"Эмнэлгийн хамгаалах хэрэгслийн гурван сарын нөөцтэй"

Хуучирсан мэдээ: 2020.11.18-нд нийтлэгдсэн

"Эмнэлгийн хамгаалах хэрэгслийн гурван сарын нөөцтэй"

"Эмнэлгийн хамгаалах хэрэгслийн гурван сарын нөөцтэй"

 Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар гарсан шийдвэрүүдийн талаар Засгийн газрын гишүүд олон нийтэд мэдээллээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан дараах мэдээллийг өглөө.

Covid-19 халдварын цар тахлын үед Монгол Улсын Засгийн газар, УОК, Эрүүл мэндийн яамнаас үндсэн гурван чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байна. Нэгдүгээрт, тархалтыг хумих буюу барьж авч зогсоох, хоёрдугаарт, тандалт, хариу арга хэмжээ, гуравдугаарт, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлэх тал дээр төлөвлөгөөний дагуу хариу арга хэмжээг шуурхай авч ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд  Covid-19-ийн эсрэг бэлэн байдлыг хангаж, Цэргийн төв эмнэлэгт 440 ор, ХӨСҮТ-д 400 ор, Яармагийн шинэ төрөх эмнэлэгт 500 гээд нийт 1400 орчим орыг бэлдсэн. Шаардлагатай тохиолдолд эдгээрийн орны 10 хувийг эрчимт эмчилгээний зориулалтаар ашиглана.  Нөхцөл байдал хүндэрсэн үед эрчимт эмчилгээний тусламж чухал учраас энэ чиглэлийн орны тоог нэмэгдүүлж, шаардагдах тоног төхөөрөмжөөр хангаж байна. Бидний судалгаагаар хүн амын нэг хувь халдварт өртөхөд 2500-3000 ор шаардлагатай. Харин өнгөрсөн хугацаанд бид улсын хэмжээнд нийт 4500 орны төлөвлөлтийг гаргасан байгаа.
Цар тахлын үед эрүүл мэндийн байгууллагуудаа хангах хамгаалах нэг удаагийн хэрэгслийн гурван сарын нөөц бий. Хувийн хамгаалах хэрэгслийн нөөц бүрдүүлэхдээ бид аль болох үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж дотоодын компаниудаас авч байгаа.
Харин дотооддоо үйлдвэрлэх боломжгүй резинэн бээлий зэргийг гаднаас татан авч байна.
Covid-19 шинжилгээ хийж байгаа өрхийн эмнэлгүүд болон тохиолдол илэрсэн аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн хувийн хамгаалах хэрэгслийг ЭМЯ-аас хангаж байна.
Энэ хугацаанд нийт 341 хүн Covid-19 халдвараас эдгэрч эмнэлгээс гарсан. 28 нь дараагийн шатны тусгаарлах байранд байна. Эмнэлгээс гарахдаа таван төрлийн шинжилгээ өгдөг. Ямар нэгэн вирус илрэхгүй тохиолдолд эмнэлгээс гаргаж байна. Дараагийн шатны 14 хоногт нь хяналтыг сайн тавьж, дахин вирусийн шинжилгээнд хамруулж, вирус гарахгүй болтол нь тусгаарлах байранд байлгаж байна. Эмнэлгээс эдгэрч гарсан бүх иргэд хяналтад байгаа. Хамт байдаг гэр бүл ойр дотнын хүмүүст нь байнгын шинжилгээ авч, хяналтандаа байлгаж байна" гэлээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж