Дональд Трампыг маш түргэн хугацаанд эдгэхэд том нөлөө үзүүлсэн "Regeneron Pharmaceuticals Inc" компанийн Covid-19 эсрэг биетийн эмчилгээний эмийг "Roche Holding AG" компани олноор үйлдвэрлэх эхний туршилтыг амжилттай хийснээ зарлажээ. Тиймээс хэрвээ эрх баригчид тус эмийг цар тахлын эмчилгээнд ашиглах зөвшөөрөл өгвөл үйлдвэрлэлийг эхлүүлж, эмнэлгүүдийг хангахад бэлэн болсон хэмээн тус компанийн ерөнхийлөгч өчигдөр/2020.11.17/ мэдээлжээ.
Тус эмийг аравдугаар сард Ерөнхийлөгч Дональд Трампыг эдгээхэд туршилтын замаар ашигласан билээ. Тиймээс эсрэг биетийн коктейль хэмээн алдаршсан тус эмийг компаниуд дараа жил гэхэд хоёр сая тун үйлдвэрлэсэн байх зорилго тавьжээ. Гэвч үүний тулд эхлээд эрх баригчдын зөвшөөрөл шаардлагатай юм.
"Roche Holding AG" компанийн үйлдвэрлэл эхлүүлэхэд шаардлагатай инженерчлэлийн ажлыг бүрэн гүйцэт хийж дуусгасан бөгөөд ямар ч асуудалгүй ажиллаж байгаа хэмээн компанийн ерөнхийлөгч Жорж Янкопулос хэлжээ.
Үйлдвэрлэл эхэлмэгц тус компани АНУ-ын засгийн газартай байгуулсан гэрээнийхээ дагуу Засгийн газарт амласан 300 мянган тунг 450 сая ам.доллараар зарах ажлыг хамгийн түрүүнд гүйцэтгэх гэнэ. Үүний 50 мянгыг нь урьдчилсан байдлаар үйлдвэрлэж, нөөцлөөд буй бөгөөд ирэх жил үйлдвэрлэх хоёр сая тун нь олон улсад нийлүүлэхэд хангалтгүй хэмээн санаа зовж байгаа аж.
Компанийн удирдлагууд ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч Жо Байдентай тогтмол холбоо барин ажлын үйл явцаа танилцуулж байгаа ажээ. Харин Трамп аравдугаар сард дээрх эмийг хэд хэдэн өөр эмийн хамт хэрэглэж, эдгэрснийхээ дараа эсрэг биетийн коктейлийг америкчуудад үнэгүй олгоно хэмээн амлаж байсан юм.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ