Өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймагт дөрвөн хүнээс PCR шинжилгээгээр халдвар илэрч ХӨСҮТ-рүү шилжүүлсэн. Өчигдөр шөнийн байдлаар гурван хүнээс авсан шинжилгээний хариу нь сэжигтэй гэж гарчээ. Мөн өнөөдөр хоёр хүний шинжилгээ сул эерэг гарсан аж. Ийнхүү төмөр зам дагасан томоохон голомт бий болсон нь тодорхой болж байна. Тэгвэл аймгийн халдвар илрүүлэлт, шинжилгээ, тусгаарлалт, хөл хорионы арга хэмжээг зохион байгуулах шуурхай ажлын хэсгийг удирдаж буй Ж.Энхбаярын мэдээлснээр төмөр замын байгууллагын соёл болоод спортын арга хэмжээ зохион байгуулагдсан нь халдварын голомт болоход нөлөөлсөн бололтой. Тодруулбал, Дарханд олон зуун хүн ирж, гурав хоног найрлаж, урлаг соёлын арга хэмжээ хийсэн аж.
Ингээд төмөр замын систем дотроос таван хүн халдвар авсан байж болзошгүй гэсэн дүн гарч байна. Хэрвээ халдвартай нь тогтоогдвол ХӨСҮТ- рүү шилжүүлэх гэнэ. Нэгэнт эерэг гарсан тул асуумжуудыг эхлүүлж, маршрут тогтоож эхэлжээ. Төмөр замын ажилчдыг Дархан зочид буудалд тусгаарлахаар ажиллаж байна. Эхний хоёр сэжигтэй тохиолдлыг Комфорт зочид буудалд тусгаарласан байна. Тиймээс төмөр замд ажиллаж байгаа албан хаагчидтай холбоотой шинжилгээ тусгаарлалтыг өргөн хүрээнд хийж ажиллаж байгаа аж.
Аймгийн хэмжээнд Covid-19 халдварыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор 10 мянга гаруй иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн. Өнөөдрийн байдлаар нийт есөн хүнээс covid-19 илэрчээ. ХӨСҮТ-д дөрвөн хүн эмчлүүлж байгаа бол аймгийн хяналтад таван хүн байна. Тэдний шинжилгээний хариу хүлээгдэж байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ