлгэж өгөөд байсан Европ дахь манай иргэдийн байдал хүнд байдалд орсон байна.  Тэд манай редакцад хандаж УОК-д хаягласан хүсэлтээ уламжилж өгөхийг хүссэн юм.

Тэд хүсэлтдээ “энэ сарын 19 ны өдөр Франкфуртаас Монгол руугаа нисэхээр төлөвлөж, ажлаас өгч, байрнаасаа гарсан байсан тухайгаа дурдаад. Бид бүгд байгаа газраасаа шинжилгээ хийлгэж очоод, тусгаарлалтын дэглэмийг чанд сахих тул халдварын голомтод өдийг хүртэл тэсч үлдсэн цөөхөн хэдэн монголчуудаа татаж авахыг гуйя” гэжээ.

УОК-Т ГАРГАСАН ХҮСЭЛТДЭЭ:

“Монгол улсад үүсээд буй нөхцөл байдал болон COVID-19 цар тахлаас шалтгаалан авч  хэрэгжүүлж буй ажлуудын талаар шадар сайд арваннэгдүгээр сарын 13-ны өдөр олон нийтэд хурлын тайлангаа тайлагнах үедээ арваннэгдүгээр сарын 19-ны Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгийг үйлдэхгүй болсон тухай гэнэт мэдэгдсэн.

Энэхүү гэнэтийн мэдэгдлээс шалтгаалж Европын 28 орноос сардаа ганц удаагийн тус нислэгт багтаж нэрсээ баталгаажуулсан иргэд амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаа, санхүүгийн байдлаараа хохироход хүрлээ.

Өвчлөл өдөр бүр ихсэж, улс орнууд яаралтай үеэс бусад үед гэрээс гарахгүй байх захирамж гаргасан тул ажиллах боломжгүй, нислэгт багтаж байраа хүлээлгэн өгсөн нь байрлах газаргүй, бичиг баримтны хугацаа дууссан хүмүүс, жирэмсэн эхчүүд, бага насны хүүхэдтэй хүмүүс, хөгшин настай, хагалгаа эмчилгээний журмаар ирсэн өвчтэй хүмүүс маань олон орны хилийн зааг дээр гацах аюулд тулаад байна.

Монгол улсдаа бий болсон гэнэтийн нөхцөл байдлыг ухамсарлан ойлгож байгаа ч нэрсээ баталгаажуулаад явахаар төлөвлөсөн иргэдийн амь нас, эрүүл мэнд, эрх эрх чөлөө нь ноцтой зөрчигдөж магадгүй байдалд хүрээд байгаа тул анхааралдаа авч, арваннэгдүгээр сарын 19-ны тусгай үүргийн нислэгийг төлөвлөсөн өдөрт нь үйлдэж өгнө үү” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-11-18 202.9.40.70

За тэгээд та нар минь гудамжинд гарчихгүй л бол наанаа тэсээд бж байхаас өөр сонголт үлдсэнгүй ! Наад европт чинь хоног төөрүүлэх өчнөөн газар бга вокзал, метро, орц, хонгил, том зочид буудлын үүдний өрөө гээд ! Бүр болохгүй бол ядуучууд, орон байргүй хүмүүст засгийн газар, буяны байгууллагуудаас гаргаж өгдөг нийтийн байранд учир байдлаа хэлээд оч, тэнд мөн үнэгүй хоол цай өгч бга ! Та нарыг Монголд шингээх үнэхээр зай багтаамж алга ! 21 он гартал та нар минь цыган амьдралаар амьдраад үз !!!

Avatar

zochin 2020-11-18 46.114.36.92

yu hutsad bgad n**** ve chi yuni chine tsigan yuni chine metro adilhan mongol hun bj negnee ingej helj boldimu chi yasan tarhini turaltai hun be chi ain

Avatar

Зочин 2020-11-18 202.21.98.238

DOTOODDOO HALDVAR ALDCHIHAAD BAIHAD YUN GADAADAAS HUN AVAH VE?! ALBATAI YUM SHIG TENEJ TENUUCHILJ YAVCHAAD HENDEE YALARHAAD BGAA YUM!!! EHLEED DOTOODIIN NUHTSUL BAIDLAA BUREN HYANALTANDAA AVCH BJ NISLEG HIIH HEREGTEI. HALDVAR GADAADAAS L ORJ IRSEN. ODOO HESEG HUGATSAAND TUSGAI NISLEG ZOGSOH SHAARDLAGATAI!!!

Avatar

Зочин 2020-11-18 180.183.123.4

3 saras hoish buyhel buten9 sar gadni ulsad gatschihad bn ged tusulud uzere. amarguishu bas

Avatar

хэ хэ хэ 2020-11-18 49.0.212.165

Наанаа харласан нь ирээдүйтэй дээ, Монголд бүх юм сөнөсөн

Avatar

Zochin 2020-11-18 46.224.12.182

Turkaas ch gesen awaachee humuusee hetsuu bna shtee 3dah sardaa ongots bhgui

Avatar

Зочин 2020-11-18 202.9.40.125

Нислэгээ хэвийн явуулж хүмүүсээ аваач ээ!!! Чадахгүй бол дэлхийн улсууд хүргээд өгөхөд тусална, арчаагүй төр засгаас болж Монголчууд хохирох ёсгүй.

Avatar

зочин 2020-11-18 64.119.18.195

хураасан мөнгөөрөө нийлээд түр байр авч болно. мөн Элчингийнхэнтэй ярих асуудал байх .

Avatar

Зочин 2020-11-18 146.115.161.230

Энэ ч харин үнэн байх шүү. Эргээд ажилдаа орж чадахгүй. Байр ч адил.

Avatar

а 2020-11-18 202.9.46.84

бас л 200 хүн байгаа байх даа Хэцүү ч юм даа

Avatar

Зочин 2020-11-18 64.119.20.154

avchirsan ni deeree

Avatar

Зочин 2020-11-18 103.57.92.139

ЭСЯ-ны төлөөллийг явуулж яг хэдэн хүн байгаааг нотлоод, татаж авах арга хэмжээ авах нь зөв.

Avatar

нисгэ 2020-11-18 202.179.24.18

юугий нь нотолдог юм, билетээ авчихсан хүмүүс

Avatar

Зочин 2020-11-18 202.55.188.104

Tuluvlusun baisan bol avaachee. Mongoldoo bid nar ger bulee oluulaa dem demendee amidraad boldog shde, gadaadad baigaa humuus chin hetsuu shuu dee. Dotoodod aldsan chin UOK-n 100% buruu, ternii tuluu gadaadaas iregsdiig shiitgej bolohgui. Tusgaarlah bair baihgui bol Chingis, Bayangol g.m. ulsaas unegui luivardaj avsan buudluudiig albadan daichilj ashiglah yostoi. Iim hetsuu uyed huvidaa buudaltai erhten darhtanguud eh orniihoo tuluu buudlaa ashigluulah uuregtei

Avatar

Зочин 2020-11-18 64.119.27.202

Gadaadad bolood baisan l bailgui. End nuhcul baidal yalgaagui. Tes.

Avatar

иргэн 2020-11-18 202.179.27.138

тэнд Та нар хэцүүдэж байгаа бол Нутаг орондоо байгаа Бид ч гэсэн Хатуу хөл хорионд орж, улмаар Бэлэн мөнгөний Хомсдолд орж Хоосон хонох дээрээ тулж эхэллээ

Avatar

tenguud 2020-11-18 126.247.82.109

Mongolin zasgin gazar ih soliotoi soliotoi shiidber garganaa

Avatar

Зочин 2020-11-18 98.193.13.144

tolgoilogch shigee yu?

Avatar

ждүчин 2020-11-18 66.181.161.14

хариин газар хэцүүг хүрэлсүх удирдагчаас хариуцлага нэхэх ёстой

Avatar

зочин 2020-11-18 59.153.115.137

20 хоног яаж ийгээд тэсэцгээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж