ЭМЯ: 18 хүнд covid-19 илэрч, нийт батлагдсан тохиолдол 473 боллоо

Хуучирсан мэдээ: 2020.11.18-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: 18 хүнд covid-19 илэрч, нийт батлагдсан тохиолдол 473 боллоо

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын нөхцөл байдлын  талаарх цаг үеийн ээлжит  мэдээлэл хийж байна. Тус яамнаас өдөр бүр 11:00 болон 17:00 цагт мэдээлэл хүргэж байгаа билээ.

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

Posted by News.mn on Wednesday, November 18, 2020


ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

-Өнөөдрийн байдлаар 17:00 цаг хүртэл нийт 963 хүнд шинжилгээ хийхэд 18 хүнээс covid-19 илэрлээ. ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторид 556 хүнд шинжилгээ хийхэд нэг хүний хариу эерэг гарсан нь эмнэлгийн ажилтан аж. Мөн Дархан-Уул аймгийн Вирус судлалын лабораторит 348 хүнд шинжилгээ хийснээс дөрвөн хүнд covid-19 илэрчээ. Сэлэнгэ аймгийн Вирус судлалын лабораторит 59 хүнд шинжилгээ хийхэд 13 хүний хариу эерэг гарчээ. Эдгээр тохиолдлууд нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал юм. Улсын хэмжээнд халдварын нийт батлагдсан тохиолдол 473 боллоо.

Эмоци продакшны тоглолт үзсэн хүмүүс хойрго хандаж байна

Сүүлийн үед бүртгэгдэж буй халдварын кластер голомтот өвчлөлийг танилцуулахад Сэлэнгэ аймагт covid-19 халдварын нийт 23 тохиолдол бүртгэгдлээ. Дархан-Уул аймагт 8, Говьсүмбэр аймаг-1, Улаанбаатарт 15 тохиолдол бүртгэгдээд байна. Нийслэлд бүртгэгдсэн халдварын голомтод хийгдэж буй шинжилгээнд хоёр дахь удаагийн давтан шинжилгээнд 139 хүн хамрагдсан бол гурав дахь удаагийн давтан шинжилгээнд 40 хүн орсон. Шинжилгээ тандалт судалгааны ажил үргэлжилж байна. Тандалт судалгааны явцад шинжилгээ өгөх асуудалд зарим иргэд хойрго хандаж байна. Тухайлбал, энэ сарын 8-нд Соёлын төв өргөөнд Эмоци продакшны тоглолт үзсэн хүмүүсээс батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын хэсэг бүлэг хүн бий. Үүний дотор зарим хүн мэдээллээ буруу өгөх, шинжилгээ өгөхгүй тохиолдол гарч байна. Нэн ялангуяа тухайн тоглолтыг үзэхдээ 10- 16 дугаар эгнээний 23-46 хүртэлх суудал буюу голын эгнээнд суусан хүмүүс, 11 дүгээр эгнээний 39-40, 12 дугаар эгнээний 25-266 дугаар суудал, 45-48 дугаар суудалд суусан хүмүүс яаралтай шинжилгээ өгөхийг зарлаж байна. Хэрэв яаралтай шинжилгээ өгөхгүй бол халдварын голомтыг тэлэх, халдвар тараахад нөлөөлөх тул ухамсраараа шинжилгээ өгөх хэрэгтэй. Иргэдэд хэлэхэд амны хаалт зүүж, айл хэсч тоглох, цуглахаас татгалзах хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ХарамсалтайХарамсалтай
7
ГайхмаарГайхмаар
5
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж