Перуд долоо хоногийн дотор гурван Ерөнхийлөгч солигдлоо | News.MN

Перуд долоо хоногийн дотор гурван Ерөнхийлөгч солигдлоо

Перуд долоо хоногийн дотор гурван Ерөнхийлөгч солигдлоо

Перуд долоо хоногийн дотор гурван Ерөнхийлөгч солигдлоо

Перу улсад үүссэн улс төрийн нөхцөл байдал хүндэрч, эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байна. Тус улс өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Мартин Вискарраг авлигын хэргээр огцруулсан. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн нь орон даяар эсэргүүцлийн жагсаал өрнөхөд хүргэжээ.

Харин Вискаррагийн халааг Конгрессийн дарга асан Мануэль Мерино авсан. Гэвч мөн л түүнийг огцрохыг шаардсан жагсаал цуглаан өрнөсөн тул ердөө таван хоногийн дараа огцорсон байна. Улс даяар өрнөсөн жагсаалын үеэр хоёр хүн амиа алдаж, олон иргэн гэмтэж шархадсан юм

Тэгвэл тус улсад ирэх онд ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдах хүртэл 76 настай Франсиско Сагасти улсаа удирдахаар болжээ. Тэрбээр өчигдөр /2020.11.17/ тангарагаа өргөсөн байна. Ингэснээр тус улс нь долоо хоногийн дотор гурван Ерөнхийлөгчийн нүүр үзэв.

эх сурвалж: BBC

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-11-18 202.131.225.197

temtsej chaddag ard tumen baina

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж