АНУ гэрийн нөхцөлд хэрэглэх covid-19-ийн оношлуурыг баталлаа | News.MN

АНУ гэрийн нөхцөлд хэрэглэх covid-19-ийн оношлуурыг баталлаа

COVID-19

АНУ гэрийн нөхцөлд хэрэглэх covid-19-ийн оношлуурыг баталлаа

АНУ гэрийн нөхцөлд хэрэглэх covid-19-ийн оношлуурыг баталлаа

АНУ-ын Хүнс, эмийн агентлаг /FDA/ гэрийн нөхцөлд covid-19 халдварыг илрүүлэх түргэвчилсэн оношлуурын  зөвшөөрлийг яаралтай баталжээ. Ингэснээр гэрийн нөхцөлд covid-19 халдвар илрүүлэх оношлуурыг баталсан анхны улс болж байгаа юм.

Энэхүү оношлуур нь ердөө 30 минутын дотор шинэ төрлийн Covid-19 халдварыг илрүүлэх чадвартай бөгөөд нэг удаа ашиглах зориулалттай ажээ.

“Lucira Health” компанийн бүтээсэн уг оношлуурыг 14 ба түүнээс дээш насны хүн бүр гэрийн нөхцөлд ашиглах боломжтой ба хамарнаасаа дээж авч хэрэглэх юм байна. Харин 14-өөс доош насныхан заавал эрүүл мэндийн байгууллагад ирж шинжилгээ өгөх шаардлагатай гэнэ.

Сүүлийн үед “Moderna Inc” болон “Pfizer Inc” компаниудын бүтээсэн вакцины талаар олон эерэг мэдээлэл гарч байгаа ч халдварын түргэн илрүүлэлт нь вирусийн тархалтыг хянах гол хүчин зүйл хэвээр байгаа юм.

Эх сурвалж: REUTERS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-11-18 66.181.177.72

Монголд минь орж ирэхгүй л байх даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж