Ерөнхийлөгчийн дөрвөн санал дэмжигдэж, хоёр нь унажээ

Хуучирсан мэдээ: 2020.11.18-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн дөрвөн санал дэмжигдэж, хоёр нь унажээ

Ерөнхийлөгчийн дөрвөн санал дэмжигдэж, хоёр нь унажээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Covid-19 цар тахлаас иргэн, аж ахуй нэгжийг хамгаалах эдийн засгийн арга хэмжээ авах саналыг өчигдөр (2020.11.17) Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлснийг Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцээд дөрвийг дэмжиж, хоёрыг нь унагасан гэх мэдээлэл байна.

Унасан саналын нэг нь төрөөс өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх тухай бол хоёр дахь нь Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн стратегитай агуулгын хувьд давхацжээ.

Төрийн тэргүүний мэдүүлсэн зургаан саналаас өрх бүрт олгох нэг сая төгрөгийн дэмжлэг нь олон нийтийн дунд маргаан дагуулсан. Учир нь нэг сая төгрөгийн 200 мянган төгрөгийг өрхөд бэлнээр олгож, үлдсэн 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрх бүхий ваучерын дэмжлэг үзүүлэх нь эдийн засгийг жинхэнэ утгаар нь “ална” гэж тайлбарлах хүн олон байсан юм.

Бэлэн мөнгө тараах нь бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөхөөс гадна төгрөгийг сулруулдаг сөрөг талтай. Тиймээс нэг сая төгрөгийн дэмжлэг нэрийн дор 900 тэрбум төгрөгийг талын нэг цацаж, бараа бүтээгдэхүүний үнэ хөөрөгдөж байхын оронд Covid-19 цар тахлыг дарах вакцинаа захиалах нь улсаа аварна гэж үзэж буй.

Төрийн тэргүүний гүйцэтгэх засаглалын тэргүүнд мэдүүлсэн бусад таван санал нь иргэн, аж ахуй нэгжүүдийн хүсэн хүлээж байсан асуудлууд гэж хэлж болно. Үүнд:

  • Төсвийн зардлыг хумьж, хэмнэсэн хөрөнгөөр бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл олгох, банк, банк бус санхүүгийн байгууллага, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний зээлийн хүү, төлбөрийн хугацааг зургаан сараас доошгүй хугацаагаар хойшлуулах,
  • Хөдөлмөр эрхлэгч иргэдээ хатуу хөл хорионы хугацаанд дэмжиж, төрийн албан хаагчаас бусад хөдөлмөр эрхлэгчдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний тэтгэлгийг төрөөс олгох,
  • Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн аливаа хэлбэрийн түрээсийн төлбөрийг хөнгөлөхөд чиглэсэн цогц хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх,
  • Нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг зургаан сараас доошгүй хугацаагаар хойшлуулах,
  • Ипотекийн зээлийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх, төлбөрийн хугацааг 2021 оны нэгдүгээр сараас эхлэн зургаан сараас доошгүй хугацаагаар хойшлуулах зэрэг санал багтсан юм.
  • Г.ХОРОЛ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж