Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Шадар сайд Я.Содбаатар ирэх арванхоёрдугаар сараас тусгай үүргийн нислэг хийх тухай мэдээллээ. Тэрбээр "Гадаадад байгаа монголчуудаа бид хоёрдугаар сараас хойш татан авчирж байгаа. Шаардлагатай таван ангилалын иргэдээ олонхийг нь авчирсан. Одоогийн байдлаар тусгаарлах байранд шалгалт явуулж байна. Хөл хорионы хугацаа дуусах хүртэл тусгай үүргийн нислэг үйлдэхгүй. Харин арванхоёрдугаар сараас шат дараатайгаар тусгай үүргийн нислэгээ үйлдэнэ. Одоогийн байдлаар БНСУ-аас ирэх хүсэлтэй иргэн олон байна. Бусад орнуудаас ирэх хүсэлтэй иргэдийн тоо эрс буурсан” гэлээ.
Улсын Онцгой комиссын шийдвэрээр энэ сард товлогдсон тусгай үүргийн нислэгүүдийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Энэ арваннэгдүгээр сард 10 удаагийн тусгай үүргийн нислэгээр 1980 иргэнээ татан авахаар төлөвлөөд байсан бөгөөд дараах төлөвлөгөөт нислэгүүд тодорхойгүй хугацаагаар хойшилсон юм.
- 11 сарын 3-нд Сөүл -Улаанбаатар
- 11 сарын 6-нд Алматы-Улаанбаатар
- 11 сарын 11-нд Токио-Улаанбаатар
- 11 сарын 12-нд Сөүл-Улаанбаатар
- 11 сарын 13-нд Сөүл-Улаанбаатар
- 11 сарын 18-нд Сөүл-Улаанбаатар
- 11 сарын 19-нд Франкфурт-Улаанбаатар
- 11 сарын 20-нд Сөүл-Улаанбаатар
- 11 сарын 25-нд Токио-Улаанбаатар
- 11 сарын 27 Сөүл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэхээр байжээ.
Холбоотой мэдээ