Төмөр замынхан Дарханд гурав хоног "наадамлажээ" | News.MN

Төмөр замынхан Дарханд гурав хоног "наадамлажээ"

Хуучирсан мэдээ: 2020.11.18-нд нийтлэгдсэн

Төмөр замынхан Дарханд гурав хоног "наадамлажээ"

Төмөр замынхан Дарханд гурав хоног "наадамлажээ"

Өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймагт дөрвөн хүнээс PCR шинжилгээгээр халдвар илэрч ХӨСҮТ-рүү шилжүүлсэн. Өчигдөр шөнийн байдлаар гурван хүнээс авсан шинжилгээний хариу нь  сэжигтэй гэж гарчээ. Мөн өнөөдөр хоёр хүний шинжилгээ сул эерэг гарсан аж. Ийнхүү төмөр зам дагасан томоохон голомт бий болсон нь тодорхой болж байна. Тэгвэл аймгийн халдвар илрүүлэлт, шинжилгээ, тусгаарлалт, хөл хорионы арга хэмжээг зохион байгуулах шуурхай ажлын хэсгийг удирдаж буй Ж.Энхбаярын мэдээлснээр төмөр замын байгууллагын соёл болоод спортын арга хэмжээ зохион байгуулагдсан нь халдварын голомт болоход нөлөөлсөн бололтой. Тодруулбал, Дарханд олон зуун хүн ирж, гурав хоног найрлаж, урлаг соёлын арга хэмжээ хийсэн аж.

Ингээд төмөр замын систем дотроос таван хүн халдвар авсан  байж болзошгүй гэсэн дүн гарч байна.  Хэрвээ халдвартай нь тогтоогдвол ХӨСҮТ- рүү шилжүүлэх гэнэ. Нэгэнт эерэг гарсан тул асуумжуудыг эхлүүлж, маршрут тогтоож эхэлжээ. Төмөр замын ажилчдыг Дархан зочид буудалд тусгаарлахаар ажиллаж байна. Эхний хоёр сэжигтэй тохиолдлыг Комфорт зочид буудалд тусгаарласан байна. Тиймээс төмөр замд ажиллаж байгаа албан хаагчидтай холбоотой шинжилгээ тусгаарлалтыг өргөн хүрээнд хийж ажиллаж байгаа аж.

Аймгийн хэмжээнд Covid-19 халдварыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор 10 мянга гаруй иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн. Өнөөдрийн байдлаар нийт есөн хүнээс covid-19 илэрчээ. ХӨСҮТ-д дөрвөн хүн эмчлүүлж байгаа бол аймгийн хяналтад таван хүн байна. Тэдний шинжилгээний хариу хүлээгдэж байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

46 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хотын иргэн 2020-11-18 66.181.180.176

Энэ УБТЗ гэж удам дамжин цус ойртсон ямар ч хөгжил дэвшил, өөрчлөлт байхгүй өвгөн удирдлагаар хайрцаглагдсан бохир заваан үйлчилгээтэй газар байна аа. 1980 онд ийм л байсан 2020 онд яг хэвээрээ. Байгууллагын удирдлага, имиж соел нь яг социализм дарханд зохион байгуулж байгаа арга хэмжээ нь инээдтэй байгаа биздээ. Идэж ууж найрлаж наадамлахаас өөр юу ч хийж чадахгүй. Үйлчилгээ, удирдлага зох/ байгуулалт бусад орны ижил төст байгууллагууд-с 40-50 жил хоцрогдсон муухай газар. би вагонд суух дургүй

Avatar

Зочин 2020-11-18 192.82.71.146

Ууж идэж дуулж гиншихээс өөр юм чаддаг хүмүүс эрс цөөрчээ!

Avatar

хэ хэ хэ 2020-11-18 49.0.212.165

Байгууллагын найр наадам, нийллэг цайллага гээч юмны хар гай энэ дээ

Avatar

Зочин 2020-11-18 202.131.225.197

arhichid olond gai bololgui nair dars arhindaa jivj dald orooroi

Avatar

Зочин 2020-11-18 202.131.225.197

Yal asuu yamar zorilgotoi Mongol ulsiin tuv dund buunuuruu tsuglav? Yagaad zaaval ersdel daguulj medeh tumur zamiinhan baiv? Zoriud hiiv uu?

Avatar

Зочин 2020-11-18 202.55.188.34

Ard irged Altanbulag boomtoor haldwartai tohioldol ih orj irj bna feed komint bicheed l baidag baisan uuniig l yok anhaaraldaa awah baisan ym daa

Avatar

Зочин 2020-11-18 64.119.17.16

Одоо буруутайд ял тулгах цаг биш. Тахлыг хяналтад авах нь чухал. Хариуцлага ярих өдөр ирнэ. Хүн бай аяны нөхдүүд гэр хороололд хоол хүнс тараагаад явна лээ. Санаа нь зөв боловч жирийн иргэдийн хийх ажил биш. Төр бүх шатны байгууллагаараа дамжуулан зорилтот бүлгийн хүмүүст хүрч ажиллах ёстой. Хэрэв тэд халдвар аваад тараавал нийтээрээ тэднийг үзэн ядах болно. Бп

Avatar

Зочин 2020-11-18 202.126.89.137

Ymar gantshan tumur zam zohioson bishdee uchnuun Alban baiguullaga uil ajillagaa zohioj L bsan Ali ert dotooddoo aldsan bsan bailgui aimar ni odoo tged teriigee ilreed irenguut teneg yum yrij bga blgui tur zasag ni huurhii

Avatar

Зочин 2020-11-18 203.91.112.133

Нэр хүнд олох болохоор хүний өмнүүр дайраад байгаа юм уу

Avatar

зочин 2020-11-18 66.181.176.169

2 сарын өмнөөс дэлхий даяар, ялангуяа Орост нөхцөл байдал хүндэрч эхэлсэн. Мэдсээр байж хэвийн горимд шилжүүлсэн Хүрэлсүхийн буруу шийдвэрээс л боллоо. Угаасаа мэдлэг, боловсролгүй, чадваргүй сагсуу толгой байсан. Одоо ажиллаж чадахгүйгээ харууллаа. Огцрохыг шаардаж байна

Avatar

Иргэн 2020-11-18 103.57.94.151

Чи тийм мэдлэгтэй юм уу??? Нохойн баас минь

Avatar

Зочин 2020-11-18 66.181.176.169

ЗАСАГ ДАРГЫНХ НЬ ЗУРГИЙГ ТАВИАЧЭЭ. ЭНЭ ОДОО ЮУ ЮМ

Avatar

/*-*/ 2020-11-18 49.0.212.165

Наадах чинь МАН-ын алдарт жидүүчин хүн. Жадамбаа генералын Энхбаяр гэдэг авилгалч даа. Монголын улс төрийг 20 жил самарч байгаа хулгайч

Avatar

zochin 2020-11-18 192.82.73.44

10 сарын 31, 11- сарын 1,2 нд гээ биз дээ. Тэгэхээр аль хэдийн ЗГ алдчихсан гэсэн үг бус уу, ХӨСҮТ т ирсэн Сэлэнгийн сувилагч ХӨСҮТ, Энх Саран д таасан байх магадлал байна уу

Avatar

Ковидтой хүнийг тусгаарлаагүй гаргасан байх 2020-11-18 122.201.24.111

Ковидтой хүнийг арын хаалгаар тусгаарлаагүй гаргасан байх. Тэр талаас нь шалгаж илрүүлээч ээ

Avatar

Зочин 2020-11-18 73.203.115.233

chono boroonoor gej ene enkhbayar bas l idej uuj gudarch zalgix l yum xaij yavaa biz …

Avatar

Зочин 2020-11-18 77.37.225.98

Манайхны ганц чаддаг юм нь тоглож наргих ууж идэх.

Avatar

Зочин 2020-11-18 202.55.188.35

Хятадууд яааваа х***а нар л тараалаалдаа худлаа төмөр зам эдр гэж хүний толгой эргүүлж байна.

Avatar

Zochin D 2020-11-18 64.119.20.83

Ali ert dotooddoo aldsan yum bishu. Odoo uundee tohirson arga hemjee avah heregteii yu bishu

Avatar

Зочин 2020-11-18 202.126.90.63

Энэ тэнд тэмцээн уралдаан болж л байсан тоглолт гээд өчнөөн газар болсон байх шүү. ганцхан төмөр зам баяр ёслол хийгээ юу угаасаа хамгийн эрсдэлтэй газар ажиллаж, янз бүрийн хүмүүс зорчиж байгаа байх шүү. тэгсэн ч тэмцээн уралдаан хориогүй үед хийсэн байх шүү. жаахан үндэслэлтэй юм ярьж хэлнэ.

Avatar

Зочин 2020-11-18 66.181.188.67

Urlag soyoliin arga hemjee gesen hunii ajil alsan balai yumaa bolotsgoovol taarna z**

Avatar

Эрүү Мэндийн Сайдыг огцруул!!! 2020-11-18 66.181.186.242

Коронаг дотооддоо алдчихаад байхад мэргэжлийн салбарын алдаа гаргасан сайдыг ажлаас нь халахгүй байгаа нь ямар учир байна? Зориуд Монгол улсыг дампууруулах бодлогыг явуулаад байгаа юм биш биз? Хамаг нөөцөө цаг нь болоогүй байхад дэмий шавхсан тул одоо хүмүүс дахиж карантинд тэсэж суух боломжгүй болсон.

Avatar

Эрүү Мэндийн Сайдыг огцруул!!! 2020-11-18 66.181.186.242

2020 оны 1 сард Монголд корона орж ирээгүй байхад сонгуульд зориулж, хий худлаа сүржигнэж хувийн хэвшлийн олон компаниудыг дампууруулах бодлого явуулсан гэдэг нь яг одоо харагдаж байна. Тэр үед би “Яг одоо хөл хорио тогтоовол хувийн хэвшил дампуурна” гэж хэлж бичиж байсан. Эрсдэлээс сэргийлж сургууль, цэцэрлэгийг карантилж бол болно. Гэтэл хувийн хэвшилд ажилладаг маш олон зуун мянган хүн харалган шийдвэрийн золиос болох аюул дахиад ирчихээд байна. Коронаг дотооддоо алдчихаад байхад мэргэжлийн с

Avatar

Зочин 2020-11-18 139.5.218.240

Үгүй хэн нэгнийг уруутгах хэрэггүй. Гадаадын бараа таваар авчирч зарахаас хэтрэхгүй бизнесээс болж халдвартай бүсээс ачаа тээвэрлэж байсан учраас гай боллоо. Цаашид худалдаа биш өөрсдийнхөө бололцоонд тулгуурлаж үйлдвэрлэж амьдар.

Avatar

zochin 2020-11-18 192.82.73.44

битгий худлаа яриад Баасанхүү гишүүн бид 2 л тэр шаардлагыг тавьсан бусад нь барьж идэх дөхсөн дөг

Avatar

Зочин 2020-11-18 192.82.74.158

ES-iin ahlah zuvluh tend yugaa harj yavsiin,hamar dor ni nair naadam bolj baihad ! J.Enhbayriig ajlaas ni halbal tsarina.

Avatar

Зочин 2020-11-18 202.55.191.40

Жигжиднямаа ажлаа өг гүйцээ, найр наадам хийж онцгой дэглэж зөрчсөн тул чөлөөлж баривчилна уу,

Avatar

Замчин 2020-11-18 202.126.89.241

Дэлгэрсайхан гишүүн нь бизнес хамтрагчаа хамгаалаад Жигжиднямаагаа шоронд ч оруулахгүй бхд яаж сольдогын

Avatar

иргэн 2020-11-18 64.119.24.233

Жигжиднямаа ажлаа өг гүйцээ, найр наадам хийж онцгой дэглэж зөрчсөн тул чөлөөлж баривчилна уу,

Avatar

зочин 2020-11-18 202.9.46.14

Темер замынхан цаг хугацаагаа орчиноо мэдэрдэггуй улс уу.Энэ их аймшгийн евчний уед ажилчидаа хамгаалж байх байтал найр наадам хийж байдаг

Avatar

Зочин 2020-11-18 202.9.40.113

Албан эрүүлжүүлэх чийрэгжүүлэх гэсэн нэрийн дор албан байгууллагууд ялангуяа төрийн байгууллагууд хэдэн хоногоор тэмцээн уралдаан нэрийн дор зугаа цэнгэл хийдэг болоод удаж байн. Эрүүл чийрэг болох уу!!!!

Avatar

болп 2020-11-18 150.129.143.210

төмөр замынхан дхрхан буудалдаа хавьтаад байж дээ. баяр хүргэе.

Avatar

Зочин 2020-11-18 192.82.78.80

Махан толгойтой хогийн архичид хулгайчдыг хориод баярхасан мөнгий нь төлүүлээд тооцоо хийвэл таарна.

Avatar

иргзн 2020-11-18 202.179.27.138

Жирийн иргэд гэхээсээ илүү наад том толгой Дарга Албан тушаалтангууд даа Анхаарал хандуулаа, Тэд чинь Дураараа дургиж Баяр наадам зохион байгуулж том толгой гаргаж гагасан Тогтоол журам зөрчөөд байна шүү дээ

Avatar

иргэн 2020-11-18 124.158.94.9

Энэ төрийн байгууллагууд болон төрийн өмчийн компаниудын найр наадам ямар дуусах биш. Төрийн мөнгө үрэгдэж байгаа болохоор тоогоо алдсан уралдаан тэмцээн найр наадам арга хэмжээ жилийн жилд болдог.

Avatar

Зочин 2020-11-18 64.119.22.39

Юун ч наадамлах дуртай юм

Avatar

Zochin 2020-11-18 202.55.191.130

Jigjidnyamaa odooch gesen alban tushaaldaa udeh uu? ene Hunii uyed Tumur zamd bolj butehgui mash ih zuil bolloo odoo shalgagdaj deelee numruh tsag n bolson shuuu!!!!

Avatar

zochin 2020-11-18 202.179.25.115

gomdoltoi bna !!! deerchi baidald YOKomiss uu chiij odor chonog ongoruuldeg baisan um??? odoo bugded n chuuliin arga chemjee av!!!

Avatar

z 2020-11-18 64.119.27.218

hatuu shiitgeh heregtei idej uuh avilga avahaas oor ym meddeggui alban tushaaltnuudiig

Avatar

Зочин 2020-11-18 66.181.161.23

төмөр зам гэж найрлаж наадамлаж дуусдаггүй байгуулоага ганц байнаа

Avatar

Зочин 2020-11-18 122.201.24.1

SHOVU ZUGA TSENGEL UZVER UILCHILGEG ALI ERT HORIGLOH BAISAN NIRGSEN HOINO N HASHIGRAJ BNA DA

Avatar

Зочин 2020-11-18 202.9.46.99

хамгаалах биш тараах бэлтгэлүүд хийж бжээ энэ ажил хариуцаж бгаа эрхмүүд

Avatar

зочин 2020-11-18 202.21.108.147

буруу гараар авсан мөнгөө бултуулахын тулд" НААДАМ" ЗОХИОН БАГУУЛЖ олныг үл хүндлэж аюулт өвчин тараах нөхцөл болсон тул маш хатуу арга хэмжээг -удирдлагуудаас+зохион байгуулагчидаас зөвшөөрөл өгч удирдсан хүн бүртэй хариуцлага тооцох хэрэгтэй.Тэгээд ч КОВИД-ын үе гэхгүй төрийн хууль+журамыг үл тоож зөрчих асуудал ямархуу газар авсныг 30 жилд юу хийснээ ТӨРИЙН ӨНДӨРЛӨГТ ЗАЛАРСАН ЭРХЭМҮҮД ХАРЦАГАА ҮЗЭЦГЭЭ ЖИГШЦЭГЭЭ..

Avatar

Зочин 2020-11-18 202.126.90.63

Яасан арчаагүй бодолтой юм бэ

Avatar

Зочин 2020-11-18 64.119.19.233

Төмөр замын даргад эрүү үүсгэр

Avatar

иргэн 2020-11-18 192.82.70.205

зөөвөрлөхгүй аймаг хотдоо эмчилэх боломж байгаа даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж