Том, Жерри кино дараа жил нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2020.11.18-нд нийтлэгдсэн

Том, Жерри кино дараа жил нээлтээ хийнэ

Том, Жерри кино дараа жил нээлтээ хийнэ

Том муур, Жерри хулгана хоёр 80 жилийн турш бие биеэ дөнгөж чадахаар тэмцэлдсээр ирсэн билээ. Тэгвэл тэдний хөгжилтэй тэмцэл ирэх жил нээлтээ хийхээр төлөвлөж буй киногоор үргэлжлэх гэнэ.

Том, Жерри бүрэн хэмжээний кино бодит зураглал, компьютер графикийг хослуулсан бүтээл болох бөгөөд муур, хулгана хоёрын Нью-Йоркийн зочид буудалд болсон үйл явдлыг өгүүлэх аж.

Трэйлер дээрээс харвал Жерри хулганыг зайлуулахаар буудлын ажилтан Том муурыг авчирч, тэр хоёрын тулаан эхлэх бололтой. Гэхдээ тус хүүхэлдэйн киног үзэж өссөн залуус Том муур эцэст нь хэзээ ч ялдаггүйг сайн мэдэх билээ.

Майкл Пенья, Колин Жост, Кен Жон нар кинонд дүр бүтээж байгаа бөгөөд 2021 оны гуравдугаар сард нээлтээ хийхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж