Цар тахлын аюулаас үл хамааран Тайванийн эдийн засаг тэргүүлсээр | News.MN

Цар тахлын аюулаас үл хамааран Тайванийн эдийн засаг тэргүүлсээр

Цар тахлын аюулаас үл хамааран Тайванийн эдийн засаг тэргүүлсээр

Цар тахлын аюулаас үл хамааран Тайванийн эдийн засаг тэргүүлсээр

Шинэ төрлийн коронавирус дэлхийн эдийн засагт хүчтэй цохилт учруулаад байгаа билээ. Тайвань маш амжилттай цар тахлаас урьдчилан сэргийлж байгаа ба АНУ-ын Стэнфорд болон Пеннсилвани зэрэг хоёр нэр хүндтэй их сургуулиудын хамтарсан тайланд Тайвань нь "Эдийн засгийн уналтын түвшин" -ийн сөрөг өсөлттэй цорын ганц орон болж, дахин олон улсын анхаарлыг татав.

Уг тайланд 30 гаруй улс оронд үнэлгээ хийж, тухайн улс орнуудын цар тахлын үеийн  нас баралтын хэмжээг эдийн загийн алдагдлын хэмжээтэй нь харьцуулсан байдлаас үзэхэд цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь эдийн засгийн алдагдлыг хянах гол түлхүүр гэдэг нь илт харагдаж байна. Харин Тайваниас бусад улс орны Дотоодын нийт бүтээгдэхүүн нэгээс дээш хувиар буурсан бол Испани 7%-р буурсан үзүүлэлттэй гарсан.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө "Тайваньд нэг сая хүнд ногдох нас баралтын тоо хамгийн бага (ердөө 0.29 хүн), Дотоодын нийт бүтээгдэхүүний алдагдал ч мөн адил хамгийн бага, тэр байтугай эерэг өсөлттэй байгаа цорын ганц орон болоод байна. Иймд тайланд дурдагдсан график дизайнд Тайванийг тусгай буланд байрлуулсан нь олон улсын хэрэглэгчдэд Тайванийг "зэрэгцээ ертөнцөд" байгаа мэт сэтгэгдэл төрүүлж,  цар тахлаас урьдчилан сэргийлэх өндөр үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлснийг илтгэх юм" хэмээв.

Түүнчлэн төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө Тайванийн энэ оны гуравдугаар улирлын эдийн засгийн өсөлт 3.33% байсан нь Азийн дөрвөн бар (Өмнөд Солонгос -1.3%, Сингапур -7%, Хонконг -3.4%) -ын дунд хамгийн өндөр бөгөөд цорын ганц эерэг үзүүлэлттэй бүс нутаг гэдгийг онцолсон юм. Цар тахал, эдийн засаг зэрэг хоёр гол асуудалд амжилттай анхаарал хандуулж чадсан нь ард иргэд болоод засгийн газрын бүх нэгж хэлтсүүдийн хамтын хүчин чармайлтын үр дүн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

xujaa aral ch vgvi xujaa ch vgvi bolj delxiigees zailj baiwal sain sh dee 2020-11-18 103.10.22.10

xujaanuudiig yund ni magtaad baigaan boloo omxii araliin omxii xujaanuud modxon aral ni jivj xujaa vh vgvi aral ch vgvi bolno bizdee. neg xeseg xar xujaa vxej arilj baiwal delxii bayrlana.

Avatar

Шинжээч 2020-11-18 59.153.87.39

Маш олон үндэстэн, түүний дотор монголчууд оршин суудаг арал билээ, хүн амынх нь 80 хувь нь эх газрын хятадаас гарал угсаатай ч сэтгэлгээ тэс өөр, шал өөр соёл, иргэншилтэй болчихсон улс, тиймээс Хятадтай нийлэх ямар ч боломжгүй болсон, өөр Тайван үндэстэн үүссэн гэж үздэг газрдаа хүү минь

Avatar

Зочин 2020-11-18 59.153.87.39

Монгол хүн тэнэг гэж чи гайхуулаад өөрийн үндэстнээ, эх орноо доромжилж байгаа юм шиг харагдаж бна шүү. Жаахан ухаантай, соёлтой байцгаа залуусаа, чих нь нүд болчихсоноо бүү гайхуул

Avatar

Зочин 2020-11-18 122.201.21.160

hujaa nar yahav brazier luu tsooldoj baigaa bailgui'

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж