Говьсүмбэр аймгийн Онцгой комиссын шуурхай хуралдаанаас аймаг даяар хатуу хөл хориог тогтоож бүх үйлчилгээний байгууллагууд өнөөдрөөс /2020.11.18/ эхлэн тэг зогсолт хийхээр болжээ. Өөрөөр хэлбэл, аймгийн замын хөдөлгөөнийг 100 хувь хаах юм. Говьсүмбэрт батлагдсан Covid-19 халдварын нэг тохиолдлыг аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг өчигдөр хяналтанд авсан бөгөөд тус тохиолдолын хавьталыг тогтоох зорилгоор аймгийн хэмжээнд тэг зогсолтыг хийж буй.
Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Чанцал:
-Говьсүмбэр аймагт Covid-19 халдвар батлагдсантай холбоотойгоор эхний хавьтлуудыг тогтоож, маршрутыг илрүүлэх шаардлагатай байна. Тиймээс аймгийн хэмжээнд тэг зосголтыг хийхээр боллоо. Үндсэндээ төмөр замын ажилчдаас Covid-19 халдвар илэрлээ гэдэг мэдээллийг хоёр хоногийн өмнө Эрүүл мэндийн яам өгсөн. Тиймээс өчигдрөөс /2020.11.17/ эхлэн Чойр өртөөний төмөр замын бүх ажилчдаас түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хоёр хүнээс халдвар илэрсэн. Дээрх хоёр хүнийг халдвартын тасагт тусгаарлан холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Мөн цагдаа болон тагнуулын байгууллага ойрын хавьтагчдыг илрүүлж, хяналтдаа авахын тулд тодорхойгүй хугацаагаар тэг зогсолтыг хийж байна.
Э.БУРАМ
үлмэдэх 2020-11-18 64.119.23.127
Тэг зогсолт гэж ойлголт монголд шинээр зохиочихов уу? Англиар юу гэж хэлдэг вэ
zaas 2020-11-18 202.9.46.193
naad urd hajaagiiin hilee haagaaachdeee bvh muu yum hujaaagaas gej vnen yum baina yun nvvvrs lalaruuud mongol hvn heretei
Зочин 2020-11-18 124.158.98.13
энэ эргүү малуудад вирус орсоос орж ирсэн гээд үнэнииг нь хэлчүүл цус харавчих байхдаа.
Зочин 2020-11-18 183.177.100.234
чадах уу. Улсын онцгой комисс чинь гуйж байна уриалж байна гэхээс өөр зүйл хэлэхгүй байна ш дээ. төрийн тусгай ажлыг улс төрчид хийнэ гэж юу байхав дээ. улс төрийн нэр хүндээ бодоод чанга дугарч, арга хэмжээ ч авч чадахгүй нул нал гээд л. социализм өнгөрсөн үе шүү. одоо хүнийг элдэв социалист уриалгаар биш эрх зүйт системээр хөдөлгөнө. наад хөл хориогоо мөрдүүлэх гэж байгаа бол нэг бол мөнгө өг чадахгүй бол үгүй бол зөрчсөн хүнд нь арга хэмжээ авах эрх зүйн актын гарга, айлгах юмтай болго
иргэн 2020-11-18 192.82.70.205
Элдэв шалгалт бичиг цаасаар биенээ хуурч хэрэггүй. Хүн бүр өөрийгээ, гэр бүлээ орчны хүмүүсээ хамгаал, дэг журам чухал. Бүх зүйлээ хямгатай зарцуул хэрэглэ. Цаг, зардал гаргасан юмаа бүгдээрээ зогсоо. Хүн хүчээ хямгад. Хүн бүр хичээгээрэй, энэ аюултай өвчин байна аа, хэнэггүй байж болохгүй шүү хүмүүсээ.
Зочин 2020-11-18 49.195.222.47
Австралийн үндэсний их сургууль: Тахалн бодит тоо мэдэгдсэн тооноос 5-7 дахин их.
Зочин 2020-11-18 103.212.116.254
Yu ve? Golomt 2 gazar bna geed uchigdur erguuteed bicheed baisan, haa saigui bgaa yum bish uu? Buten jil ene ZG yamar ch beltgel hiigeegui, huviin ajlaa l amjuulj bj!!!
Зочин 2020-11-18 124.158.83.140
тэгээд одоо яах гээд байгаа юм, амаараа өвчний арилгаач чаддаг юм бол