Говьсүмбэрт хатуу хөл хорио тогтоож, тэг зогсолт хийлээ

Хуучирсан мэдээ: 2020.11.18-нд нийтлэгдсэн

Говьсүмбэрт хатуу хөл хорио тогтоож, тэг зогсолт хийлээ

Говьсүмбэрт хатуу хөл хорио тогтоож, тэг зогсолт хийлээ

Говьсүмбэр  аймгийн Онцгой комиссын шуурхай хуралдаанаас аймаг даяар хатуу хөл хориог тогтоож бүх үйлчилгээний байгууллагууд өнөөдрөөс /2020.11.18/ эхлэн тэг зогсолт хийхээр болжээ. Өөрөөр хэлбэл,  аймгийн замын хөдөлгөөнийг 100 хувь хаах юм. Говьсүмбэрт батлагдсан Covid-19 халдварын нэг  тохиолдлыг  аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг өчигдөр хяналтанд авсан бөгөөд тус  тохиолдолын хавьталыг тогтоох зорилгоор аймгийн хэмжээнд тэг зогсолтыг хийж буй.

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Чанцал:

-Говьсүмбэр аймагт Covid-19 халдвар батлагдсантай холбоотойгоор эхний хавьтлуудыг тогтоож, маршрутыг илрүүлэх шаардлагатай байна. Тиймээс аймгийн хэмжээнд тэг зосголтыг хийхээр боллоо. Үндсэндээ төмөр замын ажилчдаас Covid-19 халдвар илэрлээ гэдэг мэдээллийг хоёр хоногийн өмнө Эрүүл мэндийн яам өгсөн. Тиймээс өчигдрөөс /2020.11.17/ эхлэн Чойр өртөөний төмөр замын бүх ажилчдаас түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хоёр хүнээс халдвар илэрсэн. Дээрх хоёр хүнийг халдвартын тасагт тусгаарлан холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Мөн цагдаа болон тагнуулын байгууллага ойрын хавьтагчдыг илрүүлж, хяналтдаа авахын тулд тодорхойгүй хугацаагаар тэг зогсолтыг хийж байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж