Английн хөлбөмбөгийн Манчестер Юнайтед багийн довтлогч Маркус Рашфорд амьдралын бололцоо тааруу хүүхдүүдэд мэдлэг олгох, боловсрол эзэмшүүлэх тал дээр анхааран ажиллаж хүүхдийн номын клуб нээхээр болжээ. Түүний энэхүү сайн үйлсийн аяныг "Макмилан" хүүхдийн номын хэвлэлийн газар дэмжин ажиллах гэнэ.
Тэрбээр мэдэгдэлдээ “Би 17 настайдаа уншиж сурч байлаа. Ном уншсанаар миний амьдралыг харах өнцөг, сэтгэлгээ маань өөрчлөгдсөн. Хүүхэд байхдаа олон ном унших ёстой байжээ гэж хааяа би боддог. Гэрт хоолгүй үед ямар ч гэр бүл ном авахгүй шүү дээ. Ном уншихаар цаг хугацаа их хурдан өнгөрдөг. Тиймээс хүүхдүүдийг хүнд цаг үеэ хурдан туулаасай, энэ бүх хэцүү бодит орчноос тасраасай гэж хүссэн юм. Энэ номын клуб ном зөвхөн худалдан авах боломжтой хүмүүст зориулагдаагүй ээ. Өнөөдөр Их Британид номтой байж үзээгүй 400 мянга гаруй хүүхэд амьдарч байна. Үүнийг өөрчлөх ёстой. Клубын ном хүүхэд бүхэнд хүртээмжтэй байх ёстой. Өөрөө ч хамаагүй тэдэнд номоо хүргэх болно. Бид хүүхэд болгоныг баярлуулах болно” хэмээжээ.
Өдгөө 22 настай Маркус Рашфорд цар тахлын үеэр амьдралын бололцоо тааруу хүүхдүүдэд хүнс тэжээл хандивлах зорилгоор сайн үйлсийн аян зохион байгуулж, нийтдээ 20 сая фунтыг босгож чадсан юм.
Холбоотой мэдээ